| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/03048/И |
| Дугаар | 191/ШШ2026/00013 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2026/00013
2025 12 22 191/ШШ2026/00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй
гийн Батсуурийг /РД: *******/ сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч*******-ийн Тусгай активын хэлтсийн захирал Г.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.Батсуурь нь24 оны 02 сарын-ны өдөр Голомт банктай ЗГ-R000005994 дугаартай дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулж24 оны 02 сарын 21-ний өдөр тоот зээлийн данстай 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.
М.Батсуурь зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 100 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд24 оны 12 сарын 26-ны өдрийн байдлаар 24,834,602.53 төгрөг төлөөгүй байна.
М.Батсуурьт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн25 оны 03 сарын 12-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар түүнийг тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болохыг хорооны засаг дарга тодорхойлсон.
Иймд М.Батсуурийг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Зээлийн өргөдөл, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт,24 оны 02 сарын-ны өдрийн дижитал зээлийн эрх нээх гэрээний хуулбар, дижитал зээлийн эрхийн нөхцөл,24 оны 02 сарын 21-ний өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн25 оны 02 сарын 12-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
-2025 оны 04 сарын 11-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гийн Батсуурийн /РД: *******/ хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу25 оны 04 сарын 14-ний өдөр лавлагааг ирүүлжээ.
-2025 оны 10 сарын 15-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар гийн /РД: *******/ Монгол Улсын хилээр гарсан эсэхтэй холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хил хамгаалах ерөнхий газар25 оны 12 сарын 03-ны өдрийн тоот,25 оны 12 сарын 05-ны тоот албан бичгүүдээр тус тус лавлагааг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор гийн Батсуурийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн25 оны 02 сарын 12-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар М.Батсуурьт холбогдох 24,834,602 төгрөг гаргуулах тухай*******-ийн нэхэмжлэлтэй хэрэгт:
хариуцагч М.Батсуурьд ,, тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаяг тус хороонд байхгүй тухай тодорхойлолтыг харьяалах хорооны засаг дарга нь ирүүлсэн, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 14 дүгээр тал/
Тус шүүхийн25 оны 04 сарын 11-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гийн Батсуурийн /РД: *******/ хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Бүртгэлийн байгууллагын25 оны 04 сарын 14-ний өдрийн лавлагаанд М.Батсуурийг ,,,,, тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.
/ХХ-ийн 16-22 дугаар тал/
Мөн тус шүүхийн25 оны 10 сарын 15-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар гийн /РД: *******/ нь Монгол Улсын хилээр гарсан эсэхтэй холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Хил хамгаалах ерөнхий газар25 оны 12 сарын 03-ны өдрийн тоот,25 оны 12 сарын 05-ны тоот лавлагаанд М.Батсуурь нь Замын-Үүд авто боомтоор24 оны 08 сарын 14-ний өдөр улсын хилээр гарах, Чингис хаан агаарын боомтоор25 оны 05 сарын 05-ны өдөр орох чиглэлд бүртгэгдсэн байна гэжээ.
,,,,, тоот хаягаар М.Батсуурьт25 оны 12 сарын 12-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг25 оны 12 сарын 08-ны өдөр хүргүүлэхэд25 оны 12 сарын 16-ны өдөр тэрээр өөрөө гардан авсан гэх ба25 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн оршин суух хаягтай холбоотой мэдээлэл ирүүлээгүй.
/ХХ-ийн 24-33 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
гийн Батсуурийн /РД: *******/ оршин суугаа газрын хаяг тодорхой бус гэж үзэхээр тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар гийн Батсуурийг /РД: *******/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар гийн Батсуурийг /РД: *******/ эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ болон Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН