2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/00014

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 22 191/ШШ2026/00014

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, *******-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нарын утасны дугаар ,/ нэхэмжлэлтэй

ийн ыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн гүйцэтгэх захирал Б.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч нь манай *******-тай 2021 оны 07 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 1,099,900 төгрөгийг зээлсэн ч гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлөөгүй.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 сарын 14-ний өдрийн тоот захирамжаар Ц. нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.ыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,

2021 оны 07 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 сарын 14-ний өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор ийн ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 14-ний өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Ц.д холбогдох 591,232.69 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлтэй хэрэгт:

Ц.д , 9-р хороо,, тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байхгүй талаарх тодорхойлолтыг харьяалах хорооны засаг дарга нь ирүүлсэн,

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс Ц.ын хаягийн талаарх лавлагааг гаргуулахад түүнийг ,,, тоот хаягт оршин суудаг гэсэн лавлагааг ирүүлсэн ба уг хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд түүнийг тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн лавлагааг тус тус шүүхэд ирүүлжээ.

Дээрхээс үндэслээд хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийн ын /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ийн ыг /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ийн ыг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН