Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 303/ШШ2026/00034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******,

Хүсэлтийн шаардлага:  Шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Х.Пүрэвсүрэн нь шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, 4 дүгээр баг, Булаг 2 дугаар гудамж, 206 тоотод байрлалтай хувийн сууцны зориулалттай. Одоог хүртэл амьдарч байгаа. Үл хөдлөх хөрөнгийг 1991 онд өмч хувьчлалаар авсан. Иргэн Д.Эрдэнэчимэгээс 1997 онд худалдаж аваад одоог хүртэл өмчлөн, амьдарч байгаа бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө нь бусадтай ямар нэгэн маргаан байхгүй 6417002487 дугаар бүхий 1341.0 мкв газарт байрладаг газрыг миний бие эзэмшдэг болно. Иймд дээрх газарт байрлах үл хөдлөх хөрөнгөд шударга өмчлөгчөөр Халтарын Пүрэвсүрэн миний биеийг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, 4 дүгээр баг, Булаг 2 дугаар гудамж, 206 тоотод байрлалтай хувийн сууцны зориулалттай. Одоог хүртэл амьдарч байгаа. Үл хөдлөх хөрөнгийг 1991 онд өмч хувьчлалаар авсан. Иргэн Д.Эрдэнэчимэгээс 1997 онд худалдаж аваад одоог хүртэл өмчлөн, амьдарч байгаа бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө нь бусадтай ямар нэгэн маргаан байхгүй 6417002487 дугаар бүхий 1341.0 мкв газарт байрладаг газрыг миний бие эзэмшдэг болно. Иймд дээрх газарт байрлах үл хөдлөх хөрөнгөд шударга өмчлөгчөөр Халтарын Пүрэвсүрэн мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамж, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/04 дугаартай захирамж, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Өмч хувьчлалын комиссын хөрөнгө үнэлсэн тухайн 1991 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн акт, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 941 дугаартай тодорхойлолт, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай гэрээ, Хот суурин газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны дүгнэлт, түүний хавсралт, кадастрын зураг, гэрэл зураг, план зураг, Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13/833 дугаартай доторхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын IV дүгээр багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч  нарын мэдүүлгийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Х.Пүрэвсүрэн нь Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, Задгай 4 дүгээр баг, Булаг 2 дугаар гудамж, 206 тоотод байрлах, хувийн сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдалд хамаарахаар байх тул хүсэлтийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  Түүнчлэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 6/7796 дугаар Чиглэл, зөвлөмж хүргүүлэх албан бичигт Иргэд олон жил амьдарсан боловч хувьчилсан, өмчилсөн тухай нотлох баримт байхгүй орон сууц, нийтийн байр, үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулна...гэж, мөн Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн үндэслэл нь тогтоогдохгүй нотлох баримт байхгүй бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл учир өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй, шүүхэд хандан өмчлөх эрхээ тогтоолгох эрхтэйг тайлбарлан хүсэлтийг буцаажээ.

4. Хүсэлт гаргагч Х.Пүрэвсүрэн нь Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, Задгай 4 дүгээр баг, Булаг 2 дугаар гудамж, 206 тоотод байрлах, хувийн сууцны шударга өмчлөгч болох нь иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамж, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/04 дугаартай захирамж, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Өмч хувьчлалын комиссын хөрөнгө үнэлсэн тухайн 1991 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн акт, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтэсийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 941 дугаартай тодорхойлолт, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай гэрээ, Хот суурин газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны дүгнэлт, түүний хавсралт, кадастрын зураг, гэрэл зураг, план зураг, Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13/833 дугаартай доторхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын IV дүгээр багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай хуралдааны тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Мөн хүсэлт гаргагч Х.Пүрэвсүрэн нь тухайн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн барилгын доорх газрыг буюу Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, Задгай 4 дүгээр баг, Булаг 2 дугаар гудамж, 206 тоотод байрлах, 1341.0 мкв газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар эзэмшжээ444.

6. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна, 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна ... гэж тус тус заасан бөгөөд дээрх эд хөрөнгийг хүсэлт гаргагч Х.Пүрэвсүрэн нь 1991 оноос хойш өмчлөн авч одоог хүртэл шударгаар зэмшиж байсан болох нь тогтоогдсон.

7. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар сонирхогч этгээдээс маргаан үүсгээгүй зэрэг үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хуульд зааснаар хүсэлт гаргагч Х.Пүрэвсүрэнгийн хүсэлтийг хангаж, Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, Задгай 4 дүгээр баг, Булаг 2 дугаар гудамж, 206 тоотод байрлах, хувийн сууцны шударга өмчлөгч болохыг тогтоон шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******г Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, Задгай 4 дүгээр баг, Булаг 2 дугаар гудамж, 206 тоотод байрлах, хувийн сууцны шударга өмчлөгчөөр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА