Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                   2026/ДШМ/03

 

 

        

С.Б, А.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Т.Алтанзул

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр, С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: А.Э, С.Б

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч А.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Б, А.Э нарт холбогдох 2412002820046 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

          

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 190 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ж багийн М гэх газарт оршин суух, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Х овгийн Сийн Б /ИБД0000000000/,

         

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 190 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ж багийн Б гэх газар оршин суух, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

  А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн, Ш овгийн Аын Э /ИБД 000000000/

Шүүгдэгч С.Б нь 2024 оны 03 дугаар сард А аймгийн Х сумын Х багийн нутаг Х гол гэх газраас хохирогч С.Ды өмчлөлийн сартай хээр зүсмийн 1 тооны адуу хулгайлж, 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч С.Б, А.Э нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийн Б гэх газраас хохирогч Б.Чн 5 тооны адуу, хохирогч Д.Эын 1 тооны адуу нийт 6 тооны адууг мотоциклиор тууж хулгайлан хохирогч Б.Чд 4,700,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Эт 800,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас С.Б, А.Э нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Х овогт Сийн Б, Ш овогт Аын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан олон тооны мал хулгайлсан, бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 3/гурав/ жил, 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 3/гурав/ жил, 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А.Эт 3/гурав/ жилийн хугацаатай хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын 2025 оны 07 сарын 03-ны өдрөөс 2025 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 132 хоног, шүүгдэгч А.Эын 2025 оны 11 сарын 04-ний өдрөөс 2025 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч С.Б, А.Э нарт урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч А.Э, С.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч С.Бын өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн Донсин маркийн мотоциклийг хураан авч улсын орлого болгож, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд оролцогчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Э, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах гомдолдоо ... Э мал хулгайлах санаа зорилго байгаагүй бөгөөд гэмт санаа байхгүй бол гэмт үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг 2 түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйчилж ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой. Бүлэглэн үйлдсэн объектив шинж нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон 2 буюу түүнээс дээш хүний хамтын оролцоо байх бөгөөд одоогийн Энхбаярын холбогдон шалгагдсан хэрэгт Энхбаярын оролцоо байхгүй. Гэмт хэргийн хамтран оролцогчид хүчин чармайлтаа нэгтгэдэг бол Энхбаяр нь Быг хориглосон үйлдэл байдгаас дэмжиж, өөгшүүлсэн зүйл байдаггүй. Б, Энхбаяр хоёр хоорондоо хамтрах бодит тохироо буюу тухайн адууг хулгайлахад хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэх хүсэл эрмэлзэл байгаагүй бөгөөд дан ганц Бын санаа зорилго байсан. Үзэл бодол сэдэл зорилгоороо Бтай нэгдээгүй тул хэргийг бүхэлд нь хянаж А аймаг дахь Сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/295 дугаартай тогтоолын А.Эт холбогдуулж түүнийг гэм буруутайд тооцон ял оногдуулсан хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож А.Эыг цагаатгаж өгнө үү. / УДШ-н 2022.02.10-ны өдрийн 35, УДШ-н 2025.01.02-ны өдрийн 03 тоот тогтоолуудаас иш татсан болно./ гэжээ.

 

Шүүгдэгч А.Э давж заалдах гомдолдоо ...А.Э намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан олон тооны мал хулгайлсан, бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Намайг хулгай хийсэн гэж үзснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надад хулгай хийх санаа зорилго огт байгаагүй. Яагаад гэвэл манайх бага насны олон хүүхэдтэй, манай эхнэр жирэмсэн байсан учир би хулгай хийх ямар ч зорилго байгаагүй. Харин хааяа нэг гэрээс гардаг болохоор гарсан дээрээ гээд жаахан архи уусан асуудал байгаа боловч хулгай хийхээр С.Бтай хамт яваагүй. С.Быг мал туухад би хориглосон боловч С.Б миний үгэнд ороогүй. Тухайн үед мотоциклийг С.Б жолоодож явсан бөгөөд мал туух үйлдлийг С.Б хийсэн. Б хүнд өгөх мөнгөний хэрэг байгаа надад хэрэгтэй байна гэсэн. Би Бт ахин би ийм асуудалд орооцолдохгүй, надад ямар ч шаардлага байхгүй би хаширсан гэж хэлсэн. Танд ямар ч хамаа байхгүй би өөрөө хариуцна л гээд байсан. Одоо болохоор үнэнээ хэлэхгүй намайг хүсэж хулгай хийсэн мэт болгосонд гомдолтой байна. Би өмнө нь шийтгүүлсэн болохоор дахиж яасан ч ийм байдалд орохгүй. Амьдралаа бодно гэсэн бодолтой л явж байгаа билээ. Би тэр адуу малаас нэг ч төгрөгийн юм аваагүй. Миний өмнөөс бусдад адуу өг гэж Бт огт хэлээгүй. Намайг өөрийг нь хориглоод байсныг Б өөрөө маш сайн мэдэж байгаа хэр нь энэ талаар огт ярихгүй байгаа нь надтай цуг шийтгүүлж надаар хохирлынхоо талыг төлүүлэх гэсэн зорилготой байсан байна гэж ойлгож байна. Иймээс хэргийг бүхэлд нь хянаж 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж А.Э намайг цагаатгаж өгнө үү гэжээ.    

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Шүүгдэгч А.Эын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд шүүгдэгч А.Э нь шүүгдэгч С.Бтай хамт байсан талаараа мэдүүлдэг. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд, шүүгдэгч С.Б сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээрээ энэ талаар дурдсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт урьдчилан үгсэн тохироогүй ч гэсэн үйлдэлдээ нэгдсэн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Тийм учраас С.Б, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байна гэж үзсэн байдаг. Мөн А.Э хэрэг огт үйлдээгүй, хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго байгаагүй, болиулах гэсэн талаараа мэдүүлсэн байдаг боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон яллах дүгнэлтэд бичсэнчлэн шүүгдэгч А.Э нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн байгаа ч өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүн болиулах, зогсоох боломжтой, бүр тэр чигт нь орхиод явах боломжтой нөхцөл байдал байж байхад өөрөө хамт А аймгийн Ө сумаас Х сум хүртэл тууж явсан үйлдэл нь үйлдэлдээ хамтран нэгдэж үйлдсэн байна гэж үзэж байгаа. Мөн шинжээч байгууллагын талаар өмгөөлөгч ярьсан. Бид шинжээч томилохдоо байгууллагыг томилдог. Шинжилгээний байгууллага дотооддоо ямар шинжээч томилох нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал гэж үзэж байгаа учраас тайлбар алга байна. Тийм учраас А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 11-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... А.Эынх сумын төвөөсөө 70 орчим километр зайтай байдаг. А.Э нь С.Бын мотоциклийн хойно  суугаад зорилго гүйцэлдүүлээд яваад байгаа юм биш, гэр рүүгээ хүргүүлэхээр хүний унаанд явсан хүн. Хээр гадаа мотоциклиос буугаад хаягдах боломжгүй. Хөдөө нутагт зам дагуу байгаа биш байсан учир А.Эт тийм нөхцөл байхгүй. Энэ маршрутыг ерөөсөө шалгаагүй. Хааяа гэрээсээ гардаг, гарсан нөхцөлдөө архи уугаад явдаг гэж өөрөө тайлбарладаг. С.Бын ард суугаад явж байгаагаараа үйлдлээрээ нэгдсэн гэж байна. Үйлдлээрээ нэгдэнэ гэдэг чинь зорилго байж нэгдэнэ. Болио гээд С.Бт хэлээд байгаа нь үнэн байхад, тэрийг зорилготой байна, үйлдлээрээ нэгдээд байна, хамт яваа юм чинь цуг хулгай хийсэн гэж үзэх боломж байхгүй. Өмнө нь хулгай хийж байсан гэдгээр хүнийг хүндрүүлж болохгүй, хүнийг яллагдагчаар татаагүй байхад хүний хувийн мэдээллийг цуглуулаад байдаг нь буруу. Яллагдагчийн хувийн мэдээллийг цуглуулна гэхээс биш гэрч, сэжигтний хувийн мэдээллийг цуглуулна гэсэн зүйл хуульд байхгүй. Энэ хүн засарсан, би хулгай хийхгүй гээд татгалзаад байна. Мөн дээрээс нь олон нялх хүүхэдтэй, 10 нас хүрээгүй 4 хүүхэд байна. А.Э алдаа оноо гаргасан үедээ аавыгаа алдсан, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах бүрэн боломж энэ хүнд байгаа. Тэгэхээр маршрутыг шалгах юм бол энэ хүнийг цуг яваад байж гэж үзэх боломж байхгүй байгаа. Сэдэл, санаа, зорилго огт төрөөгүй хүнийг, чамд хамаагүй, би өөрөө мэднэ гээд байгаа хүний ард суугаад явсны төлөө яллаад байна гэдэг нь учир дутагдалтай байна. А.Э, С.Бтай үгсэж, бүлэглэж, нэгдэж, хүчнээ нэгтгэж хулгай хийчихжээ гэдэг эргэлзээгүй нотлох баримтууд байхгүй байна. Ашигтай байдлаар нь шийдүүлж, цагаатгуулъя гэсэн байр суурьтай байна. Иймд 2025 оны 11 сарын 11-ний өдрийн 295 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, А.Эын эрх зүйн байдлыг дээрдүүлж, ашигтай байдлаар шийдэж, цагаатгаж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: С.Б анх намайг өмгөөлөгчөөр авсан цаг хугацаанаас хойш л би А.Эыг хөөдчихлөө, надаас л бүх юм болсон шүү, би архины халуунаар ийм юм хийсэн юм. Би дахиж ийм зүйл хийхгүй гэдэг өгүүлэмжтэй байдаг. Харамсалтай нь нүүрэлдүүлэн байцаах цаг мөчид би байхгүй байсан. Намайг Улаанбаатар хотод хуралтай байх үед өөр өмгөөлөгч оруулсан асуудал байдаг. С.Бын тухайд өөрөө хэдийд ямар үг хэлэх вэ гэдгээ мэдэхгүй, бичиг үсэг мэдэхгүй, боловсрол муутай, нийгэмтэй харьцах харьцааны төлөвшил муутай ийм хүн байдаг юм. Тэгэхээр А.Эын үйлдэл дээр сэдэл, санаа зорилго байгаа юм уу гэдэг дээр нааштай харж өгнө үү. Ард нь яваад хориглоод, цааш хэлэхгүй яасан юм, дамжуулахгүй яасан юм гэдэг байдлаар хандах гэж байгаа бол өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, нуун далдалсан асуудал байхыг үгүйсгэхгүй асуудал харагддаг. Тэгэхээр үүнийг шүүх нухацтай авч үзэхийг хүсэж байна. Нөгөө талаас шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас миний үйлчлүүлэгч С.Б нь бага насны 2 хүүхэдтэй, цаашид алдаад байхгүй, амьдралаа цэгцлэхийн төлөө эхнэр, хүүхдээ Улаанбаатар хот оруулаад өөрөө барилгын ажил хийж байгаад, дуудсан цагт ирээгүй гэдгээр цагдан хоригдоод эхэлсэн хүн байгаа юм. Хүүхдүүдийн бичиг баримт нь хэрэгт авагдсан байгаа. Ийм учраас ялыг нь багасгаж өгөх боломж байна уу. Ялаас нь бага ч гэсэн багасгаад өгнө үү гэж хүсэж байна. Хохирол төлбөрөө төлсөн, үйлдсэн хэргээ эхнээсээ хүлээж, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн гэв.

 

Шүүгдэгч А.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Бтай А аймгийн Ө сум ороод 2 өдөр архи уусан. Тэгээд явж байгаад С.Б замд байсан адууг гэнэт туугаад эхэлсэн. Би болио гэж хэлсэн. Надад хулгай хийх сонирхол байхгүй гэж хэлсэн, чамд хамаагүй би өөрөө мэдэж байна гэсэн. Тэгээд туугаад явсан, би буусан. С.Б цааш нь туугаад явсан. Надад хулгай хийх сонирхол угаасаа байгаагүй. Би олон охин хүүхэдтэй хүн, С.Б танд хамаагүй гэж хэлээд туусан гэв.

 

Шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Эын ярьж байгаа үнэн, А.Эт ямар ч хамаагүй. Өөр юм байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

1. Шүүгдэгч С.Б, А.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцох талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

            3. Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар:

 

3.1. 2024 оны 03 дугаар сард А аймгийн Х сумын Х багийн нутаг Х гол гэх газраас хохирогч С.Ды өмчлөлийн 1 тооны адуу буюу сартай хээр зүсмийн байдсыг шүүгдэгч С.Б хулгайлсан болох нь хохирогч С.Ды “... Манай адуу А аймгийн Х сумын Ж багийн нутаг Баянзүрх гэх газарт өвөлжөөд 2024 оны 03-р сарын 20-ны үед А аймгийн Х сумын Х багийн нутаг Х гол гэх газарт орж ирсэн байсан тэр үед нь би адуугаа бүртгэж үзэхэд манай адуу салж бутарч дутсан байсан. Сүүлд ойр хавиас нь зарим нэг нь олдож 1 тооны сартай хээр зүсмийн байдас байхгүй байсан. 2024 оны 08-р сард Х сумын Х багийн Б гэх газарт оршин суух Б гэх айлын адуунд тухайн үед манайхаас алдсан сартай хээр зүсмийн шүдлэн насны зөв талын гуяндаа ланзан тамгатай байдас байхаар нь хаанаас хэрхэн танай адуутай нийлсэн талаар нь асуухад Х сумын мал махны ченж Эрка буюу Э гэх хүнээс авсан гэж байсан. Тухайн мал махны ченж нь А аймгийн Х сумын Ж багийн иргэн С овогтой Б гэх хүнээс худалдаж авсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг /2 хавтас 221-223 дугаар тал, 2 хавтас 21-23 дугаар тал/, гэрч М.Бын “...Тухайн хулгайд алдагдсан 1 тооны сартай хээр зүсмийн зөв талдаа ланзан тамгатай шүдлэн байдас нь манай адуунд байсан бөгөөд би дээрх адууг А аймгийн Х сумын Өгөөмөр багийн түүхий эдийн ченж Э буюу Э гэх хүнээс 2024 оны 06-р сард худалдаж авсан тухайн хүн нь мал худалдан борлуулдаг бөгөөд Х сумын иргэн С.Б гэх хүнээс авсан гэж байсан” гэсэн мэдүүлэг/1 хавтас 226-227 хуудас/, гэрч Ц.Эын “...Би тухайн адууг хавар туранхай байхад нь С.Баас 350,000 төгрөгөөр бодож худалдаж авсан. ...Миний 2024 оны 5 дугаар сард Х сумын иргэн С.Баас худалдаж авсан байдас нь хумсан хээр зүсмийн шүдлэн насны туранхай байдас байсан. Тухайн үедээ би тамгыг нь сайн анзаараагүй сүүлд харахад зөв талдаа ланзан тамгатай шүдлэн байдас байсан. Уг адуу нь А аймгийн Х сумын Х багийн иргэн С.Ды адуу болж таарсан.” гэсэн мэдүүлэг /1 хавтас 230-231 дүгээр тал/, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн адуунд үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зураг /1 хавтас 236-238 дугаар тал, 239-241 дүгээр тал/, хөрөнгийн үнэлгээний тайлангийн “Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн АЦ-24-201 дугаартай дүгнэлт /2 хавтас 5-9 дүгээр тал/, Яллагдагч С.Бын “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 хавтас 45-46 дугаар тал/,

 

3.2. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийн Б гэх газраас хохирогч Б.Ч 5 тооны,  хохирогч Д.Э 1 тооны адуу нийт 6 тооны адуугаа алдсан болон уг 6 тооны адууг шүүгдэгч С.Б нь А.Эын хамт С.Бын мотоциклиор А аймгийн Х сумын Ж баг хүртэл тууж хулгайлсан нь хохирогч Б.Чн “...Би 2024 оны 05 дугаар сарын 27-28-ны үеэр Улаанбаатар хот руу яваад ирэх үед манай адуу алга болчихсон. Манай адуунаас дандаа шүдлэн насны 5 байдас буюу 1 тооны хонгор зүсмийн, дутуу дарсан цагаан үсэг гурвалжин дотор гурвалжинтай тамгатай, чихэндээ эмгүй байдас, 1 тооны хул байдас, мөн чихэндээ эмгүй ба хонгор байдасныхтай ижил тамгатай, 1 тооны эм тамгагүй хонгор зүсмийн байдас, 1 тооны сартай дөл тамгатай зээрд зүсмийн байдас, 1 тооны эм тамгагүй цоохор зүсмийн байдас, 1 тооны эм тамгагүй бор хээр соёолон насны азарга буюу нийт 6 тооны адуу дутуу байсан. ... А аймгийн Х сумын Х багийн голын Баянгийн ар гэх газар хүрэн азаргатай адуунд сартай дөл тамгатай зээрд байдас байсныг олж авсан.  ...хэд хоногийн дараа Х голын Г гэх газраас цоохор зүсмийн байдсыг хүрэн зүсмийн азарга хураагаад хоёулхнаа явж байхыг олж авсан. ... 2,3 хоногийн дараа Эын хамт хоёр тооны байдсаа холбож аваад мотоцикльтой туугаад явсан. Би бусад 4 тооны адуугаа огт асуугаагүй байсан. ... Би тухайн өдрөөс хойш гэрийнхээ ойр орчмоор одоог хүртэл хайж байгаа. Харин өөрийн 2 тооны байдсаа олсон газраар ахин хайж чадаагүй. Учир нь манай гэрээс 60-70 км зайтай газраас би 2 тооны байдсаа олж авсан. Гэрийнхээ гаднаас огт хөдөлдөггүй адуунууд хөлөөрөө тэнд гүйгээд очно гэж огт байхгүй. Би тэр хавийн айл амьтнаар эрэл сурал болоод явж байх үед Барбаатар гэх хүний дүү Б гэх хүн тэр нутгийн биш 6 тооны адууг манай адуу гээд туугаад явж байсан гэж нутгийн 2,3 хүн надад хэлж байсан. Би тухайн хүмүүсийг одоо танихгүй. Зусландаа буусан байсан олон айлуудаас л сураглаж яваад тийм зүйл олж сонссон.” гэсэн мэдүүлэг /1 хавтас 7-9 дүгээр тал/, гэрч Д.Эын “...Тухайн алга болсон адуун дотор миний хүрэн цоохор байдас байсан. Адуунууд алга болсон байна гэж ирээд бид 2 хамтдаа цуг эрэлд явсан гэхдээ олоогүй. Хэд хоногийн дараа Ч сургийг нь гаргаж ирсэн. Тэгээд бид 2 хамтдаа дахиж очиж үзээд мөн байхаар нь шууд аваад ирсэн. Нэрийг нь сайн мэдэхгүй байна, Хүрлээ гэсэн шиг санагдаж байна. Тэр айлын адуунаас авчирсан. Адуугаа олсон болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2 хавтас 111-112 дугаар тал/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн АЦ-24-29 дугаартай “...2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр адуу шүдлэн байдас 5 ширхэг 4,000,000 төгрөг, соёолон азарган үрээ 1,500,000 төгрөг нийт 5,500,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтас 117-121 дүгээр тал/, яллагдагч С.Бын “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ маргахгүй. Би буруу зүйл хийсэн...” гэсэн мэдүүлэг/1 хавтас 154-155 дугаар тал/  зэргээр шүүгдэгч С.Б ганцаар болон шүүгдэгч С.Б, А.Э нар бүлэглэн, олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан үйл баримтыг нотлон тогтоожээ.

 

4. Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, хамтран оролцогчдын төрөл, хамтран оролцох хэлбэр, 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар зохицуулсан.

 

 Шүүгдэгч С.Б, шүүгдэгч А.Э нар хохирогч Б.Чн 5 тооны,  хохирогч Д.Эын 1 тооны адуу нийт 6 тооны адууг хулгайлахдаа гэмт хэргийг яаж үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, хулгайлсан адууг хэрхэн захиран зарцуулах зэрэг асуудлаар урьдчилан тохиролцоогүй ч А аймгийн Ө сумын Б багийн Б гэх газар байсан адууг А аймгийн Х сумын Ж баг хүртэл мотоциклиор хамт туусан нь шүүгдэгч А.Э, шүүгдэгч С.Б нар гэмт хэрэгт хамтран оролцсон буюу гэмт хэргийг үйлдлээрээ нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

5. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд оролцогч талуудын тайлбар, дүгнэлт, мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч С.Быг 2024 оны 03 дугаар сард А аймгийн Х сумын Х багийн нутаг Х гол гэх газраас хохирогч С.Ды өмчлөлийн 1 тооны адууг хулгайлсан, шүүгдэгч С.Б, шүүгдэгч А.Э нар бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийн Б гэх газраас хохирогч Б.Чн 5 тооны,  хохирогч Д.Эын 1 тооны адуу нийт 6 тооны адуу хулгайлж бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

6. Шүүгдэгч С.Б, А.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Эт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

 

7. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нарын “ ... хэрэгт шүүгдэгч А.Э оролцоогүй, С.Б, А.Э хоёр хоорондоо хамтран гэмт хэрэг үйлдэх бодит тохироо байгаагүй, гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй тул шүүгдэгч А.Эт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн ... тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш С.Бын цагдан хоригдсон 66 хоног, шүүгдэгч А.Эын цагдан хоригдсон 66 хоногийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлэх ялд оруулан тооцов.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 66 хоног, шүүгдэгч А.Эын цагдан хоригдсон 66 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

 

                            ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Ч.ЭНХТӨР