2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10620

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *********** овогт ***********гийн ***********, ******* овогт ***********ын *********** нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, охин, 17 нас 11 сартай Э.***********, 2012 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн, охин 13 настай Э.***********, 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 9 настай охин *********** 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 3 настай, охин Э.*********** нарыг эх М.***********гийн асрамжид үлдээсүгэй.

         

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2023 оны 04 дүгээр сарын 07-нд төрсөн 2 настай охин Э.***********, 2018 оны 02 дугаар сарын 04-нд төрсөн 9 настай Э.*********** нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 11 сарын 12-нд төрсөн 13 настай охин Э.***********, 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн 17 нас, 11 сартай охин Э.*********** нарыг 11-16 нас хүртэл хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, хүүхэд тус бүр эцэг Б.***********аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.   

 

4.Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.***********гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.***********аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.***********т олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Б.***********ы нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс тэмдэгтийн хураамжид 234.212 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ДАВААСҮРЭН