2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/00017

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 22 191/ШШ2026/00017

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн /РД: *******, утасны дугаар *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын утасны пугаар *******, / нэхэмжлэлтэй,

ын ыг /РД:*******/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч*******-ийн Өнөр тооцооны төвийн захирал Т.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б. нь тус банктай 2024 оны 03 сарын 26-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 28,000,000 төгрөгийн зээлийг0 сарын хугацаатай,65 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

2025 оны 06 сарын 04-ний өдрийн хуваарьт төлөлтөөс үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 сарын 15-ны өдрийн дугаартай захирамжаар хариуцагч Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, Хангай 1а 6 тоот хаягт суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Б.ы байгаа хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд,

2024 оны 03 сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 03 сарын 26-ны өдрийн батлан даалтын гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, Б.ы иргэний үнэмлэхний лавлагаа,

Баянгол, Хан-УУл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 15-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 12 сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар ын /РД:*******/ нь ,,, тоот хаягт оршин суудаг эсэх талаарх баримтыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын-р багийн засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор ын ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 15-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Б.д холбогдох 16,570,978 төгрөг гаргуулах тухай*******-ийн нэхэмжлэлтэй хэрэгт:

хариуцагч Б. Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, Хангайн 1а, 6 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь тогтоогдсон гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Тус шүүхийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/48520 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ ын ы /РД: ТИ97091018/ оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Бүртгэлийн байгууллагын 2025 оны 11 сарын 19-ний өдрийн лавлагаанд******* регистрийн дугаартай ын нь Баянхонгор,, Дуурсах, 20-р гудамж, тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

 

Баяхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах-р багийн засаг даргын 2025 оны 12 сарын 10-ны өдрийн 1801 тоот тодорхойлолтод ... ын Дуурсах багийн-20-3 тоотод бүртгэлтэй боловч энэ хаяг дээрээ оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлов гэжээ.

/ХХ-ийн 19-21, 27-29 дүгээр тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.г

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын ы /РД:*******/ оршин суугаа газрын хаяг тодорхой бус тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ын ыг /РД:*******/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ын ыг /РД:*******/ эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар /хэлтсүүдэд/ болон Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН