2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/00019

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 22 191/ШШ2026/00019

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот, *******-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын утасны дугаар , ийн утасны дугаар , ийн утасны дугаар / нэхэмжлэлтэй

ын ийг /РД: / сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ч. нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 04 сарын 18-ны өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулж 590,000 төгрөгийн зээлийг сарын 2,15 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2021 оны 10 сарын 11-ний өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,670,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.

Хариуцагч зээлийн гэрээний үүргийг 26 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 1,337,419.69 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэвч харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 09 сарын 26-ны өдрийн тоот захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй болох нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд ын ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

*******-иас үйлчилгээ авах хүсэлт, 2021 оны 10 сарын 10-ны өдрийн хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар,

2021 оны 10 сарын 11, 2022 оны 04 сарын 18-ны өдрүүдийн цахим зээлийн гэрээний хуулбарууд, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд, зээлийн хүүгийн тооцоололууд,

Нотариатын төлбөр төлсөн баримт, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 26-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор ын ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 26-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Ч.д холбогдох 1,190,957.24 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлтэй хэрэгт:

хариуцагч Ч.д ,, тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаяг алдаатай гэх магадлагааг Монгол шуудангаас, мөн дүүргийнны засаг дарга тодорхойлолт тус тус ирүүлсэн,

мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс Ч.ийн хаягийн талаарх лавлагааг гаргуулахад ,, тоот хаягт оршин суудаг лавлагааг ирүүлсэн тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 19 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

ын ийн /РД: /оршин суугаа газрын хаяг тодорхой бус тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /*******, , / өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ын ийг /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ын ийг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН