Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 303/ШШ2026/00036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:*******,

Нэхэмжлэлийн шаардлага: *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь **************ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2024 оны 12 сард facebook-д Дорнод аймагт 1 боодол өвсийг 9.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу 89113505 дугаартай утсаар холбогдон 9 000 төгрөгөөр 1000 боодол өвс худалдаж авахаар болж нийт өвсний үнийг 9.000 000 төгрөгөөр авахаар тохирон зардалыг нэг өвс тутамд 7,000 төгрөг төлөхөөр болж 1,000 өвсний зардалд 7,000,000 төгрөг төлөхөөр болж нийт 16 000 000 төгрөгийг 2 хувааж 2024 оны 12 дугаар 7-ны өдөр гэх Батбуян******* гэх дансруу 1,600,000 төгрөг, 14,400,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэтэл бинзений мөнгөгүй болчлоо 4,000,000 төгрөг зээлээч очоод өгнө гэхээр нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  тоот дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн цагаас хойш 4 хоногийн дараа Баянлиг суманд 10000 боодол өвс ирсэн бөгөөд илүү ирсэн 90 боодол өвсийг нь мөн 16000 төгрөгөөр тооцоод 1,440,000 төгрөөр тооцоод надаас зээлсэн мөнгөө төлөх боломжгүй байна гэхээр нь суутгаж авсан, үлдэгдэл 2560 000 төгрөгийг удахгүй шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Миний хувьд  дугаарлуу нь эхний үед байнга залгаж мөнгөө нэхдэг байсан боловч удахгүй гэж хэлж байгаад сүүлдээ утасаа авахаа байсан тул холбоо барих боломжгүй нэг жил болсон. Шүүхэд хандая гэхээр гэрийн хаяг болон оршин суугаа хаягийг мэдэхгүй дансны дугаартай л хоцорсон тул **************ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны депозит дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* нь **************аас 2,560,000 төгрөг авах шаардлагатай ч хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул *******ыг эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******  нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд *******ын хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул ************** /ТЗ80051903/-ыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************** /ТЗ80051903/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **************ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар **************ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч *******т мэдэгдэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА