| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/02290/И |
| Дугаар | 192/ШШ2026/00928 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Хөрөнгө итгэмжлэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2026/00928
2026 01 20 192/ШШ2026/00928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********** дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, М**** овогт Б******ны Ц******* /РД:**********/,
Хариуцагч: ********** дүүрэг, ** дүгээр хороо,******* **/* дүгээр байр, *** тоотод оршин суух, В***** С****** овогт Н*********гийн У********* /РД:***********/,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б.Ц***********аас хариуцагч Н.У********т холбогдуулан Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.У********ээс нэхэмжлэгч Б.Ц***********д холбогдуулан 81,272,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш******, хариуцагчийн өмгөөлөгч К.О**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц******** нь хариуцагч Н.У********т холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.Ц******** миний бие "**************" ХХК-ийн захирал бөгөөд өөрийн ажилтан, үеэл дүү болох Д************ овогтой У***************д итгэж, нэгнийгээ дэмжих зорилгоор түүний орон байртай болох хүслийг нь дэмжсэнээр энэхүү орон байрны маргаан эхэлсэн болно. Надад ярьж итгүүлсээр байгаад маргааны зүйл болох орон сууцыг гэрээ хийлгэж авахуулаад, байранд орж өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн. Д.У*************** нь өөрийн эхнэр Н.У********ийн хамт надад их гоё сайхан зүйл ярьсаар байгаад манай компанийн нэр дээр 2023.06.29-ны өдөр 155,500,000 төгрөгийн зээлийг авахуулсан байдаг. Түүний эхнэр болох Н.У******** нь 2023.9 сард миний нэр дээр зээл гарах боломжтой болно, тэгээд танай компанийн зээлийг өөр дээрээ шилжүүлж аваад таныг өр зээлгүй болгож өгнө гэж надад итгүүлсэн, мөн 4 хүүхдийг нь бодоод би зөвшөөрсөн. Тэгээд би 2023.06.23-ны өдөр "Р********** ************" ХХК-тай *********** дүүрэг, **-р хороо, ****** таун **/* байр *-р орц,*-н давхар, *** тоотын 52,37 м.кв талбайтай орон сууцыг м.кв нь 3,300,000 төгрөг нийт 172,821,000 төгрөгөөр 100 хувийн төлөлт хийж авсан байдаг. Тухайн байрны төлбөрийг төлөх гэж урьддчилгаа 10 хувийг нягтлангаас зээлж авсан, дараа нь 2023.6.29-нд Хаан банкинаас 155,500,000 төгрөгийг орон сууцны 3ээлээр авч, гэрээний төлбөрийг 100 хувь төлж, 2023.06.27-нд өмчлөгчөөр бүртгүүлж Ү-************** дугаартай гэрчилгээ авсан байдаг. Хариуцагч нь анх хэлсэн амандаа хүрэх нь байтугай манай компанийг өрөнд оруулаад зогсохгүй сар бүрийн төлөлтөө өгч чадахгүй намайг бүүр нягтлангаасаа зээлж Урьдчилгаа бүрдүүлсэн мөнгө, нөхрийнхөө ахын 1 өрөө байр барьцаалсан бүх өрөн дээр үлдээгээд 2024 оны 5 сараас ажлаа хаяад алга болсон. Миний түүнд итгэсэн нэг зүйл бол манай компанид жолоочоор тууштай 1 жил ажилласан явдал юм. Гэтэл эхнэр нөхөр 2 хоорондоо маргаантай болж салснаар намайг ийнхүү хохироож байна. Эцэстээ би энэ хүмүүсийг бодсоноороо өөрөө өртэй хоцорч байгааг мэдсээр байж тэр эхнэр Н.У******** нь зээлтэй байгаа байраа суллаж өгөхгүй одоо хүртэл нэг ч төгрөг өгөлгүй суусаар байна. Би уул нь учир байдлаа өмнө нь хэлсэн боловч энэ миний байр би өөрөө зээл хөөцөлдөөд авна гэхээр нь өдийг хүртэл зээлийг нь төлөөд харлаа тэгсэн саяхан надад зээл бүтэхгүй юм байна гэж хэлээд, байрны үнэ одоо өмнөхөөс өссөн байгаа болохоор та зараад зөрүү болох 40,000,000 төгрөгийг өгнө гэвэл байрыг чинь суллаж өгнө гэж ярих болсон. Хариуцагч Н.У********ийн энэ хэлээд байгаа зүйл нь байж боломжгүй зүйл бөгөөд би байрны төлбөрийг бүрэн төлж өөрийнхөө өмчлөлд авсан, миний өмчлөлийн байрыг тэдээр хэдээр зараад зөрүүг нь өг гэж шаардаж байгаа нь миний бухимдалыг ихэд хүргэсэн. Эцэстээ би уул нь хохирсон хүн байтал тэрийг ч ойлгохгүй зөвхөн би би гэсэн хандалт гаргаж байна гэж би хувьдаа бодож байна. Би өөрт байсан мөнгөө өгч тэр хоёрт 2 жил зүгээр хүү, алданги ч авалгүй, өөрөө өмнөөс нь зээл төлж ирсэн гэдгийг ойлгохгүй хүн болотой. Би үүнээс болж бэлнээр тооцоог н тхийгээд авах байсан машинаа хүртэл ББСБ-аар авч, зээлийн хүүг нь давхар төлж байна. Хариуцагч нь нөхөр хүүхдийн хамт өмнө нь байр түрээслэн амьдарч байсан, түүний нөхөр н.У*************** нь хэдэн удаа банкины зээлийн хүүг төлсөн, гэхдээ 1 жил, 10 сарын турш миний өмчлөлийн байранд амьдарсан. Хүүнд өгсөн мөнгөө буцааж өг гэж шаардах нь үнэхээр миний бухимдалыг төрүүлж байна. Одоо миний өмчлөлийн байранд Н.У******** нь амьдарч байгаа бөгөөд нөхөр болох н.У***************гаас салсан учраас хариуцагчаар Н.У********ийг тодорхойлсон болно. Уг байр нь одоогийн байдлаар Н.У********ийн эзэмшилд байгаа болно.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц******** миний өмчлөлийн Ү-*************** дугаар улсын бүртгэлийн дугаартай ********* дүүрэг, **-р хороо, ****** таун **/* байр *-р орц, *-н давхар, ** тоот орон сууцыг хариуцагч Н.У********ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.У***************тай 2007 онд танилцаж, үерхэж 2009 оны 08 сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж, бид 4 хүүхдийн аав ээж болсон. Д.У*************** нь Б.Ц***********ын үеэл дүү юм. Манай нөхөр болох Д.У*************** нь 2022 оны 08 сараас 2024 оны 05 сарын 15-нийг дуустал Б.Ц***********ын "**************" ХХК-нд жолоочоор ажиллаж байсан. Д.У***************г ажиллаж байх хугацаанд Б.Ц******** нь 2024 оны 03 сарын 15-ний өдөр Иргэд хоорондын хэлцэл байгуулж 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 сарын 01-ний хугацаанд 18 сарын хугацаанд тасралтгүй цалин хөлстэйгөөр ажилласан тохиолдолд урамшуулал болгон 30 сая төгрөгийн үнэ бүхий **** УЕА улсын дугаартай, MITSWUBISHI.FIGHTER маркын ногоон өнгийн автомашиныг Д.У***************гийн эзэмшилд шилжүүлж өгөхөөр болсон тул нөхөр бид 2 ярилцаад тухайн автомашиныг эзэмшилдээ авчихвал сарын орлого нэмэгдэх юм байна гэж тооцоолон орон сууцтай болохоор судалж эхэлсэн юм. Иргэд хоорондын тохиролцооны дагуу нөхөр Д.У*************** 19 сар тасралтгүй Б.Ц***********ын компанид ажилласан ч тохиролцсон автомашинаа өмчлөлд шилжүүлж өгөөгүй, харин та нар орон сууцтай болооч би туслая дэмжье гэсэн санал тавьсан. Ингээд Д.У*************** бид хоёр 2023 оны 05 сараас орон сууцтай болох зорилгоор зээл хөөцөлдөж эхэлсэн бөгөөд ********* дүүрэг, **-р хороо, **** таун **/* байр, * орц, *** тоот, 52.37 мкв, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар болж байрны нийт төлбөр 172,821,000 төгрөг болсон, урьдчилгаа төлбөрт 10 хувь буюу 17,321,000 төгрөгийг өгөх шаардлагатай байсан. Үлдэгдэл төлбөрийг орон сууцны зээлд хамрагдаж төлөх гэсэн боловч нөхөр бид 2-ийн нэр дээр зээл гарах боломжгүй байсан тул нөхөр Д.У***************гийн үеэл эгч болох Б.Ц***********д урьдчилгаа төлбөрийг бид бүрдүүлж өгье, та өөрийн нэр дээр 155,500,000 төгрөгийг банкнаас зээлж өгөөч гэж хүссэн. Ингээд урьдчилгаа төлбөр болох 17,321,000 төгрөгийг Д.У*************** бид хоёр бүрдүүлж ********* дүүрэг, **-р хороо, **** таун **/* байр, * орц, *** тоот, 52.37 мкв, 2 өрөө орон сууцыг барьсан ***************** ХХК-ийн дансруу 2023 оны 06 сарын 23-ний өдөр шилжүүлсэн. Д.У*************** нь 2022 оны 08 сараас 2024 оны 05 сарын 15-нийг дуустал Б.Ц***********ын "**************" ХХК-нд жолоочоор ажиллаж байсан бөгөөд дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхдээ 8 сая төгрөгийг 2 хувийн хүүтэй Д.У***************гийн ажиллаж байсан*****************" ХХК-ийн нягтлан **************ээс зээлсэн. Уг зээлийн хүүг сар болгон миний бие нягтлан **************ийн дансанд төлж, үндсэн төлөлтийг Д.У*************** төлсөн. Орон сууцны үлдэгдэл төлбөрийг Б.Ц******** зээл хийн төлж, гэрчилгээ 2023 Б.Ц***********ын нэр дээр гарсан. Уг зээлийн төлөлтийг 2023 оны 07 сарын 10-ний өдрөөс 2024 оны 07 сарын 10-нийг дуустал нийт 13 сарын төлөлт болох 28,951,000 төгрөгийг Д.У*************** бид хоёр ээлжилж Б.Ц***********ын дансруу хийдэг байсан. Заримдаа нөхөр Д.У***************гийн цалингаас Б.Ц******** суутгаж авдаг байсан. Бид 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс тухайн маргаан бүхий орон сууцанд амьдарч эхэлсэн бөгөөд амьдарч байх хугацаандаа гал тогооны тавилга 5,000,000 төгрөг, цонхны хаалт 300,000 төгрөгөөр, том өрөө болон жижиг өрөө, гал тогоо, үүдэнд нийт 5 обжурыг нийт 1,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авч суурилуулж байсан болно. Бид урьдчилгаа төлбөр болон орон сууцны тохижилт зэрэгт тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж ирсэн. Б.Ц******** нь миний нөхөр болох Д.У***************тай байгуулсан 2024 оны 03 сарын 15-ний өдөр Иргэд хоорондын хэлцэлийн дагуу автомашинаа шилжүүлэхгүй байгаа бөгөөд үүний улмаас бид орон сууцны төлбөрийг цаашид төлөх боломжгүй нөхцөл үүсэж бид эд хөрөнгө, цаг хугацааны хувьд хохироод байна, мөн энэ хугацаанд нөхөр маань өөрийн эгч Б.Ц***********тай нийлж үгсэн хувтлдсанаар орон сууцны зээлийн төлөлтийн асуудал маань гацаанд орсон. Д.У*************** бид хоёрын хувьд 28,951,000 төгрөгийг орон сууцны төлбөрт Б.Ц***********ын дансруу шилжүүлсэн, мөн орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17,321,000 төгрөг, гал тогооны тавилга 5,000,000 төгрөгөөр хийлгэсэн нийт 51,272,000 төгрөгийн хөрөнгийг тухайн маргаан бүхий орон сууцанд оруулсан байна. Б.Ц***********аас надад 2025 оны 01 дүгээр сарын 28-нд 18,000,000 төгрөгийг чинь буцааж төлье, үүнийг аваад гараарай гэж хэлсэн би зөвшөөрсөн ч төд удалгүй өмгөөлөгч авсан, өмгөөлөгч маань төлбөр төлөөд хэрэггүй гэж хэлсэн амнаасаа буцсан болно. Иймд дээрх хөрөнгө оруулсан 51,272,000 төгрөг болон 2024 оны 03 сарын 15-ний өдрийн хэлцэлийн дагуу УЕА **** улсын дугаартай Митсубиши пайтер маркын машины төлбөрт 30,000,000 төгрөгийг нэмж нийт 81,272,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц******** нь хариуцагчид төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай нөхөр Д.У*************** нь 2022 оны 08 сараас 2024 оны 05 сарын 15-нийг дуустал Б.Ц***********ын **************" ХХК-нд жолоочоор ажиллаж байсан. Д.У***************г ажиллаж байх хугацаанд Б.Ц******** нь 2024 оны 03 сарын 15-ний өдөр Иргэд хоорондын хэлцэл байгуулж 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 сарын 01-ний хугацаанд 18 сарын хугацаанд тасралтгүй цалин хөлстэйгөөр ажилласан тохиолдолд урамшуулал болгон 30 сая төгрөгийн үнэ бүхий **** УЕА улсын дугаартай, МITSWUBISHI.FIGHTER маркын ногоон өнгийн автомашиныг Д.У***************гийн эзэмшилд шилжүүлж өгөхөөр болсон тул нөхөр бид 2 ярилцаад тухайн автомашиныг эзэмшилдээ авчихвал сарын орлого нэмэгдэхийн байна гэж тооцоолон орон сууцтай болохоор судалж эхэлсэн юм. Иргэд хоорондын тохиролцооны дагуу нөхөр Д.У*************** 19 сар тасралтгүй ажилласан ч тохиролцсон автомашинаа өгөөгүй, харин та нар орон сууцтай болооч би туслая дэмжье гэсэн санал тавьсан. Ингээд Д.У*************** бид 2023 оны 05 сараас орон сууцтай болох зорилгоор зээл хөөцөлдөж эхэлсэн бөгөөд ********* дүүрэг, **-р хороо, **** таун **/* байр, * орц, *** тоот, 52.37 мкв, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар болж байрны нийт төлбөр 172,821,000 төгрөг болсон, урьдчилгаа төлбөрт 10 хувь буюу 17,321,000 төгрөгийг өгөх шаардлагатай байсан. Үлдэгдэл төлбөрийг орон сууцны зээлд хамрагдаж толох гэсэн боловч нөхөр бид 2-ийн нэр дээр зээл гарах боломжгүй байсан тул нөхөр Д.У***************гийн үеэл эгч болох Б.Ц***********д урьдчилгаа төлбөрийг бид бүрдүүлж өгье, та өөрийн нэр дээр 155,500,000 төгрөгийг зээлж өгөөч хүссэн. Ингээд урьдчилгаа төлбөр болох 17,321,000 төгрөгийг Д.У*************** бид хоёр бүрдүүлж ********* дүүрэг, **-р хороо, **** таун **/* байр, * орц, *** тоот, 52.37 мкв, 2 өрөө орон сууцыг барьсан "***************** ХХК-ний дансруу 2023 оны 06 сарын 23-ний өдөр шилжүүлсэн. Д.У*************** нь 2022 оны 08 сараас 2024 оны 05 сарын 15-нийг дуустал Б.Ц***********ын **************" ХХК-нд жолоочоор ажиллаж байсан бөгөөд дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхдээ 8 сая төгрөгийг 2 хувийн хүүтэй Д.У***************гийн ажиллаж байсан "Гранд Даргилалах транс" ХХК-ний нягтлан **************ээс зээлсэн. Уг зээлийн хүүг сар болгон миний бие нягтлан **************ийн дансанд төлж, үндсэн төлөлтийг Д.У*************** төлсөн. Орон сууцны үлдэгдэл төлбөрийг Б.Ц******** зээл хийж төлж, гэрчилгээ 2023 оны 06 сарын 27-ний өдөр Б.Ц***********ын нэр дээр гарсан. Уг зээлийн төлөлтийг 2023 оны 07 сарын 10-ний өдрөөс 2024 оны 08 сарын 10-нийг дуустал нийт 13 сарын төлөлт болох 28,951,000 төгрөгийг Д.У*************** бид хоёр ээлжилж Б.Ц***********ын ************** дансруу хийдэг байсан. Заримдаа Д.У***************гийн цалингаас Б.Ц******** суутгаж авдаг байсан.Бид 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс тухайн маргаан бүхий орон сууцанд амьдарч эхэлсэн бөгөөд амьдарч байх хугацаандаа гал тогооны тавилга 5,000,000 төгрөг, цонхны хаалт 300,000 төгрөгөөр, том өрөө болон жижиг өрөө, гал тогоо, үүдэнд нийт 5 обжурыг нийт 1,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авч суурьлуулж байсан болно. Бид урьдчилгаа төлбөр, зээлийн 13 сарын төлөлт болон орон сууцны тохижилт зэрэгт тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж ирсэн.Миний нөхөр болох Д.У*************** нь үеэл эгч болох Б.Ц***********тай үгсэн тохиролцож, хуйвалдан тэдний хооронд байгуулсан 2024 оны 03 сарын 15-ний өдөр Иргэд хоорондын хэлцэлийн дагуу тохирсон 30 сая төгрөгний үнэ бүхий автомашиныг Д.У***************д шилжүүлэхгүй байгаа болно. Учир нь нөхөр Д.У*************** нь Б.Ц***********ын компанид ажиллаж байхдаа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж 2024 оны 05 сараас гэрээсээ явсан. Ингээд тэрээр 2024 оны 11 сарын 27-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинхайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ асрамжинд авах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа тул дундын эд хөрөнгийг бий болгохгүй гэсэн зорилготой юм. Энэ байдлаар намайг болон миний бага насны 4 хүүхдийг орон сууцгүй амьдрах газаргүй болгож байна.Нөхөр бид хоёрын хувьд 28,951,000 төгрөгийг орон сууцны төлбөрт Б.Ц***********ын дансруу шилжүүлсэн, мөн орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17,321,000 төгрөг, гал тогооны тавилга 5,000,000 төгрөгөөр хийлгэсэн нийт 51,272,000 төгрөгийн хөрөнгийг тухайн маргаан бүхий орон сууцанд оруулсан байна. Б.Ц***********аас надад 2025 оны 01 дүгээр сарын 28-нд 18,000,000 төгрөгийг чинь буцааж төлье, үүнийг аваад гараарай гэж хэлсэн би зөвшөөрсөн ч төд удалгүй хэлсэн амнаасаа буцсан болно.Иймд цаг хугацаа хөрөнгө мөнгөөрөө хохирол амсаад байх тул маргаан бүхий орон сууцыг чөлөөлөх боломжгүй байх тул дээрх хөрөнгө оруулсан 51,272,000 төгрөг болон 2024 оны 03 сарын 15-ний өдрийн хэлцэлийн дагуу УЕА **** улсын дугаартай Митсубиши пайтер маркын машины төлбөрт 30,000,000 төгрөгийг нэмж нийт 81,272,000 төгрөгийг Б.Ц***********аас гаргуулж өгнө үү. гэв.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/************* дугаартай орон сууцны зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГҮ/************* дугаартай барьцааны гэрээ, депоздит дансны дэлгэрэнгүй хуулга,
4.2 Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/06295 дугаар шийдвэр, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0398 дугаартай иргэд хоорондын хэлцэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2025/01985 дугаар магадлал,
4.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга, ************** ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26/03 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Д.У***************гийн гэрчийн мэдүүлэг,
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх
хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар
зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Ц***********аас хариуцагч Н.У********т холбогдуулан Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Н.У******** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.
2.1. Хариуцагч Н.У********ээс нэхэмжлэгч Б.Ц***********д холбогдуулан 81,272,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Б.Ц******** миний бие "**************" ХХК-ийн захирал бөгөөд өөрийн ажилтан, үеэл дүү болох Д.У***************, түүний эхнэр Н.У******** нарт итгэж, тэдгээрийн итгүүлснээр манай компанийн нэр дээр 2023.06.29-ны өдөр 155,500,000 төгрөгийн зээлийг авахуулсан байдаг. Түүний эхнэр болох Н.У******** нь 2023.9 сард миний нэр дээр зээл гарах боломжтой болно, тэгээд танай компанийн зээлийг өөр дээрээ шилжүүлж аваад таныг өр зээлгүй болгож өгнө гэж надад итгүүлсэн, мөн 4 хүүхдийг нь бодоод би зөвшөөрсөн. Тэгээд би 2023.06.23-ны өдөр "Р********** ************" ХХК-тай ********* дүүрэг, **-р хороо, ****** таун **/* байр *-р орц, *-н давхар, ** тоотын 52,37 м.кв талбайтай орон сууцыг м.кв нь 3,300,000 төгрөг нийт 172,821,000 төгрөгөөр 100 хувийн төлөлт би хийж авсан байдаг. Тухайн байрны төлбөрийг төлөх гэж урьддчилгаа 10 хувийг нягтлангаас зээлж авсан, дараа нь 2023.6.29-нд Хаан банкинаас 155,500,000 төгрөгийг орон сууцны 3ээлээр авч, гэрээний төлбөрийг 100 хувь төлж, 2023.06.27-нд өмчлөгчөөр бүртгүүлж Ү-*************** дугаартай гэрчилгээ авсан байдаг. Хариуцагч нар нь анх хэлсэн амандаа хүрээгүй, манай компанийг өрөнд оруулаад зогсохгүй сар бүрийн төлөлтөө өгч чадахгүй намайг бүүр нягтлангаасаа зээлж урьдчилгаа бүрдүүлсэн мөнгө, нөхрийнхөө ахын 1 өрөө байр барьцаалсан бүх өрөн дээр үлдээгээд 2024 оны 5 сараас ажлаа хаяад алга болсон. Миний түүнд итгэсэн нэг зүйл бол манай компанид жолоочоор тууштай 1 жил ажилласан явдал юм. Гэтэл эхнэр нөхөр 2 хоорондоо маргаантай болж салснаар намайг ийнхүү хохироож байна. Эцэстээ би энэ хүмүүсийг бодсоноороо өөрөө өртэй хоцорч байгааг мэдсээр байж тэр эхнэр Н.У******** нь зээлтэй байгаа байраа суллаж өгөхгүй одоо хүртэл нэг ч төгрөг өгөлгүй суусаар байгаа бөгөөд зээл хөөцөлдөөд авна гэхээр нь өдийг хүртэл зээлийг нь төлөөд харлаа тэгсэн саяхан надад зээл бүтэхгүй юм байна гэж хэлээд, байрны үнэ одоо өмнөхөөс өссөн байгаа болохоор та зараад зөрүү болох 40,000,000 төгрөгийг өгнө гэвэл байрыг чинь суллаж өгнө гэж ярих болсон. Би өөрт байсан мөнгөө өгч хариуцагчид 2 жил зүгээр хүү, алданги ч авалгүй, өөрөө өмнөөс нь зээл төлж ирсэн гэдгийг ойлгохгүй байна. Би үүнээс болж бэлнээр тооцоог нь хийгээд авах байсан машинаа хүртэл ББСБ-аар авч, зээлийн хүүг нь давхар төлж байна. Хариуцагч нь нөхөр хүүхдийн хамт өмнө нь байр түрээслэн амьдарч байсан, түүний нөхөр н.У*************** нь хэдэн удаа банкины зээлийн хүүг төлсөн, гэхдээ 1 жил, 10 сарын турш миний өмчлөлийн байранд амьдарсан. Хүүнд өгсөн мөнгөө буцааж өг гэж шаардах нь үнэхээр миний бухимдалыг төрүүлж байна. Одоо миний өмчлөлийн байранд Н.У******** нь амьдарч байгаа бөгөөд нөхөр болох н.У***************гаас салсан учраас хариуцагчаар Н.У********ийг тодорхойлсон. Уг байр нь одоогийн байдлаар Н.У********ийн эзэмшилд байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц******** миний өмчлөлийн Ү-*************** дугаар улсын бүртгэлийн дугаартай ********* дүүрэг, **-р хороо, ****** таун **/* байр *-р орц, *-н давхар, ** тоот орон сууцыг хариуцагч Н.У********ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү....гэжээ.
3.1. Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:... Манай нөхөр болох Д.У*************** нь 2022 оны 08 сараас 2024 оны 05 сарын 15-нийг дуустал Б.Ц***********ын "**************" ХХК-нд жолоочоор ажиллаж байсан. Д.У***************г ажиллаж байх хугацаанд Б.Ц******** нь 2024 оны 03 сарын 15-ний өдөр Иргэд хоорондын хэлцэл байгуулж 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 сарын 01-ний хугацаанд 18 сарын хугацаанд тасралтгүй цалин хөлстэйгөөр ажилласан тохиолдолд урамшуулал болгон 30 сая төгрөгийн үнэ бүхий **** УЕА улсын дугаартай, MITSWUBISHI.FIGHTER маркын ногоон өнгийн автомашиныг Д.У***************гийн эзэмшилд шилжүүлж өгөхөөр болсон тул нөхөр бид 2 ярилцаад тухайн автомашиныг эзэмшилдээ авчихвал сарын орлого нэмэгдэх юм байна гэж тооцоолон орон сууцтай болохоор судалж эхэлсэн юм. Иргэд хоорондын тохиролцооны дагуу нөхөр Д.У*************** 19 сар тасралтгүй Б.Ц***********ын компанид ажилласан ч тохиролцсон автомашинаа өмчлөлд шилжүүлж өгөөгүй, харин та нар орон сууцтай болооч би туслая дэмжье гэсэн санал тавьсан. Ингээд Д.У*************** бид хоёр 2023 оны 05 сараас орон сууцтай болох зорилгоор зээл хөөцөлдөж эхэлсэн бөгөөд ********* дүүрэг, **-р хороо, **** таун **/* байр, * орц, *** тоот, 52.37 мкв, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар болж байрны нийт төлбөр 172,821,000 төгрөг болсон, урьдчилгаа төлбөрт 10 хувь буюу 17,321,000 төгрөгийг өгөх шаардлагатай байсан. Үлдэгдэл төлбөрийг орон сууцны зээлд хамрагдаж төлөх гэсэн боловч нөхөр бид 2-ийн нэр дээр зээл гарах боломжгүй байсан тул нөхөр Д.У***************гийн үеэл эгч болох Б.Ц***********д урьдчилгаа төлбөрийг бид бүрдүүлж өгье, та өөрийн нэр дээр 155,500,000 төгрөгийг банкнаас зээлж өгөөч гэж хүссэн. Ингээд урьдчилгаа төлбөр болох 17,321,000 төгрөгийг Д.У*************** бид хоёр бүрдүүлж ********* дүүрэг, **-р хороо, **** таун **/* байр, * орц, *** тоот, 52.37 мкв, 2 өрөө орон сууцыг барьсан ***************** ХХК-ийн дансруу 2023 оны 06 сарын 23-ний өдөр шилжүүлсэн. Д.У*************** нь 2022 оны 08 сараас 2024 оны 05 сарын 15-нийг дуустал Б.Ц***********ын "**************" ХХК-нд жолоочоор ажиллаж байсан бөгөөд дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхдээ 8 сая төгрөгийг 2 хувийн хүүтэй Д.У***************гийн ажиллаж байсан*****************" ХХК-ийн нягтлан **************ээс зээлсэн. Уг зээлийн хүүг сар болгон миний бие нягтлан **************ийн дансанд төлж, үндсэн төлөлтийг Д.У*************** төлсөн. Орон сууцны үлдэгдэл төлбөрийг Б.Ц******** зээл хийж төлж, гэрчилгээ 2023 Б.Ц***********ын нэр дээр гарсан. Уг зээлийн төлөлтийг 2023 оны 07 сарын 10-ний өдрөөс 2024 оны 07 сарын 10-нийг дуустал нийт 13 сарын төлөлт болох 28,951,000 төгрөгийг Д.У*************** бид хоёр ээлжилж Б.Ц***********ын дансруу хийдэг байсан. Заримдаа нөхөр Д.У***************гийн цалингаас Б.Ц******** суутгаж авдаг байсан. Бид 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс тухайн маргаан бүхий орон сууцанд амьдарч эхэлсэн бөгөөд амьдарч байх хугацаандаа гал тогооны тавилга 5,000,000 төгрөг, цонхны хаалт 300,000 төгрөгөөр, том өрөө болон жижиг өрөө, гал тогоо, үүдэнд нийт 5 обжурыг нийт 1,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авч суурилуулж байсан болно. Бид урьдчилгаа төлбөр болон орон сууцны тохижилт зэрэгт тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж ирсэн. Б.Ц******** нь миний нөхөр болох Д.У***************тай байгуулсан 2024 оны 03 сарын 15-ний өдөр Иргэд хоорондын хэлцэлийн дагуу автомашинаа шилжүүлэхгүй байгаа бөгөөд үүний улмаас бид орон сууцны төлбөрийг цаашид төлөх боломжгүй нөхцөл үүсэж бид эд хөрөнгө, цаг хугацааны хувьд хохироод байна, мөн энэ хугацаанд нөхөр маань өөрийн эгч Б.Ц***********тай нийлж үгсэн хувтлдсанаар орон сууцны зээлийн төлөлтийн асуудал маань гацаанд орсон. Д.У*************** бид хоёрын хувьд 28,951,000 төгрөгийг орон сууцны төлбөрт Б.Ц***********ын дансруу шилжүүлсэн, мөн орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17,321,000 төгрөг, гал тогооны тавилга 5,000,000 төгрөгөөр хийлгэсэн нийт 51,272,000 төгрөгийн хөрөнгийг тухайн маргаан бүхий орон сууцанд оруулсан байна. Б.Ц***********аас надад 2025 оны 01 дүгээр сарын 28-нд 18,000,000 төгрөгийг чинь буцааж төлье, үүнийг аваад гараарай гэж хэлсэн би зөвшөөрсөн ч төд удалгүй өмгөөлөгч авсан, өмгөөлөгч маань төлбөр төлөөд хэрэггүй гэж хэлсэн амнаасаа буцсан болно. Иймд дээрх хөрөнгө оруулсан 51,272,000 төгрөг болон 2024 оны 03 сарын 15-ний өдрийн хэлцэлийн дагуу УЕА **** улсын дугаартай Митсубиши пайтер маркын машины төлбөрт 30,000,000 төгрөгийг нэмж нийт 81,272,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц******** нь хариуцагчид төлөхөөр байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.... гэжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 орон сууцны өмчлөгчөөр Б.Ц******** 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг орон сууцыг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкинд зээлийн барьцаалбартай барьцааны гэрээгээр урьдчилсан тэмдэглэгээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-6х/
4.2. Нэхэмжлэгч Б.Ц******** нь Р********** ************ ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь Орон сууц худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдсон, зохигчид уг гэрээ, үйл баримтын талаар маргаагүй. /хх-7-9х/
Уг гэрээгээр Б.Ц******** нь Р********** ************ ХХК-аас ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 орон сууцыг 1 м.кв 3,300,000 төгрөгөөр нийт 172,821,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна.
4.3. Нэхэмжлэгч Б.Ц******** нь ХААН банк ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/************* дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/************* дугаартай Орон сууцны зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-44-48х/
Уг гэрээгээр Б.Ц******** нь ХААН банк ХК-аас 155,500,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаагаар орон сууц худалдан авахаар зээлсэн байна.
4.4. Нэхэмжлэгч Б.Ц******** нь ХААН банк ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №БГҮ/************* дугаартай Барьцааны гэрээ байгуулсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №БГҮ/************* дугаартай Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдсон байна. /хх-49-51х/
Уг барьцааны гэрээгээр Б.Ц******** нь ХААН банк ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/************* дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр зээлсэн 155,500,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд Р********** ************ ХХК-аас худалдан авахаар өөрийн өмчлөлд бүртгүүлсэн ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 орон сууцыг ипотекийн гэрээгээр барьцаалсан байна.
4.5. Нэхэмжлэгч Б.Ц***********ын /хамтран данс эзэмшигч ************** ХХК/ ХААН банкны ************** тоот дансанд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Ц***********ын ХААН банк ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/************* дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр зээлсэн 155,500,000 төгрөгийн орлого орсон болох нь Б.Ц***********ын /хамтран данс эзэмшигч ************** ХХК/ ХААН банкны ************** тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-10х/
5. Зохигчид ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 орон сууцыг 172,821,000 төгрөгөөр худалдахаар амаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан талаар тэдгээрийн аль аль нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа дурьдсан байна.
5.1. Маргаан бүхий орон сууцыг хариуцагч Н.У******** нөхөр Д.У***************гийн хамт Р********** ************ ХХК-аас 172,821,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч байсан боловч орон сууцны зээлэнд хамрагдах боломжгүй болсон тул Д.У*************** нь ************** ХХК-нд жолоочоор ажиллаж байсан, уг компанийн гүйцэтгэх захирал, өөрийн төрөл садангийн хамааралтай нэхэмжлэгч Б.Ц***********аас орон сууцыг худалдан авах санал тавьж, харин хариуцагч Н.У******** нөхөр Д.У***************гийн хамт нэхэмжлэгч Б.Ц***********аас орон сууцны зээлийг хэсэг хугацаанд төлж, орон сууцны зээлийг авснаар орон сууцыг хариуцагчийн өмчлөлдөө шилжүүлж авахаар нэхэмжлэгч Б.Ц***********тай уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан байна.
Харин орон сууцыг нэхэмжлэгч Б.Ц******** нь ХААН банк ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/************* дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр зээлсэн 155,500,000 төгрөгийг банкаар санхжүүлэн Р********** ************ ХХК-аас худалдан авсан боловч хариуцагч Н.У******** нөхөр Д.У***************гийн хамт орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон үүргээ зөрчиж, нэхэмжлэгч Б.Ц******** нь ХААН банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний хуваарийг зөрчиж зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, орон сууцны төлбөрийг бүрэн төлж, хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн авах үүргээ биелүүлээгүй нь энэхүү хэргийн гол маргаан болоод байна. Иймд нэхэмжлэгч Б.Ц***********аас гэрээний үүргээ зөрчсөн тул орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцнаас хариуцагч Н.У********ийг албадан гаргуулахаар шүүхэд хандсан байна.
Зохигчид шүүхэд хандахаас өмнө удаа дараа уулзаж, орон сууцны төлбөрийг бүрэн төлөх, орон сууцыг чөлөөлж өгөх талаар харилцан уулзаж байсан боловч харилцан тохиролцоонд хүрч чадаагүй талаар шүүх хуралдаанд дурьддаг.
5.2. Ийнхүү худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулан ********** дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/** байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 орон сууцыг Р********** ************ ХХК-тай нэхэмжлэгч Б.Ц******** нь худалдах-худалдан авах гэрээг байгуулж, уг орон сууцны урьдчилгаа төлбөрийг хариуцагч Н.У******** нь өөрийн нөхөр Д.У***************гийн ХААН банкны ************** тоот данснаас Р********** ************ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ************* тоот данс руу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 14,000,000 төгрөгөөр, 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,283,000 төгрөгөөр нийт 17,283,000 төгрөгийг У*************** 105 ***тоот гэсэн утгаар шилжүүлсэн нь Д.У***************гийн ХААН банкны ************** тоот дансны хуулгаар тогтоогдсон байна. /хх-126х ар тал/
Өөрөөр хэлбэл уг орон сууцны урьдчилгаа төлбөр болох 17,283,000 төгрөгийг хариуцагч Н.У******** нь /нөхөр Д.У*************** нар/ төлсөн болох нь тогтоогдож байна.
5.3. Д.У***************гийн ХААН банкны ************** тоот данснаас Р********** ************ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ************* тоот данс руу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 17,283,000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө түүний уг дансанд хариуцагч Н.У********ийн ХААН банкны ************** тоот данснаас 6,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн орлого шилжүүлэв гэсэн утгаар, нэхэмжлэгч Б.Ц******** ХААН банкны ************* тоот данснаас 8,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн төлбөр гэсэн утгаар тус тус шилжүүлсэн, мөн хариуцагч Н.У********ийн ХААН банкны ************** тоот данснаас 3,285,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн байна. /хх-126х ар тал/
Нэхэмжлэгч Б.Ц***********аас ....ХААН банкны ************* тоот данснаас 8,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Н.У********т орон сууцны урьдчилгаа төлбөрт зээлсэн, уг 8,000,000 төгрөгийг өөрийн компанийн нягтлан бодогч Д.**************ээс зээлж Н.У********т өгсөн.... гэдэг боловч хариуцагчаас үүнийг няцааж ....мөнгө зээлж байгаагүй нөхөр Д.У*************** нь нэхэмжлэгч Б.Ц***********тай төрөл садан үеэлийн холбоотой, нэхэмжлэгчийн ************** ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа цалингаасаа мөнгө суутгаж, түрээсийн орон сууцны төлбөрийг авч байсан....гэж тайлбарладаг.
Д.**************ийн ХААН банкны ************** тоот данснаас нэхэмжлэгч Б.Ц***********ын ХААН банкны ************* тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 8,000,000 төгрөгийг зээл цээгий гэсэн утгаар шилжүүлсэн, үүнээс хойш нэхэмжлэгч Б.Ц***********ын ХААН банкны ************* тоот данснаас Д.У***************гийн ХААН банкны *************** тоот дансанд 8,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн үйл баримт хэрэгт нотлох баримтаар /хх-114х/ авагдсан хэдий ч нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд .....нягтлан бодогч Д.**************ээс зээлсэн мөнгө 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,900,000 төгрөгийг төлсөн....гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч Б.Ц***********ын өөрийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг ************** ХХК-ийн ХААН банкны ************** тоот данснаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөгийг орлогоор авч, уг мөнгөнөөс нэхэмжлэгчээс нягтлан бодогч Д.**************ийн дээрх дансанд 5,900,000 төгрөгийг цээгий байр урьдчилгаа зээл буцаав гэж төлсөн нь эргэлзээтэй, анх нягтлан бодогч Д.**************ээс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 8,000,000 төгрөгийг зээл цээгий гэсэн утгаар шилжүүлэн авсан хэрнээ үүнээс хойш 7 сарын дараа 5,900,000 төгрөгийг цээгий байр урьдчилгаа зээл буцаав гэсэн утгаар шилжүүлсэн, мөн 5,900,000 төгрөгийг шилжүүлэх өдрөө өөрийн ************** ХХК-аас 8,000,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан мөнгөнөөс Д.**************т шилжүүлсэн нь ойлгомжгүй байна. Мөн Д.У***************д 8,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн нь хариуцагч талд орон сууцны урьдчилгааны төлбөрт мөнгө зээлсэн гэж үзэх боломжгүй юм. Харин Д.У***************д 8,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн мөнгөний асуудлыг Д.У***************гаас жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд хариуцагч Н.У********ийг ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 орон сууцны урьдчилгаа төлбөр болох 17,283,000 төгрөгийг Р********** ************ ХХК-нд төлсөн гэж дүгнэв.
5.4. Хариуцагч Н.У********ээс ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 орон сууцны үлдэгдэл төлбөр 155,538,000 төгрөгийг орон сууцны зээлд хамрагдах боломжгүй болсон тул нэхэмжлэгч Б.Ц***********аас ХААН банк ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/************* дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 155,500,000 төгрөгийг Р********** ************ ХХК-нд төлснөөр уг орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Ц******** бүртгэгдэж, уг орон сууцыг зээлийн барьцаанд үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар ХААН банк ХК-нд барьцаалсан байна.
5.5. ************** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нэхэмжлэгч Б.Ц******** нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдсэн болох нь ************** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна. /хх-43х/
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчид ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 орон сууцны үлдэгдэл төлбөр болох 155,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч Б.Ц***********д төлж барагдуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар худалдах-худалдан авах гэрээг зохигчид амаар байгуулсан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч Б.Ц***********аас өөрийн өмчлөлд бүртгэгдсэн орон сууцны 155,500,000 төгрөгийг хариуцагч Н.У******** нөхөр Д.У***************гийн хамт тодорхой хугацаанд /банкны зээлийн хуваарийн дагуу/ төлөх нөхцөлтэйгээр худалдах-худалдан авах гэрээний дагуу ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 орон сууцыг хариуцагч Н.У********ийн эзэмшил, ашиглалтад бүрэн шилжүүлсэн, хариуцагч уг орон сууцанд одоог хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэх ба хариуцагч худалдан авсан орон сууцыг нэхэмжлэгчээс өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан байна.
6.1. Хариуцагч Н.У******** нөхөр Д.У***************гийн хамт орон сууцны төлбөрт Б.Ц***********ын ХААН банкны **************, ************* тоот дансанд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Д.У***************гийн ХААН банкны ************** тоот данснаас 2,230,000 төгрөгийг уртаа гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д.У***************гийн ХААН банкны ************** тоот данснаас 2,240,000 төгрөгийг уртаа зээл гэсэн утгаар, 2023 оны 09 дугаар сарын 11-ний өдөр Д.У***************гийн ХААН банкны ************** тоот данснаас 2,300,000 төгрөгийг зээл төлөлт гэсэн утгаар, 2024 оны 02 дугаар сарын 12-ний өдөр Ц.Энхтайвангийн ХААН банкны 5303721070 тоот данснаас 2,250,000 төгрөгийг зээл гэсэн утгаар, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д.У***************гийн ХААН банкны ************** тоот данснаас 2,796,300 төгрөгийг уртаа гэсэн утгаар, 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Д.У***************гийн ХААН банкны ************** тоот данснаас 2,290,000 төгрөгийг уртаа зээл төлөлт гэсэн утгаар, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Д.У***************гийн ХААН банкны ************** тоот данснаас 2,250,000 төгрөгийг уртаа 7 сарын 10 гэсэн утгаар нийт 16,356,300 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц***********д төлсөн болох нь Б.Ц***********ын ХААН банкны **************, ************* дансны хуулга, Д.У***************гийн ХААН банкны ************** тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хх-115-158х/
6.2. Хариуцагч Н.У******** нь нэхэмжлэгч Б.Ц***********аас худалдан авсан дээрх орон сууцанд гал тогооны тавилга хийлгэхээр 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б.Баттулгын ХААН банкны *************** тоот данс руу 1,000,000 төгрөгийг гал тогоо тавилга гэсэн утгаар шилжүүлсэн, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр АТМ-с 1,060,000 төгрөгийг бэлнээр авч гал тогооны тавилга хийлгэхээр өгсөн гэсэн тайлбарыг үндэслэн нийт гал тогооны тавилга хийхэд 2,060,000 төгрөгийг хариуцагчаас зарцуулсан гэж шүүхээс дүгнэв.
7. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд ..хариуцагчид зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тул орон сууц чөлөөлөх талаар мэдэгдсэнгэж, хариуцагч талаас шүүх хуралдаанд.нэхэмжлэгчтэй орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгө, тавилга хийсэн мөнгийг эргүүлэн авахаар тохиролцоонд хүрч чадаагүй тул орон сууцыг чөлөөлөөгүйгэж тайлбар гаргаснаас үзэхэд нэхэмжлэгчээс орон сууц худалдах-худалдан авах гэрээний биелэлтийг шаардаж, гэрээний биелэлт удаа дараа хангагдаагүй үндэслэлээр орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс худалдагч талын санаачлагаар татгалзсан гэж үзнэ.
8. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 205.2 дахь хэсэгт Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж, 205.2.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй гэж зааснаар зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс нэг талын санаачлагаар татгалзсан үндэслэлээр гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүргийн дагуу хариуцагч Н.У********ээс ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Ц***********ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэгч Б.Ц***********аас хариуцагч Н.У********ийн орон сууцны урьдчилгаа төлбөрт Р********** ************ ХХК-нд шилжүүлсэн 17,283,000 төгрөг, орон сууцны зээлэнд хариуцагчаас төлсөн 16,356,300 төгрөг, уг орон сууцанд гал тогооны тавилга хийхэд зарцуулсан 2,060,000 төгрөг нийт 35,699,300 төгрөгийг хариуцагч Н.У********т олгох нь зүйтэй байна.
8.1. Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан бөгөөд маргаан бүхий орон сууцыг хариуцагч Н.У******** нь хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл зохигчид орон сууц худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр, нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр орон сууцанд хариуцагч Н.У******** нь нөхөр 4 хүүхдийн хамт амьдарч эзэмшиж, ашиглаж эхэлсэн байна. Энэ нь хэрэгт авагдсан гэрч Д.У***************, нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Ц***********ын зөвшөөрснөөр орон сууцыг худалдах-худалдан авах зорилгоор хариуцагч Н.У******** эзэмшиж, ашиглаж байгаа нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч юм. Иймд шударга эзэмшигчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлнө гэсэн хууль зүйн ойлголт байхгүй, харин шударга эзэмшигчийн эзэмшил, ашиглалтад хуульд зааснаар дуусгавар болох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд ....хариуцагч Н.У********ийг маргаан бүхий дээрх орон сууцанд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойш одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд түрээсийн төлбөрт хариуцагч Н.У********ийн орон сууцны урьдчилгаа төлбөрт Р********** ************ ХХК-нд шилжүүлсэн 17,283,000 төгрөг, орон сууцны зээлэнд хариуцагчаас төлсөн 16,356,300 төгрөгийг суутгаж хариуцагч Н.У********т мөнгө өгөх үндэслэлгүй....гэж мэтгэлцдэг.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар Орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, хариуцагч Н.У********т нэхэмжлэгч Б.Ц***********д орон сууц хөлслөсөн мөнгөн төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Мөн нэхэмжлэгч талаас орон сууц хөлслөх гэрээг байгуулсан гэж үзсэн бол тухайн орон сууцыг нэг сард хэдэн төгрөгөөр тооцон хариуцагчийн мөнгөн төлбөрөөс суутгах талаар шүүхэд тодорхойлон дурьдаагүй тул нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан орон сууц хөлслөх гэрээний төлбөрт хариуцагчийн орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг суутгах талаар гаргасан тайлбар нь үндэслэлгүй байна.
9.1. Хариуцагчаас уг орон сууцанд гал тогооны тавилга хийхэд зарцуулсан 2,060,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас орон сууцанд амьдрах зорилгоор хийж гүйцэтгэсэн нь нэхэмжлэгч талд хамааралгүй гэж тайлбарладаг.
Хариуцагч Н.У******** нь анхнаас уг орон сууцыг худалдан авч гэр бүлийн зориулалтаар амьдрахаар тохижуулсан бөгөөд эд хөрөнгийг орон сууцнаас салгах боломжгүйгээр байршуулсан тул гал тогооны тавилгыг орон сууцнаас салгаж, хариуцагчид шилжүүлэх боломжгүй тул гал тогооны тавилга хийхэд зарцуулсан 2,060,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлснийг дурьдах нь зүйтэй юм.
9.2. Шүүхэд гэрчээр тайлбар өгсөн Д.У***************.....хариуцагч Н.У********тэй 2009-2024 оныг хүртэл гэр бүлийн амьдралаар хамтран амьдарч, 2025 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, одоо хүүхдийн асрамжтай холбоотой гэрлэлтийн маргаантай хэргийн шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа, Н.У******** бид 2 түрээсийн байраар амьдарч байгаад ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 орон сууцыг төрөл садангийн холбоотой ************** ХХК-ийн захирал Б.Ц***********ын компанид жолоочоор ажиллаж байхдаа Б.Ц***********аас худалдаж авахаар тохиролцож, Б.Ц******** нь банкнаас зээл авч орон сууцанд Н.У******** бид хоёр 4 хүүхэдтэйгээ орж амьдарч эхэлсэн би 2024 оны 04 дүгээр сараас тусдаа амьдарч, орон сууцанд 4 хүүхэд Н.У******** нар амьдарч байгаа, орон сууцыг анх 172,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, сар бүр Б.Ц***********д 2,400,000 төгрөг төлж байсан нийт орон сууцны төлбөрт 17,566,000 төгрөг хавьцаа мөнгө төлсөн. Орон сууцны урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөгийг Б.Ц***********аас зээлж 5,000,000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэгдэл мөнгийг төлөөгүй байгаа. Гал тогооны тавилгыг 3,200,000 төгрөг хавьцаа хийлгэсэн, 30,000,000 төгрөгийн үнэтэй **** УЕА улсын дугаартай автомашиныг 18 сарын хугацаатай ажиллаад авахаар гэрээ байгуулаагүй, аман байдлаар ярьж тохирсон, Н.У********ийн шахалтаар зээл гаргахын тулд миний нэр дээр харагдуулах зорилгоор гэрээг Б.Ц***********тай хийж байсан боловч Н.У******** хардалтаас болж ажлаас гарч, уг автомашиныг Б.Ц***********д хүлээлгэж өгсөн...гэж мэдүүлэг өгсөн байна. /хх-162-167х/
Гэрчийн уг тайлбараас дүгнэхэд зохигчдын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэдэг нь тогтоогдож байх бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр болон зээлийн төлбөрт сар болгон хариуцагч Н.У********, Д.У*************** нар нэхэмжлэгчид мөнгө төлж байсан нь давхар тогтоогдож байна.
10. Нэхэмжлэгч талаас.....Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд төлбөр тооцооны гэрээ хийгдсэн....гэж тайлбар гаргадаг.
Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд /цаашид "төлбөр тооцоо гүйцэтгэгч" гэх/ нь иргэн болон хуулийн этгээд /цаашид "харилцагч" гэх/-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ гэж заасан нь зохигчдын хооронд байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтаас өөр банк, эрх бүхий бусад хуулийн этгээдий төлбөр тооцооны харилцааг зохицуулсан хуулийн заалт байх тул нэхэмжлэгч талын гаргасан төлбөр тооцооны гэрээгээр зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.
11. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
11.1. Шүүхээс үндэслэх хэсгийн дээрх заалтаар зохигчдын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг харилцаанд хариуцагчаас орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, шүүхээс гэрээний татгалзлыг үндэслэлтэй гэж үзэн, зохигчдын гэрээгээр өмнө өгсөн авсан эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг харилцан буцаах хууль зүйн үндэслэлийг дурьдаж, нэхэмжлэгч Б.Ц***********аас хариуцагч Н.У********ийн орон сууцны урьдчилгаа төлбөрт Р********** ************ ХХК-нд шилжүүлсэн 17,283,000 төгрөг, орон сууцны зээлэнд хариуцагчаас төлсөн 16,356,300 төгрөг, уг орон сууцанд гал тогооны тавилга хийхэд зарцуулсан 2,060,000 төгрөг нийт 35,699,300 төгрөгийг хариуцагч Н.У********т олгохоор шийдвэрлэсэн.
Хариуцагч Н.У********ээс нэхэмжлэгч Б.Ц***********д холбогдуулан 81,272,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэн 35,699,300 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгосон байна.
11.2. Харин сөрөг нэхэмжлэлд дурьдсан **** УЕА улсын дугаартай Mitsubish Figther маркийн ачааны автомашиныг Д.У*************** нь нэхэмжлэгч Б.Ц***********тай 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн хоорондын хэлцэл байгуулж, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий энэхүү автомашиныг 2022.10.01-нээс 2014.04.01-ний өдрийг хүртэл 18 сарын хугацаанд тасралтгүй ************** ХХК-нд жолоочоор ажилласан тохиолдолд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-97-99х/
Харин Д.У*************** нь нэхэмжлэгч Б.Ц***********тай байгуулсан энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн гэрээний эсхүл Иргэний хуулийн Хөлсөөр ажиллах ямар гэрээ байгуулсны үндсэн дээр цалин хөлсний урамшуулалтай холбоотой гэрээ, хэлцэл эсэх нь тодорхойгүй, мөн уг гэрээний биелэлтийг гэрээний талууд харилцан дүгнэж, хэлцэлд заасан 2022.10.01-нээс 2014.04.01-ний өдрийг хүртэл 18 сарын хугацаанд тасралтгүй ажилласан эсэх нь тодорхойгүй, гэрчээр Д.У***************д тайлбар өгөхдөө.... ************** ХХК-нд жолоочоор 2021 оноос 2024 оны хооронд ажилласан, ажлаас гарахдаа уг **** УЕА улсын дугаартай Mitsubish Figther маркийн ачааны автомашиныг өмчлөгч ************** ХХК-ийн захирал Б.Ц***********д хүлээлгэн өгсөн.... гэж тайлбарладаг. **** УЕА улсын дугаартай Mitsubish Figther маркийн ачааны автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Ц******** гэж тээврийн улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа зэргээс дүгнэхэд уг автомашиныг Д.У***************д шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, хэрэв байгуулагдсан гэрээний биелэлтийг талууд дүгнэсэн эсэх нь тодорхойгүй байна.
11.3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/06295 дугаартай шийдвэрт....нэхэмжлэгчээр Д.У***************, хариуцагчаар Н.У******** оролцож, гэрлэлт цуцласан шүүхийн шийдвэр байх бөгөөд уг шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.У********ийн сөрөг нэхэмжлэлийн **** УЕА улсын дугаартай Mitsubish Figther маркийн ачааны автомашины 30,000,000 төгрөгийн ногдох хэсгээс 15,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсныг батлаж шийдвэрлэсэн байна.
11.4. Дээрхээс дүгнэхэд хариуцагч Н.У******** нь нэхэмжлэгч Б.Ц***********аас **** УЕА улсын дугаартай Mitsubish Figther маркийн ачааны автомашиныг 30,000,000 төгрөгөөр тооцож сөрөг нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, **** УЕА улсын дугаартай Mitsubish Figther маркийн ачааны автомашины өмчлөгчөөр Б.Ц******** улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба хариуцагчаас автомашины өмчлөгчөөс 30,000,000 төгрөгийг шаардах эрх үүсээгүй. Зохигчдын хооронд үүссэн энэхүү маргаанд Д.У*************** Б.Ц******** нарын хооронд байгуулсан гэх **** УЕА улсын дугаартай Mitsubish Figther маркийн ачааны автомашиныг хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гэрээний үүргийн биелэлт нь хамааралгүй, Д.У*************** энэхүү гэрээний биелэлттэй холбоотой нэхэмжлэлийг Б.Ц***********д холбогдуулан нэхэмжлэх эрхтэй бөгөөд түүний өмнөөс хариуцагч Н.У******** нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлээс **** УЕА улсын дугаартай Mitsubish Figther маркийн ачааны автомашиныг 30,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэсэн сөрөг нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
12. Сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 15,572,700 төгрөгийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн энэхүү хэсгийг шүүхэд нотлох баримтаар нотлож чадаагүй болохыг дурьдах нь зүйтэй юм. Энэ нь орон сууцанд тавилга хийлгэхэд зарцуулсан, нэхэмжлэгчид орон сууцны зээлийн урьдчилгаа болон зээлийн төлбөрт төлж байсан гэх дээрх сөрөг нэхэмжлэлийг хангасан 35,699,300 төгрөгөөс үлдэх хэсэг байх тул шүүх энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
13. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Ц***********ын эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөхийг хариуцагч Н.У********т даалгаж, нэхэмжлэгч Б.Ц***********аас 35,699,300 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.У********т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 45,572,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 566,310 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 336,446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ********* дүүрэг **-р хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс /*******/ Үйлдвэрийн гудамж **/* байр ***тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Ц***********ын эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөхийг хариуцагч Н.У********т даалгаж, нэхэмжлэгч Б.Ц***********аас 35,699,300 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.У********т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 45,572,700 төгрөгийг хэрэгсэхгүйболгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 566,310 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 336,446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД