| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2026/00003/И |
| Дугаар | 303/ШШ2026/00037 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 303/ШШ2026/00037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******, ******* ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Баянхонгор аймгийн *******, ******* ******* ******* нь *******г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг арга хэмжээнд 2019 онд хамрагдаж 9,375,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан. Тэрээр зээлийн гэрээний хугацаанд 1,000,000 төгрөгийг төлсөн. Одоо иргэний үнэмлэхийн хаягтаа оршин суудаггүй, дугаар утас холбогдох боломжгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Гарааны бизнес эрхлэх залуучуулын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, түүний хавсралт, өргөдөл, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Баянхонгор аймгийн *******, ******* ******* ******* нь *******г иргэний үнэмлэхийн хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжлахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь оршин суугаа ******* нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Баянхонгор аймгийн *******, ******* ******* газрын хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа ******* нь мэдэгдэхгүй байх тул *******г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн *******т даалгаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Баянхонгор аймгийн *******, ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Баянхонгор аймгийн *******, ******* ******* *******т мэдэгдэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн *******т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА