| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/12103/И |
| Дугаар | 192/ШШ2026/02066 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/02066
| 2026 02 24 | 192/ШШ2026/02066 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** улсын ********* ***/** хаягт оршин суух, ************* овогт ***********гийн *********** /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.************* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 1982 онд Худалдааны техникум төгсөөд ХБЯамны томилолтоор Бөөний худалдааны нэгдлийн БМСтанцад оператороор томилогдон ажиллаж байсан. 1989 онд машинист станцын алба тарж 41-р дэлгүүрт нягтлангаар томилогдсон. Нийт 1982.06.25-ны өдрөөс 1989.09.01-ний өдөр хүртэл 7 жил ажилласан хөдөлмөрийн дэвтэр маань алга болсон тул улсын, нийслэлийн архиваар шүүлгэсэн ч тухайн байгууллагын материал байхгүй байна гэсэн. Иймд миний 1982.06.25-1989.09.01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Архивын газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 539 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын тодорхойлолтын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1118 тоот албан бичиг, А.**************гийн тодорхойлолт, Ш.*********гийн тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг,
2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Ш.*********гийн гэрчийн мэдүүлэг, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн лавлагаа,
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.***********гийн гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.*********** нь 1982 оны 06 дугаар сарын 25ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад оператороор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3.Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсэн шаардлагад нийцэж байна.
4.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Б.***********гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна.
- Гэрч Ш.*********гийн: ...1982 онд Б.*********** Худалдааны техник комыг төгсөж ирээд, Бөөний худалдааны нэгдэлд ажилд орсон. 1990 онд нэгдэл цомхотгол болоод тал тал тийш тарсан. гэх гэрчийн мэдүүлгүүд,
Архивын газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 539 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын тодорхойлолтын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1118 тоот албан бичиг, А.**************гийн тодорхойлолт, Ш.*********гийн тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг, Ш.*********гийн гэрчийн мэдүүлэг, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн лавлагаа зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтуудаар тус тус нотлогдож байна.
5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн Б.***********г 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад оператороор ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ************* овогт ***********гийн *********** /РД:**************/-г 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад оператороор ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД