| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/10083/И |
| Дугаар | 192/ШШ2026/02075 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/02075
| 2026 02 24 | 192/ШШ2026/02014 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********** дүүрэг, * дугаар хороо, ************ ** гудамж, **** тоотод оршин суух, ************** овогт ***********гийн *************/РД:****************/-ын хүсэлттэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*************шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.********той 2012 онд танилцаж 9 сард гэр бүл болоод хамтран амьдарч эхэлсэн. Би урьд нь 2 удаа төрж байсан. Тэгээд хүүгээ өөрийн нэрээр овоглосон. Бид нар хамт амьдарч байтал гэнэтийн золгүй байдал тохиолдож 2025 оны 2 сард хань минь зуурдаар нас барсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй тул хүүд тэтгэмж тогтоолгох боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Иймд С.********той хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ *************-ийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын тодорхойлолт, С.***********ийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, С.********ы нас барсны бүртгэлийн гэрчилгээ, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, фото зураг, С.***********, Б.************** нарын тодорхойлолт, Б.************ын төрсний бүртгэлийн лавлагаа,
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Б.**************гийн гэрчийн мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00033 тоот албан бичиг,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага /хүсэлт/-ыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.*************нь С.********той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13* дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заажээ.
4. Нэхэмжлэгч Д.*************гийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. гэж заажээ.
6. Нэхэмжлэгч Д.*************нь *********** дүүрэг, * дугаар хороо, ************ ** гудамж, **** тоот хаягт оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын харьяаллын дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
7. С.******** нь 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрж, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч Д.*************нь С.********той 2012 оноос 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ *************-ийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын тодорхойлолт, С.***********ийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, С.********ы нас барсны бүртгэлийн гэрчилгээ, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, фото зураг, С.***********, Б.************** нарын тодорхойлолт, Б.************ын төрсний бүртгэлийн лавлагаа, Б.**************гийн гэрчийн мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00033 тоот албан бичиг зэргээр тус тус тогтоогдож байна.
9. Иймд нэхэмжлэгч Д.*************нь талийгаач С.********той 2012 оноос 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 13* дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ************** овогт ***********гийн *************/РД:****************/ нь ******** овогт *************гийн ******** /РД:***************/-той 2012 оноос 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД