Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 577

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ________ овогт Д-н Г-т холбогдох ____ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______

 

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн __-450 тоот гэртээ эхнэр Б.Утэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Гийн өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр оройн 22 цагт манай ажлынхан намайг дуудаад би очоод ирье гэхэд эхнэр У- намайг явуулаагүй. Тэгээд маргалдаж эхлээд намайг явбал эхнэр ганцаараа нийтийн караоке орж шоудлаа гэхээр нь би хааяа ажлынхантайгаа гарах тохиолдолд гаргачихаж болдоггүй юм уу гээд машин дотор эхнэр суугаад байхаар нь би гэртээ ор гэж хэлсэн. Тэгтэл эхнэр намайг чи зайл гээд өшиглөхөөр нь би футболкноос татаад гэр лүүгээ ор гэтэл футболк нь урагдаад хоёулаа гэртээ орж ирээд бас хэрэлдээд байж байгаад гэрт байсан модон сандлыг өшиглөсөн чинь эхнэрийн уруул руу оноод сэтэлчихсэн. Тэгээд би өөрөө цагдаа дуудаад гэмтэл орж эхнэрээ үзүүлээд сая энд ирлээ. Би өөрөө эхнэрээ цохиж зодож байгаагүй нэг л удаа сандал өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 25-26, 53-54/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Уийн өгсөн:

            “...манай нөхөр Д.Г толгой руу сандлаар цохих гээд далайхад нь дүү нь болох Доржсүрэн дундуур нь орж болиулсан. Хоёр гарыг нь барихад Д.Г хөлөөрөө сандал өшиглөсөн. Тэгэхэд би гэрийн зүүн талын орны урд зогсож байсан манай нөхөр Д.Г гэрийн хойморт зурагтны урд зогсож байсан. Тухайн үед Д.Г миний гар утсыг булааж аваад өгөхгүй би 103 дуудах гэхэд гар утас өгөхгүй байсан. Би ахыгаа дуудах гэхэд бас утас өгөөгүй дүү Доржсүрэнгийн гар утсыг гуйж ах руугаа ярьж гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн үед нөхөр Д.Гийг гадагшаа гаргахгүй гэж уурлаагүй. Хамгийн гол нь миний цүнхэнд байсан 1.200.000 төгрөгийг авч гарч архи ууна гээд аваад гарахаар нь би мөнгө аваад ир гээд буцаагаад гэрт орсон. Би мөнгө өгч гаргахгүй гэснээс болоод хэрүүл маргаан эхэлсэн.

            Надад учирсан уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт гэмтлийг нөхөр Гантөмөр учруулсан. Тухайн өдөр толгой руу гараараа 2 удаа алгадсан, машинд байхдаа дал руу хөлөөрөө өшиглөсөн, гэрт байхад сандал хөлөөрөө өшиглөж уруул язарсан. Би нөхөр Гантөмөртэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-21, 48-49/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч А.Д-гийн өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Өргөө кинотеатрын урд байрлах “Гоод лайк” хоолны газар хоолонд ороод 21 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хороо __ гудамж 450 тоотод ах Гантөмөрийнд ирээд би түрүүлээд гэртээ орсон. Манай ах Гантөмөр, эхнэр нь болох У- нар машиндаа үлдсэн. Удалгүй тэр хоёр хойноос гэрт орж ирсэн. Орж ирээд хоорондоо маргалдаад байсан юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Гантөмөр ах гадагшаа гарна гээд уурлаад байсан. Би ахыг битгий, уурлахаа боль гээд урд нь зогсож байгаад эргэж байхад ах Гантөмөр сандал өшиглөсөн тэр үед гэрэл унтарсан. Эгч У- орилохоор нь би очоод гэрлээ асаасан. Тэгэхэд бэр эгч У-ийн уруулаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Д-гийн өгсөн:

            “...Б.У нь манай нөхөр Хаш-Эрдэнийн төрсөн дүү нь байгаа юм. ... 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед би гэртээ байж байхад Гантөмөрийн дүүгийн дугаараас манай нөхөр лүү У- залгаад манай нөхөр гараад явсан. Үүрээр 05 цагийн үед дүү У-ийн уруулын сэтэрхийг оюулаад гээд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 43-44/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. У-ийн биед уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 12/,

 

- Хохирогч Б.Уийн хүсэлт /хх-н 58/

 

Шүүгдэгч Д.Гийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Г нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн __-450 тоот гэртээ эхнэр Б.Утэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Гийн “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ... эхнэр намайг чи зайл гээд өшиглөхөөр нь би футболкноос татаад гэр лүүгээ ор гэтэл футболк нь урагдаад хоёулаа гэртээ орж ирээд бас хэрэлдээд байж байгаад гэрт байсан модон сандлыг өшиглөсөн чинь эхнэрийн уруул руу оноод сэтэлчихсэн...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Б.Уийн “...Надад учирсан уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт гэмтлийг нөхөр Гантөмөр учруулсан. Тухайн өдөр толгой руу гараараа 2 удаа алгадсан, машинд байхдаа дал руу хөлөөрөө өшиглөсөн, гэрт байхад сандал хөлөөрөө өшиглөж уруул язарсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч А.Д-гийн “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ... Гантөмөр ах гадагшаа гарна гээд уурлаад байсан. Би ахыг уурлахаа боль гээд урд нь зогсож байгаад эргэж байхад ах Гантөмөр сандал өшиглөсөн тэр үед гэрэл унтарсан. Эгч У- орилохоор нь би очоод гэрлээ асаасан. Тэгэхэд бэр эгч У-ийн уруулаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ц.Д-гийн “...Б.У нь манай нөхөр Хаш-Эрдэнийн төрсөн дүү нь байгаа юм. ... 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед би гэртээ байж байхад Гантөмөрийн дүүгийн дугаараас манай нөхөр лүү У- залгаад манай нөхөр гараад явсан. Үүрээр 05 цагийн үед дүү У-ийн уруулын сэтэрхийг оюулаад гээд орж ирсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 7024 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Уийн “...Би нөхөр Гантөмөртэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-21, 48-49/, хүсэлт /хх-н 58/ зэргийг харгалзан шүүгдэгч Д.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Гт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн __.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн __.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Гт 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн __.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ял биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн __.4 дүгээр зүйлийн 1, __.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ харуул овогт Д-н Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Гийн торгох ялын биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ