2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2026/00357

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 05 191/ШШ2026/00357

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* байр хаягт байрлах ******* /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы утасны дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

*******ийнийг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн Тусгай активын хэлтсийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******ийн нь Голомт банктай 2021 оны 06 сарын 30-ны өдөр банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 06 сарын 20-ны өдөр тоот дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж тоот зээлийн данс үүсгэн 27,570,000 төгрөгийн зээлийг жилийн хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.

Т.Даваадорж тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн ч төлөөгүй 260 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа ба 2025 оны 08 сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 24,469,042.81 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Т.Даваадоржид холбогдуулан дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 09 сарын 25-ны өдрийн дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн дугаар захирамжаар тэрээр тухайн хаягтаа оршин суудаггүй нь тодорхойлогдсон тул *******ийнийг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,

Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, 2021 оны 06 сарын 30-ны өдрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний хуулбар, 2024 оны 06 сарын 20-ны өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүсэлтийн мэдээлэл, зээлийн хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар *******ийнийн /РД: / хаягийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 10 сарын 29-ний өдөр лавлагааг ирүүлжээ.

 

Мөн тус шүүхийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/48644 дугаар шүүгчийн захирамжаар Т.Даваадорж ,,,, тоот хаягт оршин суудаг эсэх лавлагааг харьяалах багийн засаг даргаас нь гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2026 оны 01 сарын 02-ны өдөр лавлагааг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч ******* нь Т.Даваадоржийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Т.Даваадоржид холбогдох 25,469,042 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч нь ,,,,, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 8-9 дүгээр тал/

Тус шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар *******ийнийн /РД: / хаягийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Бүртгэлийн байгууллагын 2025 оны 10 сарын 29-ний өдрийн лавлагаанд Т.Даваадоржийг , Арвайхээр,,, 7-р гудамж, тоот хаягт оршин суух бүртгэлтэй байна гэжээ.

Мөн тус шүүхийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/48644 дугаар шүүгчийн захирамжаар *******ийн нь /РД: / ,,,, тоот хаягт оршин суудаг эсэх лавлагааг харьяалах багийн засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийнынийн засаг даргын 2025 оны сарын 24-ний өдрийн 132 тоот лавлагаанд Тус багийн иргэн *******ийн нь ам бүл 10, эцэг, эх, дүү нарын хамт 2-7-9 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлов гэжээ.

/ХХ-ийн 19-21, 24-30 дугаар тал /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

*******ийнийн /РД: / оршин суугаа газрын хаяг тодорхой бус тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******ийнийг /РД: / эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ийнийг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн0 дугаар зүйлийн0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН