Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 582

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лдорж,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч С.Б, О.О, Я.Э, тэдгээрийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

хохирогч Б.У, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _________ нарт холбогдох эрүүгийн __________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б, О.О, Я.Э нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Р караокений гадна иргэн Б.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У мэдүүлэхдээ:

“...Н гэх залуу надтай хуучин хамт ажилладаг байсан залуу байгаа юм. Н над руу залгаад би эхнэртэйгээ маргалдчихсан чи хүрээд ирээч гэж хэлээд би очсон юм. Намайг орох үед текэн дээрээ сууж байсан. Тухайн үед гаднаас хэдэн залуу орж ирсэн. Тэгээд эхнэртэй нь маргалдаж эхэлсэн. Дотор тамхи асаасан гэж эхнэр нь уурлаж хэрэлдсэн.  Н эхнэрээ өмөөрч энэ залуучуудтай маргалдсан. Би Нийг хориод байж байсан. Тэгээд би хүнтэй маргалдаж болохгүй гэж хөдөлгөөгүй. Энэ гурван залууг гаргаад байж байхад 2 залуу буцаж орж ирсэн. Тэгээд намайг чи хэн юм гэж хэлсэн. Би найз нь байгаа юм гэж хэлэхэд гараад уулзая гэж хэлсэн. Тэгээд би 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгч байхад хажуунаас цохиж утас унагаагаад намайг газар унагаагаад бүгдээрээ нийлж зодсон...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Бын өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 05 цагийн цагийн үед өөрийн найз О, Э, Р, Л нарын хамт “Кастел" баарнаас гараад таксинд суугаад модны 2-н "Аморе’ зочид буудлын хойд талд байрлах “Р” нэртэй караокед очсон. Тэгээд ороход зөөгч бармен гэх 2 охин бас 2 залуу байсан. Тэгээд бид нар орох гэхэд бид нарыг оруулахгүй гээд тэр 2 залуутай маргалдсан. Тэгээд би баарны үүдэнд тамхи асаах гэтэл нэг эмэгтэй нь наана чинь тамхи татахгүй гар зайл гээд хөөгөөд эсвэл та нарыг цагдаа дуудаж өгнө гээд байсан. Тэгэхээр нь та нар цаг хэтрүүлж ажилчихаад хүн хөөлөө гээд хэрүүл болсон. Тэгээд бид нар гараад явж байхад тэнд байсан нэг залуу нь араас гарч ирээд арчаагүй банди нар та нар зайл гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд нөгөө залуу утсаа бариад цагдаад дуудлага өглөө гээд залгаж байхад би яасан гэж дуудлага өгч байгаа юм бэ? гээд цаашаа явах гэхэд нөгөө залуу намайг араас хоолой боогоод татаад үлдсэн. Бид 2 хамт газар унасан. Тэгэхэд манай найзууд ирж салгах гэхэд нөгөө залуу намайг заамдаад тавихгүй байсан. Тэгээд бид 2 дэлгүүрийн ханаруу заамдалцаад шахагдсан. Би тэр залууг нүүрлүү нь цохисон. Тэгээд нөгөө залуутай заамдалцаж бооход газар унасан.

Тухайн үед баарнаас гарах гэтэл хохирогч залуу араас хэл амаар доРжлоод арчаагүй банди нар та нарын суудаг газар биш зайлцгаа гээд хөөгөөд өөрөө хамт гарч ирсэн. Тэгээд гадаа гарч ирээд та нар шиг гуйлгачид нь яваад бид нар шиг боломжтой нь үлддэг юм зайлцгаа гээд надтай юм ярьж байснаа Оыг эхлээд өөрөө өшиглөсөн. Тэгэхэд О зууралдаад газар унахад уг залууг Э зүүн мөрөнд нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд би салгах гээд очиход миний хөлнөөс зуураад бид 2 хоорондоо заамдалцаад босч ирсэн. Тэгээд дэлгүүрийн ханаруу би тэр залууг заамдаад шахахад Оыг араас нь хэл амаар доРжилоод хараагаад байсан. Тэгэхэд О ирээд тэр залууг 1 удаа түлхээд 1 удаа мөргөхөд тэр залуу газар унасан. Тэгээд бид нар цаашаа явсан Зам гараад алхаж байхад нөгөө залуу араас гүйж ирээд Оын толгойруу 1 удаа цохиод, нурууруу нь 1 удаа өшиглөөд эргэж хараад зугтаасан. Тэгээд зам хөндлөн гүйж байгаад зам дээр өөрөө бүдрээд унасан. О бид 2 араас нь очиж харахад уг залуу доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд бид 2 яваад холоос хэсэг харж зогсож байгаад босч ирэхгүй болохоор нь Рыг очоод хараад ир гэсэн. Тэгэхэд Р ирээд гайгүй байна нүүр нь жоохон шалбарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 74-76, 103-104/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Я.Эын өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед найз Б, Лдорж, О, Б, Б нарын хамт "Кастел” бааранд орж 1 шил 0,75 литрийн Абсолют архи захиалж уусан. Тэгээд шөнө баар 04:30 цагийн үед хаагаад бид нар такси бариад гадуур баар хайж явж байгаад таксины жолооч Модын 2-н "Р” нэртэй баарны гадаа буулгасан. Таксины жолооч хэлэхдээ Өсөхөө явуулсан юм гээд хэлчих гэсэн. Би Бын хамт уг бааранд ороход 2 эмэгтэй байсан ба Өсөхөө явуулсан юм гээд өрөө бэлдүүлээд буцаж гараад нөгөө хэдтэйгээ хамт ороод өрөө асуухад хажуу талаас нь 2 залуу гарч ирээд Отай 1 залуу юм яриад зогсож байхад Б бааранд дотор шатны хажууд тамхи асаасан. Тэгэхэд баарны бармен эмэгтэй наана чинь тамхи татахгүй гэхэд хажуу талаас нөгөө залуу нь чи наадахаа больчих хөөе гээд өндөр дуугаар хэлэхэд Б би энд тамхи татаад 50.000 төгрөгөөр торгуулна харин энэ газар чинь цаг хэтрүүлээд хэдэн төгрөгөөр торгуулахаа мэдэж байгаа биз дээ гээд маргаан үүссэн. Тэгээд О бид 2 Быг аваад гарах гэхэд араас нь шатан дээр чадваргүй банди нар гараад чадвартай нь уугаад үлддэг юм шүү дээ мэднэ биз гээд үгээр өдөөд байсан. Тэгээд Б эр хүн бол эрүүлдээ учраа олъё гээд бид нар гараад явж байхад хэрүүл хийсэн залуу араас ганцаараа гарч ирээд Быг араас нь боогоод тэр 2 газар унасан. О бид 2 очоод тэр 2 салгах гэхэд тэр 2 бие биенийгээ заамдсан босч ирээд тэр 2 цаашаа дэлгүүрийн шилэн цонхруу очсон. Тэгээд тэр 2 заамдалцаад зогсож байхад нөгөө залуу газар унасан. Тэгэхэд баарны 2 бармен гарч ирээд ухаан алдаад уначихлаа гэхэд би очоод цохиж нүдээгүй юм чинь 2, 3 минутын дараа сэрчинэ гэж хэлээд бид нар зам дагуу баруун тийшээ алхаж байхад нөгөө залуу араас ирээд Оыг цохиж, өшиглөөд өөрөө зугатаасан. Тэгээд зугатаж байгаад нөгөө залуу өөрөө газар унасан.

... Бичлэгт баарны гадаа хохирогч залуу гарч ирээд Бтай муудалцаж цаашаа аваад явсан. Тэгээд Оыг өшиглөхөд О хөлнөөс нь зуурч газар унахад Б бид хоёр очиж газар унасан байхад би хохирогч залуугийн зүүн мөр хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд би Оыг татаж авахад тэр залуу Бтай зууралдаад дэлгүүрийн хана руу очсон. Тэгээд О очоод уг залууг 1 удаа түлхэхэд нөгөө залуу өөдөөс нь ирэхэд О 1 удаа уг залуугийн нүүр лүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 83-85, 111-112/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Оын өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 04 цагийн үед өөрийн найз Б, Ла, Э, хуурай дүү болох Ричтэй хамт бид тав 3, 4-р хорооллын “Кастел” бааранд сууж байгаад шөнө баар хаахаар гарсан. Тэгээд гараад такси бариад караоке баар хайсан. Модны Түндэмүн сауны хажуу талд байрлах “Р” нэртэй караокед ороход зөөгч бармен нь эхлээд ажиллаж байгаа өрөө гаргаж өгнө гэж байснаа хажуу өрөөнөөс 2 залуу нилээд согтуу гарч ирснээ манайх ажиллахгүй гарцгаа гээд хөөгөөд байсан. Тэгээд Б уг баарны барментай муудаж байгаад нөгөө 2 залуугийн 1 нь хэрэлдээд байсан. Тэгэхэд хөөгөөд байхаар нь гарцгаая гээд баарнаас гарсан. Гадаа гараад ирэхэд нөгөө залуу хамт гарч ирээд баарны гадаа нөгөө залуу миний араас өшиглөөд цохиод эргэж зугатааж байгаад нөгөө залуу бүдрээд хөл алдаад нүүрээрээ газар унасан. Тэгээд Б бид 2 араас нь очиж харахад нөгөө залуу газар хэвтэж байсан.Тэгээд бид 2 нөгөө хэд дээр очоод буцаад Рыг гүйлгэж харуулсан.Р ирээд зүгээр хэвтэж байна гээд бид нар цаашаа явсан.

Уг бичлэгт би саарал куртиктэй, доогуураа цагаан кеттэй, манай найз Б хар савхин куртиктэй, манай найз Э урт улаан куртиктэй, доогуураа урт түрүүтэй шар гуталтай, саравчтай малгайгаа арагшаа харуулж өмссөн, манай найз Лдорж саарал богино куртиктэй, саарал өмдтэй, хар гуталтай, Р хар богино куртиктэй, цэнхэр пүүзтэй байна. Уг бичлэгт 2018 оны 3 дугаар сарын 17-ны 05:32 минутанд баарны хаалгаар хохирогч залуу эхэлж гарч араас нь манай найз хар савхин куртиктэй Б тэгээд би араас нь Э, Р, Лдорж түүний араас баарны зөөгч бармен 2 эмэгтэй гарч ирж байна. Тухайн үед уг залуу Бтай муудалцахад би очиход уг хохирогч залуу намайг тонгойход миний цээжрүү өшиглөсөн. Тэгэхэд хар савхин куртиктэй манай найз Б уг залуутай зууралдаж уг залуу газар унахад урт цайвар куртиктэй манай найз Э уг залууг өшиглөсөн байна. Мөн Бтай зууралдаж ханаруу шахагдаад уг залуу намайг хэл амаар доРжлоод байхаар нь би очиж уг залууд хандаж чи наад үг амаа мэдээчээ юу яриад байгаа юм бэ гэхэд та нар зайлцгаа гэхээр нь би түлхээд уг залууг 1 удаа нүүрлүү нь мөргөсөн. Тэгээд Бтай заамдалцахад уг залуу газар унасан. Тэгээд бид чар цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хх-н 91-93, 107-108/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Уын өгсөн:

            “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө найз Н ажил дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би шөнө 04:30 цагийн үед өөрийн найз Нийн ажил болох Модны 2-н “Р” нэртэй караоекед очсон. Ороод өөрийн найз Нтай юм яриад сууж байхад гаднаас 5-н согтуу залуу орж ирээд караокед оръё гэхэд баарны бармен манайх ажиллахгүй хаасан байна гэхэд яахаараа ажилладаггүй юм гээд нөгөө залуучууд бармен руу дайраад нэг залуу нь караоке дотор тамхи асаасан. Тэгээд манай найз Н энэ дотор тамхи татдаггүй гарч тат гэхэд хар савхин куртиктэй том биетэй тамхи асаасан залуу нь яахаараа тамхи татаж болдоггүй юм чи мэддэг юм уу гээд өөдөөс нь дайраад байсан. Тэгээд манай найз Н тухайн үед бага зэрэг согтуу байсан болохоор зодоон болж магадгүй гээд найзыгаа татаж авсан. Тэд нар гарч явснаа буцаж 2,3 минутын дараа хар савхин куртиктэй залуу, сахалтай залуутай орж ирээд хэрэлдээд байхаар нь би хажуунаас нь одоо больцгоо асуудал үүсгээд яах вэ гэхэд нөгөө өндөр залуу гараад уулзая гээд байсан. Тэгээд би хамт гарахад баарны бармен Нийн эхнэр 2 дагаж ирсэн. Тэгээд гарч байхад тэд нар хэрүүл өдөөд байхаар нь би цагдаа дуудах гээд утсаараа залгаад зогсож байхад өндөр савхин куртиктэй залуу нь миний утастай чихрүү алгадахад гар утас газар унасан. Би арагшаа ухартал тэд нар над руу дайраад барьж аваад зарим нь алаад хаячих гээд орилоод байсан. Би тэд нартай зууралдаад намайг газар унагаагаад дээрээс өшиглөөд байсан. Би нөгөө савхин куртиктэй залуугийн хөлнөөс тэврээд босоод ирэхэд хажуунаас сахалтай залуу гүйж ирээд миний хамар луу мөргөсөн. Миний хамарнаас цус гараад би доошоо сууж байтал тэд нар зам хөндлөн гараад явж байхаар нь би та нар хүлээж бай цагдаа дуудсан байгаа гээд араас нь очиход нөгөө залуучууд ямар шазруун нөхөр вэ гээд миний дээрээс бөөнөөрөө зодсон. Тэгээд нэг мэдсэн би ухаан алдаад Гэмтлийн эмнэлэгт сэрсэн.

            Би 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Амин-Эрдэнэ” уламжлалтын эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж, ор хоногийн эмчилгээний зардал 469,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс “Энх-Сонор” чих хамар хоолойн эмнэлэгт хамар тэгшлэх эмчилгээ хийлгэж, 10 хоногийг гадуур эмчилгээ хийлгэж 300.000 төгрөгийн зардал гарсан. Мөн 2018 оны 3 дугаар сарын 28-нд “Тальмаа” эмнэлэгт нүдний оношлогоо 30,000 төгрөг, 1-р эмнэлэгт 2018 оны 3 дугаар сарын 20-нд томографийн толгойны зураг 120,000 төгрөгөөр авахуулсан. Мөн “Миракле клиник” гоо сайхны мэс заслын эмнэлэгт 2018 оны 3 дугаар сарын 25-нд очиж 10 хоногийн нүүрэндээ нөхөн төлжүүлэх лазерийн эмчилгээ хийлгэж 1,560,000 төгрөгийн эмчилгээний зардал, мөн энэ хооронд эмийн сангаас антибоетик, тос, шарх цэвэрлэх материал зэрэг нийт 93,600 төгрөгийн зардал, мөн эмнэлэгт үзүүлэхэд явсан машины бензин 140,000 төгрөгийн зардап зэрэг гарсан. Миний зүгээс нийт 2,712,600 төгрөгийн зардап одоогийн байдлаар гарсан. Цаащдаа “Миракле клиник” гоо сайхны мэс заслын эмнэлэгт хамарны таславч яс эмчлэх, дээд уруулны дээд хэсгийн сорви арилгах мэс засал зэрэг курс эмчилгээний нийт зардал 11,200,000 төгрөгийн зардал болно гэсэн. Би эмчилилгээний зардал болох 2,712,600 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн зодоон болох үед миний Самсунг Галакси Ноте 2 гар утас газар унаж эвдэрсэн. Би уг гар утсаа 3 жилийн өмнө 350,000 төгрөгөөр авч байсан. Одоо үнэлэж мэдэхгүй байна. Мөн баруун гаранд байсан 3 талдаа жижиг дугуй шүртэй, толгой хэсэгтээ том улаан шүртэй, зандан модон эрх тасарч апга болсон. Энэ эрх нь манай өвөөгөөс уламжилж ирсэн. Зах зээлийн үнээр 3 жижиг шүрний 1 шүр нь 1,000,000 орчим болно, том шүр нь 500,000 орчим төгрөг, зандан мод нь 200,000-250.000 төгрөг болно. Би энэ эрхээ нийт 4,000,000 төгрөгөөр үнэлэж байна. Их эртний эд байгаа юм. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 03-нд “Миракле клиник" гоо сайхны мэс заслын эмнэлэгт хамарны таславч яс эмчлэх, дээд уруулны дээд хэсгийн сорви арилгах мэс засал зэрэг курс эмчилгээний нийт зардап 11,200,000 төгрөгөө нэхэмжилж байна. Би нийтдээ хохирлын мөнгө 17,912,600 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 19-22/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.С-гийн өгсөн:

            “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 04 цагийн үед БГД-н 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” караокед зөөгчөөр ажиллаж байхад манай захирлын найз гэх Ууганаа гэх залуу орж ирсэн манай захирал Нтай текэн дээр юм яриад зогсож байсан. Тэгэхэд гаднаас 5-н согтуу залуу орж ирээд танайх ажиллаж байгаа юмуу гэхэд манайх хааж байна гэсэн. Тэгэхэд том биетэй хар савхитай залуу нь холоос юун сүртэй юм танайх ажиллачихаач гэсэн. Тэгэхэд Ууганаа ах манайх ажиллахгүй гэхэд нөгөө залуучууд чи хэн юм, юу юм гээд байсан. Тэгээд нөгөө том биетэй хар савхин куртиктэй залуу нь караоке дотор тамхи гаргаж ирээд асаагаад татаад байсан. Тэгэхэд Ууганаа ах цагдаа дуудлаа шүү гээд караокеноос гарахад нөгөө залуучууд араас нь дагаад гарсан. Манай бармен Билэгээ эгч бид 2 араас нь гарахад Ууганаа ахын гар утсыг 1 залуу нь цохиж унагасан. Тэгэхэд нөгөө залуучууд нь Ууганаа ахыг барьж аваад заамдаад цохиод байсан. Тэгэхэд нөгөө газар унасан Ууганаа ахын утсыг 1 залуу аваад Билэгээ эгчид өгсөн. Тэгэхэд Ууганаа ах нэг залууг цохиход тэд нар 5-лаа дайраад газар унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Мөн боссоны дараа дэлгүүрийн хананд шахаад цохиод, хар савхин куртиктэй залуу нь заамдаж байгаад толгойг нь ханаруу саваад байсан. Тэгэхэд хажуунаас нь богино цагаан куртиктэй залуу ирээд Ууганаа ахыг мөргөхөд доошоо унаад хамраас нь цус гарсан. Тэгэхэд нөгөө залуучууд салаад явсан. Билэгээ эгч бид 2 дотогшоо орж Ууганаа ахын гар утсыг Билэгээ эгч текэн доор хийгээд өөрийнхөө утсыг аваад гарч ирээд 103 дуудахад Ууганаа ах босоод явсан байсан. Тэгээд бид 2 хайгаад зогсож байхад таксины жолооч ирээд тэнд 1 хүн газар хэвтээд зодуулсан байна цус алдаад байна түргэн дуудаачээ гэхээр нь очиход Ууганаа ах газар доошоо хараад ухаангүй хэвтэж байсан. Тэгээд хажуугаар явж байсан залууг гуйгаад дээшээ харуулахад нүүр нь нил цус болсон ухаан орохгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-н 23-25/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Рын өгсөн:

            “...Би 2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 04 цагийн үед Сансарын тунелл дээр байрлах “Андууд” караоке баарнаас ажлаа тараад явж байхад хуурай ах Б залгаад “Кастел” бааранд хүрээд ир гэсэн. Би такси бариад очиход уг баар хааж байсан ба баарнаас О, Б, Э, Ла ах гарч ирсэн. Тэгээд бид нар такси бариад онгорхой баар хайж гадуур явж байгаад 3, 4-р хорооллын “Бенз” караокед очиход сул өрөө байхгүй гэсэн. Тэгээд тэндээсээ такси барихад жолооч 08 цаг хүртэл ажилладаг караоке байгаа хүргээд өгье гээд Модны 2-ын “Р” нэртэй караоке баарны үүдэнд буусан. Тэгээд баарлуу Э, Б ах 2 үзээдхье гээд орсон. Удалгүй гарч ирээд ажиллаж байна ороод ир гээд дуудсан. Тэгээд бид нар 5-лаа дотогш ороход түр байж бай өрөө гаргаадхая гэж зөөгч, бармен 2 хэлсэн. Бид нар үүдэнд нь текэн дээр хүлээгээд зогсож байхад хажуу талын өрөөнөөс 2 согтуу залуу гарч ирээд барментэй юм ярьж байснаа өрөө байхгүй та нарыг суулгахаа болилоо одоо хаалаа гээд бармен нөгөө 2 залуу хэлээд байсан. Тэгэхэд Б ах шатны ойролцоо тамхи асаах гэж байхад гараад асаачих гэхэд нөгөө 2 залуу 1 залуу нь Бтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд хоорондоо муудалцах гээд байхаар нь О ах гарцгаая гэсэн. Тэгэхэд нөгөө залуу О ахтай бааранд маргалдаж байгаад цуг дагаад бид нартай хамт гарч ирээд цагдаа дуудна гээд байсан. Тэгэхэд Б ах чи яасан гэж цагдаа дуудах гээд байгаа юм гэхэд О ах явъя гээд цаашаа явах гэж байхад нөгөө залуу Бын ахын араас куртикнээс нь татаад боосон. Тэгэхэд О ах Э ах 2 салгах гэж очсон. Тэгэхэд Б ах нөгөө залуутай зууралцаад баарны хажуу талын шилэн хана руу зууралдаад очсон. Тэгээд тэр 2 заамдалцаж байгаад нөгөө залуу газар унасан. Тэгээд бид нар 5-лаа цаашаа явж байсан чинь нөгөө залуу гүйж ирээд О ахыг нуруу руу нь өшиглөөд цохьчихоод зугтаад явж байхдаа хөлөндөө бүдрээд зам дээр доошоо хараад нүүрээрээ унасан. Тэгээд араас нь Б, О ах 2 очиж харчихаад буцаад ирсэн.

            Тэр залуу Б ахтай заамдалцаад цохилцоод байсан. Баарны гадаа Бтай зууралдаад хоорондоо бие биенийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч О.Лдоржийн өгсөн:

            “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-нд орой 23 цагийн үед Дарханаас манай найз Б ирээд О, Э, Б бид нар уулзаж Бичилийн Кастел баар орсон. Тэгээд бид нар тэндээ 1 шил 0,75 литрийн архи захиалж уусан. Тэндээ хажуу талын ширээний 3 охинтой танилцаад дахиад 1 шил архи захиалж уусан. Шөнө баар хаах үед Б гэрлүүгээ явж Бын хуурай дүү гэх Р гэх залуу ирсэн. Тэгээд бид 5 гараад такси бариад гадуур баар хайж явж байгаад модны 2-н “Р” караокед очсон. Тэгээд орж өрөө асуухад байна гэсэн. Бид нар өрөө хүлээгээд текэн дээр хүлээгээд сууж байхад хажуу талын өрөөнөөс нилээд согтуу 2 залуу гарч ирээд баар ажиллахгүй гарцгаа гээд хөөгөөд байсан. Тэгэхэд Б шатны хажууд тамхи асаагаад татах гэтэл нөгөө 2 залуугийн 1 нь очоод Бтай хэрүүл хийгээд байсан. Бид хэд явцгаая гээд баарнаас гарахад нөгөө залуу хамт гарч ирсэн. Тэгээд тэр залуу Бтай заамдалцаад цохилцсон. Тэр заамдалцаж байгаад Б хоолойг нь боогоод нөгөө залуу газар унасан. Тэгээд явцгаая гээд би хэд явж байхаад нөгөө залуу араас гүйж ирээд Ог нурууруу нь үсэрч өшиглөөд эргэж харахад толгойруу нь цохиод буцаад зугтаасан. Тэгээд гүйж байгаад нөгөө залуу хальтраад нүүрээрээ газар унасан. Тэгээд тэр залуу уначихаад хөдлөхгүй байхаар нь Ричийг очоод үзээд ир гээд явуулсан. Рич очиж харчихаад зүгээр байна гээд хүрээд ирсэн. Тэгээд бид нар гэрлүүгээ харьсан. Баарны гадаа Б муудалцаж 1 удаа уг залууг алгадахад хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 45-46/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Нийн өгсөн:

            “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед манай найз Ууганбаяр 2, 3 найзтай манай ажил болох Модны 2-н “Р" нэртэй караоке бааранд ирсэн. Тэгээд тэд нар юм ярьж хөзөр тоглож сууж байгаад тэд нар орой 23 цагийн үед гараад явсан. Тухайн үед тэд нар архи дарс уугаагүй эрүүл манайхаас гарсан. Тэгээд би ажил дээр үлдээд байж байхад шөнө 01 цагийн үед тог тасрахаар нь би БГД-н цахилгаан эрчим хүчрүү залгахад 1 цаг гаран тог хязгаарлана гэсэн. Тэгээд Ууганааруу ярихад “Пейс” бааранд байна гэхээр нь би араас нь шөнө 01:30 үед очиход тэд нар 3,4-лээ 0,75 питрийн "Жэк Данейлс” виски ууж байсан. Би очоод 100 грамм татаж юм ярьж сууцгаасан. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад баарнаас зөөгч Сайнзаяа залгаад тог ирчихлээ гэсэн. Тэгээд гараад ажилруугаа очоод эхнэртэйгээ юм яриад бага сага хэрүүл хийгээд сууж байсан. Тэгээд би ганцаараа текэн дээрээс 100 граммаар архи уугаад сууж байхад шөнө 04:30 цагийн үед Ууганаа гаднаас бага зэрэг халамцуу орж ирээд бид 2 хамт цэргийн баяраа тэмдэглэе гээд 0.5 литрийн 1 шил архи авч хувааж уусан. Тухайн үед манай эхнэр Эрдэнэбилэг, зөөгч Сайнзаяа 2 хамт байсан. Тэгээд гаднаас. шөнө 05 цагийн үед 4,5 залуу орж ирээд ажиллаж байгаа юм уу гээд ороод ирсэн. Тухайн үед манай зөөгч ажиллахгүй гээд хэлж байхад тэр залуучуудын 1 залуу нь манай Дарханы залуу болж таараад намайг таниад юм яриад байсан. Тэгээд би тэр залуучуудыг ороод суучих гэхэд эхнэр хажуунаас уурлаад хаасан байхад юу яриад байгаа юм оруулахгүй гэхэд нөгөө залуучууд манай эхнэрлүү захирал чинь ор гэхэд чи юу гээд байгаа юм гээд манай эхнэр лүү дайраад байсан. Тухайн үед тэр залуучууд манай эхнэр гэж мэдээгүй байсан. Би тэд нартай хэрүүл хийсэн. Тэгээд намайг таньдаг О гэх залуу найзуудаа аваад гарсан. Тэгээд тэнд байсан хар савхин куртиктэй залуу Ууганаа бид 2-г өдөөд хэрүүл хийгээд байсан. Араас нь О орж ирээд буцаад аваад гарсан. Тэгэхэд тэр залуу дахиж орж ирээд хэруүл өдөөд байхаар нь Ууганаа бид 2 араас нь дагаад коридорт гарсан. Тэгэхэд Ууганаа тэр залуучуудтай гадагшаа гарахад эхнэр намайг хориод буцаад оруулсан. Тэгэхэд манай зөөгч охин Ууганаагийн араас дагаж гарахад араас нь эхнэр гарсан.

Тэгээд удалгүй зөөгч охин ороод ирэхээр нь чи юу хийж байгаа юм Ууганааг олоод ир гээд буцаагаад гаргасан. Тэгээд манай зөөгч охин гараад хэсэг байж байгаад орилоод Ууганаа ах зодуулчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд би зөөгчтэй гараад Ууганаа Аморе зочид буудлын ар талын зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 47-48/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ____ тоот:

1. Б.У-н биед хамрын ясны хугарал, таславчийн хугарал мурийлт, тархи доргилт, дээд уруулд шарх, дээд, доод уруулын дотор салстад язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, нүүр, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 50/,

 

   - Амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас /хх-н 58/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 115-117/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 118, 127, 130/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 126, 128, 131/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч С.Б нь О.О, Я.Э нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө иргэн Б.Утай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Бын “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ... Би тэр залууг нүүрлүү нь цохисон...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Б.Уын “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих ... гарч байхад тэд нар хэрүүл өдөөд байхаар нь би цагдаа дуудах гээд утсаараа залгаад зогсож байхад өндөр савхин куртиктэй залуу нь миний утастай чихрүү алгадахад гар утас газар унасан. Би арагшаа ухартал тэд нар над руу дайраад барьж аваад зарим нь алаад хаячих гээд орилоод байсан. Би тэд нартай зууралдаад намайг газар унагаагаад дээрээс өшиглөөд байсан. Би нөгөө савхин куртиктэй залуугийн хөлнөөс тэврээд босоод ирэхэд хажуунаас сахалтай залуу гүйж ирээд миний хамар луу мөргөсөн. Миний хамарнаас цус гараад би доошоо сууж байтал тэд нар зам хөндлөн гараад явж байхаар нь би та нар хүлээж бай цагдаа дуудсан байгаа гээд араас нь очиход нөгөө залуучууд ямар шазруун нөхөр вэ гээд миний дээрээс бөөнөөрөө зодсон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.С-гийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ... Ууганаа ах цагдаа дуудлаа шүү гээд караокеноос гарахад нөгөө залуучууд араас нь дагаад гарсан. Манай бармен Билэгээ эгч бид 2 араас нь гарахад Ууганаа ахын гар утсыг 1 залуу нь цохиж унагасан. Тэгэхэд нөгөө залуучууд нь Ууганаа ахыг барьж аваад заамдаад цохиод байсан. Тэгэхэд нөгөө газар унасан Ууганаа ахын утсыг 1 залуу аваад Билэгээ эгчид өгсөн. Тэгэхэд Ууганаа ах нэг залууг цохиход тэд нар 5-лаа дайраад газар унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Мөн боссоны дараа дэлгүүрийн хананд шахаад цохиод, хар савхин куртиктэй залуу нь заамдаж байгаад толгойг нь ханаруу саваад байсан. Тэгэхэд хажуунаас нь богино цагаан куртиктэй залуу ирээд Ууганаа ахыг мөргөхөд доошоо унаад хамраас нь цус гарсан....” гэх мэдүүлэг,

 

            гэрч Г.Рын “...Би 2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө ... Тэр залуу Б ахтай заамдалцаад цохилцоод байсан. Баарны гадаа Бтай зууралдаад хоорондоо бие биенийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч О.Лдоржийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-нд орой ... тэр залуу Бтай заамдалцаад цохилцсон. Тэр заамдалцаж байгаад Б хоолойг нь боогоод нөгөө залуу газар унасан. ... Баарны гадаа Б муудалцаж 1 удаа уг залууг алгадахад хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг,  

 

            гэрч М.Нийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой ... 04:30 цагийн үед Ууганаа гаднаас бага зэрэг халамцуу орж ирээд бид 2 хамт цэргийн баяраа тэмдэглэе гээд 0.5 литрийн 1 шил архи авч хувааж уусан. Тухайн үед манай эхнэр Эрдэнэбилэг, зөөгч Сайнзаяа 2 хамт байсан. Тэгээд гаднаас шөнө 05 цагийн үед 4, 5 залуу орж ирээд ажиллаж байгаа юм уу гээд ороод ирсэн. ... Тэгээд тэнд байсан хар савхин куртиктэй залуу Ууганаа бид 2-г өдөөд хэрүүл хийгээд байсан. ... Тэгэхэд Ууганаа тэр залуучуудтай гадагшаа гарахад эхнэр намайг хориод буцаад оруулсан. Тэгэхэд манай зөөгч охин Ууганаагийн араас дагаж гарахад араас нь эхнэр гарсан.

Тэгээд удалгүй зөөгч охин ороод ирэхээр нь чи юу хийж байгаа юм Ууганааг олоод ир гээд буцаагаад гаргасан. Тэгээд манай зөөгч охин гараад хэсэг байж байгаад орилоод Ууганаа ах зодуулчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд би зөөгчтэй гараад Ууганаа Аморе зочид буудлын ар талын зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3868 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 2. Шүүгдэгч О.О нь С.Б, Я.Э нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Р караокений гадна иргэн Б.Утай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Бын “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 05 цагийн цагийн үед өөрийн найз О, Э, Р, Л нарын хамт “Кастел" баарнаас гараад таксинд суугаад модны 2-н "Аморе’ зочид буудлын хойд талд байрлах “Р” нэртэй караокед очсон. Тэгээд ороход зөөгч бармен гэх 2 охин бас 2 залуу байсан. Тэгээд бид нар орох гэхэд бид нарыг оруулахгүй гээд тэр 2 залуутай маргалдсан. Тэгээд би баарны үүдэнд тамхи асаах гэтэл нэг эмэгтэй нь наана чинь тамхи татахгүй гар зайл гээд хөөгөөд эсвэл та нарыг цагдаа дуудаж өгнө гээд байсан. ... Тэгэхэд О ирээд тэр залууг 1 удаа түлхээд 1 удаа мөргөхөд тэр залуу газар унасан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Я.Эын “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой ... Бичлэгт баарны гадаа хохирогч залуу гарч ирээд Бтай муудалцаж цаашаа аваад явсан. Тэгээд Оыг өшиглөхөд О хөлнөөс нь зуурч газар унахад Б бид хоёр очиж газар унасан байхад би хохирогч залуугийн зүүн мөр хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд би Оыг татаж авахад тэр залуу Бтай зууралдаад дэлгүүрийн хана руу очсон. Тэгээд О очоод уг залууг 1 удаа түлхэхэд нөгөө залуу өөдөөс нь ирэхэд О 1 удаа уг залуугийн нүүр лүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч О.Оын “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ... очиж уг залууд хандаж чи наад үг амаа мэдээчээ юу яриад байгаа юм бэ гэхэд та нар зайлцгаа гэхээр нь би түлхээд уг залууг 1 удаа нүүрлүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Б.Уын “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих ... гарч байхад тэд нар хэрүүл өдөөд байхаар нь би цагдаа дуудах гээд утсаараа залгаад зогсож байхад өндөр савхин куртиктэй залуу нь миний утастай чихрүү алгадахад гар утас газар унасан. Би арагшаа ухартал тэд нар над руу дайраад барьж аваад зарим нь алаад хаячих гээд орилоод байсан. Би тэд нартай зууралдаад намайг газар унагаагаад дээрээс өшиглөөд байсан. Би нөгөө савхин куртиктэй залуугийн хөлнөөс тэврээд босоод ирэхэд хажуунаас сахалтай залуу гүйж ирээд миний хамар луу мөргөсөн. Миний хамарнаас цус гараад би доошоо сууж байтал тэд нар зам хөндлөн гараад явж байхаар нь би та нар хүлээж бай цагдаа дуудсан байгаа гээд араас нь очиход нөгөө залуучууд ямар шазруун нөхөр вэ гээд миний дээрээс бөөнөөрөө зодсон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.С-гийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ... Ууганаа ах цагдаа дуудлаа шүү гээд караоекеноос гарахад нөгөө залуучууд араас нь дагаад гарсан. Манай бармен Билэгээ эгч бид 2 араас нь гарахад Ууганаа ахын гар утсыг 1 залуу нь цохиж унагасан. Тэгэхэд нөгөө залуучууд нь Ууганаа ахыг барьж аваад заамдаад цохиод байсан. Тэгэхэд нөгөө газар унасан Ууганаа ахын утсыг 1 залуу аваад Билэгээ эгчид өгсөн. Тэгэхэд Ууганаа ах нэг залууг цохиход тэд нар 5-лаа дайраад газар унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Мөн боссоны дараа дэлгүүрийн хананд шахаад цохиод, хар савхин куртиктэй залуу нь заамдаж байгаад толгойг нь ханаруу саваад байсан. Тэгэхэд хажуунаас нь богино цагаан куртиктэй залуу ирээд Ууганаа ахыг мөргөхөд доошоо унаад хамраас нь цус гарсан....” гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Нийн өгсөн:

            “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой ... 04:30 цагийн үед Ууганаа гаднаас бага зэрэг халамцуу орж ирээд бид 2 хамт цэргийн баяраа тэмдэглэе гээд 0.5 литрийн 1 шил архи авч хувааж уусан. Тухайн үед манай эхнэр Эрдэнэбилэг, зөөгч Сайнзаяа 2 хамт байсан. Тэгээд гаднаас шөнө 05 цагийн үед 4, 5 залуу орж ирээд ажиллаж байгаа юм уу гээд ороод ирсэн. ... Тэгээд тэнд байсан хар савхин куртиктэй залуу Ууганаа бид 2-г өдөөд хэрүүл хийгээд байсан. ... Тэгэхэд Ууганаа тэр залуучуудтай гадагшаа гарахад эхнэр намайг хориод буцаад оруулсан. Тэгэхэд манай зөөгч охин Ууганаагийн араас дагаж гарахад араас нь эхнэр гарсан.

Тэгээд удалгүй зөөгч охин ороод ирэхээр нь чи юу хийж байгаа юм Ууганааг олоод ир гээд буцаагаад гаргасан. Тэгээд манай зөөгч охин гараад хэсэг байж байгаад орилоод Ууганаа ах зодуулчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд би зөөгчтэй гараад Ууганаа Аморе зочид буудлын ар талын зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3868 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

3. Шүүгдэгч Я.Э нь С.Б, О.О нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө иргэн Б.Утай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            шүүгдэгч Я.Эын “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой ... бичлэгт баарны гадаа хохирогч залуу гарч ирээд Бтай муудалцаж цаашаа аваад явсан. Тэгээд Оыг өшиглөхөд О хөлнөөс нь зуурч газар унахад Б бид хоёр очиж газар унасан байхад би хохирогч залуугийн зүүн мөр хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч О.Оын “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ... Б уг залуутай зууралдаж уг залуу газар унахад урт цайвар куртиктэй манай найз Э уг залууг өшиглөсөн байна...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Б.Уын “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих ... гарч байхад тэд нар хэрүүл өдөөд байхаар нь би цагдаа дуудах гээд утсаараа залгаад зогсож байхад өндөр савхин куртиктэй залуу нь миний утастай чихрүү алгадахад гар утас газар унасан. Би арагшаа ухартал тэд нар над руу дайраад барьж аваад зарим нь алаад хаячих гээд орилоод байсан. Би тэд нартай зууралдаад намайг газар унагаагаад дээрээс өшиглөөд байсан. Би нөгөө савхин куртиктэй залуугийн хөлнөөс тэврээд босоод ирэхэд хажуунаас сахалтай залуу гүйж ирээд миний хамар луу мөргөсөн. Миний хамарнаас цус гараад би доошоо сууж байтал тэд нар зам хөндлөн гараад явж байхаар нь би та нар хүлээж бай цагдаа дуудсан байгаа гээд араас нь очиход нөгөө залуучууд ямар шазруун нөхөр вэ гээд миний дээрээс бөөнөөрөө зодсон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.С-гийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ... Ууганаа ах цагдаа дуудлаа шүү гээд караокеноос гарахад нөгөө залуучууд араас нь дагаад гарсан. Манай бармен Билэгээ эгч бид 2 араас нь гарахад Ууганаа ахын гар утсыг 1 залуу нь цохиж унагасан. Тэгэхэд нөгөө залуучууд нь Ууганаа ахыг барьж аваад заамдаад цохиод байсан. Тэгэхэд нөгөө газар унасан Ууганаа ахын утсыг 1 залуу аваад Билэгээ эгчид өгсөн. Тэгэхэд Ууганаа ах нэг залууг цохиход тэд нар 5-лаа дайраад газар унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Мөн боссоны дараа дэлгүүрийн хананд шахаад цохиод, хар савхин куртиктэй залуу нь заамдаж байгаад толгойг нь ханаруу саваад байсан. Тэгэхэд хажуунаас нь богино цагаан куртиктэй залуу ирээд Ууганаа ахыг мөргөхөд доошоо унаад хамраас нь цус гарсан....” гэх мэдүүлэг,

 

            гэрч М.Нийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой ... 04:30 цагийн үед Ууганаа гаднаас бага зэрэг халамцуу орж ирээд бид 2 хамт цэргийн баяраа тэмдэглэе гээд 0.5 литрийн 1 шил архи авч хувааж уусан. Тухайн үед манай эхнэр Эрдэнэбилэг, зөөгч Сайнзаяа 2 хамт байсан. Тэгээд гаднаас шөнө 05 цагийн үед 4, 5 залуу орж ирээд ажиллаж байгаа юм уу гээд ороод ирсэн. ... Тэгээд тэнд байсан хар савхин куртиктэй залуу Ууганаа бид 2-г өдөөд хэрүүл хийгээд байсан. ... Тэгэхэд Ууганаа тэр залуучуудтай гадагшаа гарахад эхнэр намайг хориод буцаад оруулсан. Тэгэхэд манай зөөгч охин Ууганаагийн араас дагаж гарахад араас нь эхнэр гарсан.

Тэгээд удалгүй зөөгч охин ороод ирэхээр нь чи юу хийж байгаа юм Ууганааг олоод ир гээд буцаагаад гаргасан. Тэгээд манай зөөгч охин гараад хэсэг байж байгаад орилоод Ууганаа ах зодуулчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд би зөөгчтэй гараад Ууганаа Аморе зочид буудлын ар талын зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3868 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал шүүх хуралдаанд “Шүүгдэгч нар энэ хэргийг олон нийтийн газар  бүлэглэн үйлдсэн байна. Иймд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Хэргийн зүйлчлэл дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэж нэмж зүйлчлэх ёстой.” Гэх саналыг гаргаж оролцлоо.

 

Шүүгдэгч нар нь караоке бааранд орж үйлчлүүлэх гэж орсон боловч тухайн баар нь үйлчилэхээс татгалзаж маргалдсан боловч гэмт хэргийн шинжтэй ямар нэг үйлдэл хийлгүйгээр шүүгдэгч нар баарнаас гарчээ. Харин баарнаас гарсны дараа хохирогч Б.Утай маргалдан улмаар түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч нарын үйлдлийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж танхайрсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Б, О.О, Я.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Б, О.О, Я.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг үндэслэн /хх-н 52х/ 2,400 төгрөг эм авсан баримт+5,000 төгрөг Манфа трейд ХХК+2,400 төгрөг эм авсан баримт +19,800 төгрөг Монос Фарм+469,000 төгрөг+ 300,000 төгрөг хамар засах эмчилгээний зардал+120,000 төгрөг Натур эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлын баримт+1,408,000 төгрөг гар утас, эрхиний эд зүйлийн үнэлгээ хх-65х зэрэг нийт 2,326,600 төгрөг байх ба шүүгдэгч нар нь нийт 2,330,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн гэх баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан шатахуун авсан баримтуудын үнийн дүн бүдэг, он сар харагдахгүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн иргэний нэхэмжлэлд оруулан тооцоолох боломжгүй байх тул хохирогч Б.У нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг тус тус гаргасан бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо ижил бүлэглэн үйлдсэн учир шүүгдэгч тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б, О.О, Я.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт С-н Б, _ _ овогт О-ы О, _______ овогт Я-н Э нарыг бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Быг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Оыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я.Эыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Б, О.О, Я.Э нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг Галакси Нөүт-2 гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.У нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б, О.О, Я.Э нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ