2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/03175

 

 

 

 

 

 

   2026         03         04

             191/ШШ2026/03175

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух *******ын ******* /рд:*******/,

 

 Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух /паспортын дугаар: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,, Кристал таун*******01 байрны 1107 тоотод оршин суух гийн /рд:/-д холбогдох,

 

“” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагчид хувьцааг буцаан шилжүүлж авахыг даалгаж, түүнийг компанийн өмчлөгч болохыг тогтоох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Г.*******, нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэдгээрийн төлөөлөгч С.Ууганбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* болон БНХАУ-ын иргэн Нарсу бид “” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Э.той төмрийн хүдэр худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу 125, 600,000 сая төгрөгийг түүний компанийн Худалдаа хөгжлийн банкны 426047146 тоот дансанд шилжүүлсэн.

Гэтэл Э. нь төмрийн хүдрээ нийлүүлэхгүй удаад байхаар нь төмрийн хүдрийнхээ оронд түүний хувьцааг нь эзэмшдэг, “” ХХК-ийн нийт хувьцааг худалдан авч, компанийнх нь эрхийг шилжүүлэн авахаар тохиролцон 2024 оны******* дугаар сарын 20-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэн авах гэрээг тус тус байгуулсан.

Тухайн үед “” ХХК-ийн эрхтэй холбогдуулан бусдад төлөх өр төлбөрийн асуудлаар лавлагаануудыг зохих байгууллагуудаас авсан байгаа гээд холбогдох баримт бичгүүдийг бидэнд үзүүлж байсан. Түүнчлэн төмрийн хүдрийн үнэ болох 125 сая төгрөгийг бидэнд төлж дуусгасны дараа компанийн эрх болон хувьцаагаа буцаан шилжүүлж авна гэж тохирсон байсан.

Ингээд “” ХХК-ийн 20,000 төгрөгийн 100 хувын хувьцааны 70 хувийг *******, 30 хувийг Нарсу эзэмшихээр харилцан тохиролцож, компанийн  гэрээ, дүрмээ шинэчлэн боловсруулж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Энэ хугацаанд Э. нь төлөх ёстой төлбөрөө ч төлөөгүй, компаниа ч шилжүүлж аваагүй байтал 2025 оны 10-р сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Өнөболд гэдэг хүн залгаж "... шүүхийн шийдвэрээр бусдад 1.563.110.681 төгрөг төлөх үүрэгтэй болсон байна. Үүргээ биелүүлнэ үү” гэж ярьсан.

Ингээд 2025 оны 10-р сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-нд очиж уулзаад “Реворен транс” ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн № тоот шийдвэрээр 1.563.110.681 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн гэдгийг мэдсэн.

2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн архиваас дээрх шийдвэртэй иргэний хэргийн материалтай танилцахад “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг “” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал Э. гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож явсан байсан бөгөөд Э. нь компанийн эрхээ Г.******* болон Нарсү бидэнд шилжүүлсэн талаараа шүүхэд мэдэгдээгүй тул шүүх хуралдааны товыг түүний гар утсанд мессежээр мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байгаад шүүхийн шийдвэр гарч, “Реворен транс” ХХК нь одоо 1.563.110.681 төгрөгийг “” ХХК-д төлөх үүрэгтэй болсон байна. Бид ХХК-ийн нэхэмжилсэн шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн 1.5 тэрбум төгрөгтэй холбоотой ачаа тээвэрлэх үүрэг хүлээж, төлбөр мөнгө авч ямар нэгэн эрх зүйн харилцаанд орж байгаагүй. Э. нь той тохирч ачаа тээвэрлэх үүрэг хүлээн төлбөрийг нь авсан атлаа ачааг зохих газарт хүргэж өгөөгүй үүргээ зөрчсөн. Гэтэл энэ бүх асуудлаа нуун дарагдуулж бидэнд худал мэдээлэл өгч их хэмжээний өр төлбөртэй компаниа шилжүүлсэн байна.

Бид Э.оос авах ёстой төмрийн хүдрийн үнэ болох 125 сая төгрөгөө шаардаж утсаар ярьж, биечлэн уулзаж холбогддог байсан байтал иргэний шүүхэд их хэмжээний төлбөрийн асуудлаар хэрэг маргаан хянагдаж байгаа тулаар огт хэлж, мэдэгдэлгүй биднийг хуурч мэхлэн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулснаас шалтгаалан бид их хэмжээний өр төлбөртэй, өртэй этгээдийн тоонд бүртгэгдэн, улмаар хилийн хориг тавигдаж гадаадад зорчих эрхээ хөндүүлж, арилжааны банкнууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг 1.563.110.681 төгрөгийн хэмжээнд зогсоолгосон нь бидний хувийн амьдралд болон бизнесийн үйл ажиллагаанд маань маш ноцтой үр дагаврыг үүсгэн хохироож байна.

2024 оны 08-р сарын 20-ны өдөр үйлдсэн “” ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, компанийн эрх болон хувьцааг Э.д буцаан шилжүүлснээр Г.******* миний хилийн хориг цуцлагдаж, гадаадад зорчих эрх нээгдэж, өртэй этгээдийн бүртгэлээс хасагдаж, арилжааны банк дахь данснуудын маань зарлагын хөдөлгөөн нээгдсэнээр миний хувийн амьдралд болон бизнесийн үйл ажиллагаанд маань эергээр нөлөөлөх үр дагавартай юм. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Э.ын хамт очиж уулзсан. Э. нь компанийн хувьцаагаа шилжүүлэх үедээ худлаа ярьж хуурч шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Компаниа буцааж авахаар болсон.

Иймд 2024 оны 08-р сарын 20-ны өдөр үйлдсэн “” ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Э.ыг “Реворэнтранс” ХХК-ийн эрх болон хувьцааг тус тус буцаан шилжүүлж авахыг даалгаж, Э.ыг “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч /эцсийн өмчлөгч/ болохыг тогтоож өгнө үү.

 

1.1.             Хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, буцаан шилжүүлж авахыг даалгаж, хариуцагч нь өмчлөгч болохыг даалгана. Нэхэмжлэгч нар нь төмрийн хүдэр авахаар 125 сая төгрөг шилжүүлсэн. Хүдрээ шилжүүлэхгүй болохоор мөнгөө авъя гэхэд биелүүлэхгүй байсан. Улмаар жоншны уурхайтай компанийг түр авч бай гээд авсан юм. Тухайн үед татварын тодорхойлолт үзүүлсэн. Ямар нэг өр төлбөргүй гэж хэлсэн. Ингээд шилжүүлсэн. Компанийг Батболдын нэр дээр шилжүүлсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэлээс төлбөр нэхсэн. Ингээд очиж уулзахад шүүхийн шийдвэрээр 1,5 тэрбумын төлбөр төлөх болсон байсан. ******* захирлаар байсан юм. Гэтэл компанийг шилжүүлэх үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан байдаг. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхэд хандсан боловч шүүх шийдэх боломжгүй гэж тогтоол гарсан. оос 125 сая төгрөгийн өрөндөө л түр шилжүүлж авсан юм. Хариуцагч нь 2024.5.31-нд компанийн данс уруу 100 сая төгрөг шилжүүлсэн. 6.5-нд 25,6 саяыг мөн шилжүүлсэн. Үүнээс болоод *******т хилийн хориг тавигдаад, дансыг нь хаасан байгаа юм. Иргэний хуулийн 59.2-т зааснаар хүчингүй болгуулна. Учир нь шүүх дээр ийм хэрэг байгааг мэдээгүй. Мэдсэн бол авахгүй байсан юм. Маргаж байгаа гэрээг байгуулах үед шүүх дээр хуурсан маргаан нь байсан юм. Гэтэл *******т хэлэхгүй байж байгаа хурал хийгдсэн. Энэ нь 2023 онд гаргасан нэхэмжлэлтэй хэрэг юм гэв.

 

2.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/, компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх11/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх12-13/,  хувьцаа эзэмшигчдийн тогтоолын хуулбар /хх14/, компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх15/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх16-17/, “Мегатрон” ХХК-ийн хурлын тогтоолын хуулбар /хх18/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх19/, дүрмийн хуулбар /хх20-24/, “” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх25-29/, шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх34/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх35/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хуулбар /хх36/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоотын хуулбар /хх37/, банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын хуулбар /хх38/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх39/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн хуулбар /хх40-49/, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийн хуулбар /хх50-51/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотын хуулбар /хх52/, Хаан банк дахь Г.*******ын дансны хуулга /хх63/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Г.*******, нар нь “” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагчид хувьцааг буцаан шилжүүлж авахыг даалгаж, түүнийг компанийн өмчлөгч болохыг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч Э. нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд болон өнөөдрийг хүртэл хариу тайлбар ирүүлээгүй. Цаашлаад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй юм.

 

4.                   Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Гэвч өмнө нь шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт байгаа эсэхийг тодруулахад татгалзахгүй гэж хариулсан, хэргийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд хүсэлт хянан шийдвэрлэх нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй. Цаашлаад нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэлийг өмгөөлөгч авах хүсэлтэй гэх боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт хэлэлцэх шатанд энэ талаар хүсэлт гаргаагүй. Иймд шүүх хуралдаан хуульд заасан тодорхой дэс дарааллаар явагддаг тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолд зааснаар энэхүү хүсэлтийг гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

 

5.                   Нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч нь “” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үедээ бусдад төлбөр төлөхтэй холбоотой маргаан шүүхэд хянагдаж байгаа талаар мэдэгдэлгүйгээр хуурч компанийн хувьцааг шилжүүлсэн. Үүний улмаас нэхэмжлэгч Г.*******ын арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож, цаашлаад хилээр гадагш гарах буюу гадаад улсад зорчих эрхийг хязгаарласны улмаас түүний эрх зөрчигдсөн гэж тайлбарлаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04973 дугаар шийдвэрээр “” ХХК-с 1,563,110,681 төгрөг гаргуулж, “Жинэтворкс” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. /хх40-49/

Энэхүү шийдвэрийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 191/ГХ2025/03120 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, мөн оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх34, 35/

5.1.             Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламж болон харилцах данс битүүмжлэх, хасалт тухай /237 дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч Г.*******ын бус харин “” ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг битүүмжилж, данс нээх, хаах, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоол нь нэхэмжлэгч Г.*******ын дансанд хамааралгүй байна. Цаашлаад нэхэмжлэгч Г.*******ын хилээр гадагш гарах эрхийг хязгаарласан гэх тайлбар нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн дээрх тайлбарыг үндэслэлгүй буюу хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. /хх38/

Түүнчлэн нэхэмжлэгч -н эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

6.                   Зохигчийн маргаж буй “” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах, эрх шилжүүлэх тухай 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ нь хариуцагч Э. болон “Мегатрон” ХХК нарын хооронд байгуулагдсан. /хх16, 15/

Тодруулбал, худалдан авагч “Мегатрон” ХХК-ийг төлөөлж нэхэмжлэгч Г.******* гэрээ байгуулсан байх боловч тэрээр хувь хүний хувьд гэрээний оролцогч биш юм.

6.1.             Энэхүү гэрээний худалдан авагч “Мегатрон” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд тэдгээрийн 2 нь энэ хэргийг нэхэмжлэгч нар болох нь тус хуулийн этгээдийн дүрмийн хуулбараар тогтоогдож байна. Гэвч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн эрх, үүргийг бусдын өмнө хэрэгжүүлэхгүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар сонирхогч этгээдийн хувьд нэхэмжлэл гаргасан байна. /хх20-29/

6.2.             Хэрэгт маргаж буй “” ХХК-ийн хувьцааг худалдан авсан “Мегатрон” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр энэхүү худалдан авсан хувьцаагаа Э.д худалджээ. /хх12, 13/

Улмаар худалдан авагч Э. нь “” ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. /хх25-29/

 

7.                   Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нар нь маргаж буй гэрээний оролцогч биш, хариуцагч хуурч мэхэлж хэлцэл хийсний улмаас тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байх тул уг хэлцэл нь нэхэмжлэгч нарын хувьд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасантай хамаарахгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг хэлнэ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.                   Харин дээр дурдсан шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад энэ хэргийн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа бол зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

9.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.д холбогдох “” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагчид хувьцааг буцаан шилжүүлж авахыг даалгаж, түүнийг компанийн өмчлөгч болохыг тогтоох тухай нэхэмжлэгч Г.*******, нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД