2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/03181

 

 

 

 

 

 

 

   2026         03         04

             191/ШШ2026/03181

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, 17  дугаар хороо,******* тоотод  оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух овогт ын /рд:/

 

Хариуцагч:  *******,*******,, тоотод оршин суух овогт ы /рд:/ нарт холбогдох

 

37,400,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны 02 сарын 29 өдөр иргэн Г., Э. нарын хүсэлтээр 20.000.000 /хорин сая/ төгрөгийг 3 сарын хугацаатай буюу 2024.02.29-ний өдрөөс 2024.05.29 өдрийг хүртэлх хугацаанд сарын 5% хувийн хүүтэйгээр *******,,,е тоот хаяг байршилтай хашаа байшинг нотариатын байгууллагаар орж зээл, барьцааны гэрээ байгуулан харилцан тохиролцож тус зээлийг олгосон.

Гэвч зээлийн гэрээний хугацаа дуусаж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад зээлдэгч хариуцагч Г., Э. нарын нь утсаа авахгүй, зээлээ төлөхгүй явсаар өдийг хүрсэн.

Тухайн зээлийн хугацаанд үндсэн зээлээс төлсөн зүйл байхгүй. Гэрээний дагуу 2024 оны 10 сарын 29-ний өдрөөс хойш хүүгийн төлөлт хийхгүйгээр 2025 оны 08 сарын 14 өдрийг хүртэл 290 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.

Үүнийг гэрээний дагуу хүүгээр тооцоолон бодоход сарын хүү 1,000,000 /нэг сая/ төгрөг болж байгаа бөгөөд 290 хоногийн хүү нь 10,000,000 /арван сая/ төгрөг болж байна. Үүн дээр хуулийн дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20%-р нэмэгдүүлсэн хүүг тооцоон төлнө гэж заагдсан байдаг. Нэмэгдүүлсэн хүүг хоногоор нь тооцоолон бодоход 2,000,000 /хоёр сая/ төгрөг болж байна. Нийт гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах дүн нь 32,000,000 /гучин хоёр сая/ төгрөг төлөгдөхөөр байна.

Иймд та бүхэн иргэн миний нөхцөл байдлыг минь харгалзан үзэж зээлдэгч иргэн Г., Э. нараас 32,000,000 /гучин хоёр сая/ төгрөгийг гаргуулан, заасны дагуу зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.

 

1.1.              

1.    Иргэн У.******* миний бие 2024 оны 08 сарын 14 өдөр иргэн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд Г., Э. нарыг хариуцагчаар оролцуулахаар тусгасан боловч хариуцагч Э. нь олдохгүй байгаа бөгөөд цагдаагаар эрэн сурвалжлагдаж байгаа болно.

Иймд тус нэхэмжлэлийн хариуцагч байсан Э.ийг хасаж оронд нь А.ыг хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна.

2.    Тус нэхэмжлэлийг 2025.08.14 өдөр гаргаснаас хойш даруй 144 хоногийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд нийтдээ 434 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Энэ хугацаанд нэг ч төгрөг төлөлт хийгээгүй өдийг хүргэсэн. Иймд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн дүнг нэмэгдүүлж байна. Үүнийг тооцоолон бодоход 1 сарын хүү 1,000,000 /нэг сая/ төгрөг болж байгаа бөгөөд 434 хоногийн хүү нь 14,500,000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг болж байна. Үүн дээр хуулийн дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20%-р нэмэгдүүлсэн хүүг тооцоон төлнө гэж заагдсан байдаг. Нэмэгдүүлсэн хүүг хоногоор нь тооцоолон бодоход 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг болж байна. Нийт гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах дүн нь 37,400,000 /гучин долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг нэхэмжилж байна.

Та бүхэн иргэн миний нөхцөл байдлыг минь харгалзан үзэж зээлдэгч иргэн Г., А. нарыг хариуцагчаар оролцуулан өгч, гэрээнд заасны дагуу 37,400,000 /гучин долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулан өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.

 

1.2.             Нэхэмжлэгч нь 2024.2.29-нд зээлийн гэрээгээр , нар зээл авсан. нь хамтран хариуцагчаар оролцсон. Дараа нь барьцааны гэрээгээр ын нэр дээрх хашаа байшинг барьцаалсан. Барьцааны зүйлийн нэг өмчлөгч нь юм. Зээлийн гэрээ нь 3 сарын хугацаатай байдаг. Нэхэмжлэгчийн данснаас ын данс уруу 2 удаагийн гүйлгээгээр нийт 20 сая төгрөг шилжүүлсэн. Үндсэн зээлд 20 сая, хүүг 2024.8.14-2026.1.6 өдөр хүртэл 17 сарын хүүд 17,400,000 төгрөг, нийт 37,400,000 төгрөг гаргуулна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэв.

 

2.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

2а. Нэхэмжлэгчээс: Зээлийн гэрээний хуулбар /хх6/, барьцааны гэрээний хуулбар /хх7-8/, Хаан банк дахь дансны хуулга /хх65-72/,

2б. Хариуцагчаас: Хаан банк дахь дансны хуулга /хх31-36/, Голомт банк дахь дансны хуулга /хх37-38/, зээлийн гэрээний хуулбар /хх39/, барьцааны гэрээний хуулбар /хх40-41/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Г.аас 13,900,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгаж, мөнгөн хөрөнгө гаргуулах тухай шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч У.******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 14,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,900,000 төгрөг, нийт 37,400,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч Г.д 2025 оны 09 дүгээр сарын 05 өдөр, түүний төлөөлөгч А.Жавхлантөгсөд 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, хариуцагч А.од 2026 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр тус тус нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан боловч хэн аль нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. /хх21, 56, 53, 54/

Улмаар хариуцагч А. болон хариуцагчийн төлөөлөгч А.Жавхлантөгс нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Гэвч хариуцагч Г. нь буцаан төлсөн төлбөрийн талаар холбогдох дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүх хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй юм.

 

4.                   Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмнө нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр хэрэгт өгсөн байсан дансны хуулгыг шаардлага хангуулж ирүүлсэн. Иймд хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нар нь энэхүү баримтын талаар мэдэж байгаа гэж үзлээ.

 

5.                   Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр хариуцагч Г. болон Э.Мижигдорж нартай 20,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулсан байна. /хх6/

Гэрээний 3.3-т зааснаар сарын 5 хувийн хүү төлөхөөр тохиролцжээ.

5.1.             Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний оролцогч Э.ийг хамтран хариуцагчаар татсан боловч түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байсны улмаас хариуцагч сольж, хамтран хариуцагчаар барьцааны зүйлийн өмчлөгч болох А.ыг татсан.

5.2.             Дээрх үндэслэлээр хариуцагчийг сольсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Г.аас бүхэлд нь шаардах эрхтэй юм.

Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулганаас үзэхэд 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр тус бүр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг тоот дансанд шилжүүлжээ. /хх65/

Энэхүү мөнгөн хөрөнгийг хүлээн авсан дансыг хариуцагч Г. эзэмшдэг болох нь түүний дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. /хх31-36/

Эдгээр үндэслэлээр зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол 1 сард 1,000,000 /20,000,000*5%/ төгрөгийн, 3 сард 3,000,000 төгрөгийн хүү тооцогдоно. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй гэж тайлбарласан тул гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцэхгүй юм. Иймд зээлдэгч нарт үндсэн зээл, хүүд нийт 23,000,000 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

5.3.             Зохигч хэн аль нь өөрсдийн дансны хуулганд хариуцагчийн буцаан төлсөн мөнгөн хөрөнгийн гүйлгээг тодруулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн дансны хуулгаар 8,100,000 төгрөг, хариуцагч Г.ын дансны хуулгаар 9,100,000 төгрөг буцаан төлөгджээ. Тодруулбал, хариуцагч Г.ын дансны хуулгаар 9,100,000 төгрөг буцаан төлөгдсөн нь тогтоогдож байх тул зээлдэгчийн гүйцэтгээгүй үлдэх үүрэг нь 13,900,000 төгрөг юм.

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй бөгөөд нэмэгдүүлсэн хүүд холбогдох шаардлага үндэслэлгүй. Түүнчлэн зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцоогүйг дурдав.

Иймд хариуцагч Г.аас дээрх гүйцэтгээгүй үүргийн мөнгөн хөрөнгийг гаргуулж шийдвэрлэв.

 

6.                   Зохигч 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулжээ. /хх7-8/

Барьцааны гэрээний зүйл болох *******,,,Е тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 128 м.кв талбайтай хувийн сууц, 24 м.кв талбайтай гараж нь хариуцагч Г.ын, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаар бүртгэгдсэн 700 м.кв талбайтай газар нь хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх8/

Энэхүү барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр болжээ. Иймд хариуцагч Г. нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

 

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Г.аас 13,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн *******,,,Е тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 128 м.кв талбайтай хувийн сууц, 24 м.кв талбайтай гараж, тус хаягт байрлах хариуцагч Г., А. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г- дугаар бүртгэгдсэн 700 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 388,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 262,550 төгрөг, хариуцагч А.оос 35,100 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД