2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2026/03315

 

 

 

 

 

 

   2026         03          05

 191/ШШ2026/03315

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Ш/х-22, *******ны төв байранд байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,  

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх *******ийн ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь *******тай 2024 оны 06 сарын 10-ны өдөр R000561173 тоот "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 09 сарын 19-ний өдөр 1715203693 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30  сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ******* овогтой ******* нь ЗГ-R000561173 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 06 сарын 18-ний өдрийн байдлаар 254 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 11,532,781.82 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Зээлдэгч ******* овогтой *******тай холбоо тогтоохоор банкнаас байнга ажиллаж байгаа боловч олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ , Хушаат, 2 баг тоот хаягт оршин суудаг гэж бүртгүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй нь дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 08 өдрийн ******* тоот захирамжаар тодорхойлогдож байна. Иймд ******* овогтой ******* /рд:*******/-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Итгэмжлэл /хх4,8/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийн хуулбар /хх6-7/, дижитал зээлийн гэрээний хуулбар /хх9-12/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх А.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх13/

 

4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгч “*******” ХК нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх5/

 

6. Нэхэмжлэлд дурдсан А.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь “*******” ХК болон А.******* нарын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр  байгуулагдсан дижитал зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.  /хх9-12/

Дээрх гэрээнд А.*******ын оршин суух хаягийг 752 тоот, Алтайн 7,3 хороо, Алтайн  гэжээ.

 

7.  Нэхэмжлэгч нь А.*******д холбогдуулан төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргажээ.

 

дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх22/

Уг захирамжид А.*******ын оршин суух хаяг дурдагдаагүй.

 

8. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас А.*******ын оршин суух хаягийн талаарх лавлагааг шаардан гаргуулсан.

 

Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас А.******* нь ,,,, тоот хаягт оршин суудаг тухай лавлагааг ирүүлсэн. /хх18/

 

9. Шүүхээс хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас ирүүлсэн лавлагааг үндэслэн А.*******ын оршин суух бүртгэлтэй ,,,, тоот хаягийн дагуу шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.

 

А.******* нь дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь аймгийн Хушаат сумын багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. /хх21-23/

 

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.14-т зааснаар хорооны Засаг дарга нь иргэдийн бүртгэл, мэдээллийн ажлыг зохион байгуулах эрхтэй.

 

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн оршин суух хаягийг өөрчилбөл 10 хоногийн дотор шинээр оршин суух газрын улсын бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх А.*******ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин суух бүртгэлтэй хаягийн дагуу аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,,, тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэх *******ийн ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ийн ******* /рд:*******/-ын оршин суух хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж, нэхэмжлэгч “*******” ХК, түүний төлөөлөгч Б. /утас:/-т мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД