2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/10599

 

2025               12                10                                              192/ШШ2025/10599                                  

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** өөрийн байранд байрлах К ХК /РД:*****7/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** тоотод оршин суух Г-ийн Г /РД:ВЙ*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,308,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Г.Г нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр №МN******74 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 16,577,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 2,388,520 төгрөг, үндсэн хүүнд 1,813,684 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,999 төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 02 сард төлөлт хийснээс хойш төлөөгүй байна. Г.Г нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр №МN****4 тоот зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. үндсэн зээл:14,188,480 төгрөг, зээлийн хүү: 2,032,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 87,108 төгрөг, нийт 16,308,408 төгрөг байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,308,408 төгрөгийг Г.Г-аас гаргуулж, К банкийг хохиролгүй болгуулж өгнө үү.” гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Г.Г миний бие К ХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 16,308,408 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ. Үүнд: 1. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 3. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 4.           2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 5. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 6. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 7. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 8. 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 9. 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 10. 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 11. 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 12. 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Г.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,308,408 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,308,408 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,308,408 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,359,034 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,492 төгрөгийн 119,746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 119,746 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 119,746 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч К ХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЧИМЭГ