2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/03982

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 16

191/ШШ2026/03982

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.С

Хариуцагч: Б.А нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, ******* аймаг, ******* суманд байрлах, 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот газар эзэмших гэрчилгээгээр олгосон 756 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ц.******* нь хариуцагч Г.*******, Б.******* нараас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн ******* суманд байрлах 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот газар эзэмших гэрчилгээгээр олгосон 756 м2 газрыг 4,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, тухайн өдөртөө 3,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус Г.*******гийн Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 500,000 төгрөгийг бичиг баримт миний нэр дээр шилжсэний дараа өгнө гэж тохиролцсон. Хариуцагч Г.******* нь 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот газар эзэмших гэрчилгээг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн. Тухайн үедээ хариуцагч Г.*******, Б.******* нар нь газрын эзэмших гэрчилгээний нэр талийгаач нөхөр болох С.*******ы нэр дээр байгаа ба газрын эзэмших гэрчилгээний нэрийг охин Б.*******гийн нэр дээр шилжүүлж байгаад өөрийн чинь нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Тухайн үедээ хариуцагч Г.******* нь охины сургалтын төлбөр нэхэгдээд байнаа, чи мөнгөө өгчихөө, би асуудалгүй газрын эзэмших гэрчилгээний нэрийг шилжүүлж өгөх болно гэж надад амласан. Би хариуцагч Г.*******гийн үгэнд итгээд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тус тус мөнгийг нь шилжүүлсэн. Үүнээс хойш ямар ч холбоогүй байсан тул би хариуцагч Г.*******, Б.******* нараас нэр шилжүүлнэ гэсэн яасан юм бэ гэхээр бие муу байна, тийм хагалгаанд орлоо, тэгж байгаад л шилжүүлж өгнө, охины зав болохгүй байна гэдэг байсан. Ингээд 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Г.******* нь миний утас руу залгаад Газрын гэрчилгээ-гээ өгч байгаач, би охин Б.*******гийн нэр дээр өв нээлгэж байгаад Газар эзэмших гэрчилгээний нэрийг өөр рүү чинь шилжүүлье гэсэн. Эхлээд охин Б.*******гийн нэр рүү шилжүүлэхгүй бол болохгүй гэсэн. Би итгээд Газар эзэмших гэрчилгээгээ өгсөн. Дахин сураг чимээгүй алга болчихоор нь би хариуцагч Г.******* руу утсаар ярихад эмнэлгээр явж байна, хагалгаанд орлоо, завгүй байна гэх мэтчилэн маш их зүйл өөдөөс яриад байдаг. Хариуцагч Б.*******тай утсаар ярихаар ээжтэй утсаар ярь гэдэг байсан. Ингээд 1 жил гаруй хугацаанд хариуцагч Б.*******, Г.******* нар руу утсаар яриад, хойноос нь хөөцөлдсөн боловч дандаа шалтаг хэлээд байдаг ба 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Г.******* нь намайг шүүхэд өг гэж хэлсэн. Бичиг баримтаа шилжүүлээд л өгчих юм бол үлдэгдэл 500,000 төгрөгийг хэзээ ч өгөхөд миний бие бэлэн байна. Газар эзэмших гэрчилгээ шилжээгүйн улмаас Цахилгаан түгээх сүлжээнээс гэрээ байгуулахгүй гээд тогоор хангахгүй байгаа. Тоггүй 4 жил амьдарч байна. 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр Б.*******гийн нэр дээр маргаан бүхий ******* аймгийн ******* суманд байрлах 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот газар эзэмших гэрчилгээгээр олгосон 756 м2 газар шилжсэн байсан. Газрын кадастрын зургаар ч тэр тухайн газар Б.*******гийн нэр дээр байгаа юм. Энэ талаар би мэдээд хариуцагч Г.*******, Б.******* нараас гуйхад газрын эзэмших гэрчилгээний нэрийг шилжүүлэхгүй, өнөөдрийг хүрээд байна. Өнөөгийн нийгэмд тог цахилгаангүй амьдрах үнэхээр хүндрэлтэй байгаа тул хариуцагч Б.*******, Г.******* нараар худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, ******* аймгийн ******* суманд байрлах 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот газар эзэмших гэрчилгээгээр олгосон 756 м2 газар эзэмших гэрчилгээг нэхэмжлэгч Ц.******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* овогтой ******* нэхэмжлэлийг уншиж танилцан, ******* аймгийн ******* суманд байрлах 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот газар эзэмших гэрчилгээгээр олгосон 756 мкв газрыг Ц.*******гийн нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг хүлээн авч, зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Гиваа овогтой ******* нэхэмжлэлийг уншиж танилцсан. ******* аймгийн ******* суманд байрлах 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот газар эзэмших гэрчилгээгээр олгосон 756 мкв газрыг Ц.*******гийн нэр дээр шилжүүлж өгөхийг буюу нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Г.*******, Б.******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, ******* аймаг, ******* суманд байрлах, 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот газар эзэмших гэрчилгээгээр олгосон 756 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

2. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2026/07471 дугаартай захирамжаар ******* аймгийн ******* сумын газрын албанаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 01/68 тоот албан бичгээр баримтуудыг ирүүлсэн байна.

 

2а. ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот шийдвэрийг үндэслэн 756 мкв газрыг 60 жилийн хугацаатай гэр, орон сууцны зориулалтаар мөн өдөр иргэн Сандагдорж овогтой *******д эзэмшүүлэхээр ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.

 

С.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан байх ба 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ******* бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр Б.*******д дээрх газрыг өвлүүлэхээр гэрчилгээ олгогдсон байна.

 

******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/94 тоот захирамжаар Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхээ өвлөх эрхийн дагуу эрх шилжүүлэхээр хүсэлт гаргасан С.*******аас Б.******* ()-д мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хороололд байршилтай газрын газар эзэмших эрхийг шилжүүлэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх-ээр шийдвэрлэжээ.

 

3. Ийнхүү зохигчийн хооронд харилцан тохиролцсон байсан ******* аймаг, ******* сум, хороололд байршилтай, мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ц.*******гийн нэхэмжлэлтэй, Г.*******, Б.******* нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, ******* аймаг, ******* суманд байрлах, 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот газар эзэмших гэрчилгээгээр олгосон 756 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч Г.*******, Б.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, ******* аймаг, ******* сум, хороололд байршилтай, мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч Г.*******, Б.******* нар нь нэхэмжлэгч Ц.*******гийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг Хаан банк ХК-иар дамжуулан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг хариуцагч Г.*******, Б.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.*******, Б.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ