| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2026/03004/И |
| Дугаар | 191/ШШ2026/04118 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2026/04118
| 2026 03 19 | 191/ШШ2026/04118 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Б ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М
Хариуцагч: Ж.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 25,611,896.77 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.*******, Ж.******* нар нь ******* банктай 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр АЗГ-8130018526 тоот зээлийн гэрээ байгуулж 20,640,000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр №ФД-8130018519 тоот фидуцийн гэрээгээр 2012 онд үйлдвэрлэгдсэн №******* гэрчилгээний дугаар, ******* арлын дугаар, ******* ******* улсын дугаар бүхий мөнгөлөг саарал өнгөтэй Toyota prius XW автомашиныг барьцаалсан. Зээлдэгч Б.*******, Ж.******* нар нь зээл авсанаас хойш АЗГ-8130018526 тоот зээлийн гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй болно. Зээлдэгчтэй байгуулсан АЗГ-8130018526 тоот зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 19,382,166.12 төгрөг, үндсэн хүү 6,034,399.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,331.10 төгрөг, нийт 25,588,896.77 төгрөг.
Талуудын хооронд байгуулагдсан АЗГ-8130018526 тоот зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.*******, Ж.******* нараас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 25,588,896.77 төгрөгийг нотариатын төлбөр болох 23,000 төгрөг, нийт 25,611,896.77 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгч ******* банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Зээлдэгч нар нь АЗГ-8130018526 тоот зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй тохиолдолд №ФД-8130018519 тоот фидуцийн гэрээгээр барьцаалсан 2012 онд үйлдвэрлэгдсэн №******* гэрчилгээний дугаар, ******* арлын дугаар, ******* ******* улсын дугаар бүхий мөнгөлөг саарал өнгөтэй Toyota prius XW автомашиныг хууль тогтоомжийн дагуу худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.*******, Ж.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.*******, Ж.******* нар нь ******* банкны нэхэмжилсэн 25,588,896 төгрөгийг 10 сарын хугацаанд сар болгоны 25-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд: 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 6,341,189 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяадорж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* банкны нэхэмжлэлтэй, Б.*******, Ж.******* нартай 10 сарын хугацаатай тэнцүү төлөлтөөр эвлэрэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгч тусална уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******, Ж.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 25,611,896.77 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь фидуцийн зүйл болох ******* арлын дугаар, ******* ******* улсын дугаар бүхий мөнгөлөг өнгөтэй Toyota prius XW30 автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.*******, Ж.******* нар нь нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 25,611,896.77 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, 25,611,896.77 төгрөгийн төлбөрийг 10 хувааж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, хэн хэн нь хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул зохигчийг эвлэрсэн гэж үзэж, энэ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. ******* банк ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 421 тоот итгэмжлэлээр Г.Сумъяадоржид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцох эрхийг олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******, Ж.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 25,611,896.77 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.*******, Ж.******* нар нь зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 25,611,896.77 /хорин таван сая зургаан зуун арван нэгэн мянга найман зуун ерэн зургаан төгрөг, далан долоон мөнгө/ төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 6,341,195.77 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,141,189 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,209 /286,009+70,200/ төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 178,104.5 /нэг зуун далан найман мянга нэг зуун дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг ******* банк ХК-иар дамжуулан 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, тал хувь болох 178,104.5 /нэг зуун далан найман мянга нэг зуун дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.*******, Ж.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.*******, Ж.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ