| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00284и |
| Дугаар | 315/ШШ2026/00258 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 315/ШШ2026/00258
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Гранд плаза цогцолбор 706 тоотод байрлах, утас: 80990169, РД:5928907, Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, утас *******, *******, ******* овогт ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 1,142,588 (Нэг сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуун наян найм) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нөмөр кредит гэрээний үүргээ биелүүлсэн боловч ******* Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, Зээлийн гэрээг цуцалж, 2026.03.10-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1,142,588 төгрөгийг *******өөс гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,142,588 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 3 хувааж Нөмөр кредит ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК нь Т.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,142,588 (Нэг сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуун наян найм) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,142,588 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 3 хувааж Нөмөр кредит ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,972 төгрөгийн тал хувь 15,986 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,986 төгрөгийг хариуцагч *******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,142,588 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 3 хувааж Нөмөр кредит ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,972 төгрөгийн тал хувь 15,986 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,986 төгрөгийг хариуцагч *******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН