Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2026/00256

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багт оршин суух, утасны дугаар *******, *******, *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багт оршин суух, утасны дугаар *******, *******, *******, овогт холбогдох,

 

           “Бярууны үнэ 750,000 (Долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,  2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2026.01.17-ны өдөр бяруу худалдаж авахаар тохиролцож, 500,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл бяруугаа авч чадаагүй. Одоогийн зах зээлийн ханшаар бодож бярууны үнэ 750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Я.******* нэхэмжлэлтэй, Б. холбогдох “бярууны үнэ 750,000 (Долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,550 төгрөгийн тал хувь 11,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,275 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я.******* нэхэмжлэлийн шаардлага бярууны үнэ 750,000 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,550 төгрөгийн тал хувь 11,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,275 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН