| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/000235и |
| Дугаар | 315/ШШ2026/00236 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 315/ШШ2026/00236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хаан банкны Сүхбаатар салбарын “******* эрэн сурвалжлуулах ” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь “******* эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ургийн овогт ******* овогтой ******* /220160192319 / нь ХААН банкнаас 2023 оны 09 дугаар сарын 13-ны өдөр цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч Ч.******* нь тус банкны Бичигт тооцооны төвөөс 2023 оны 09 дугаар сарын 13-ны өдөр №/ЗГ-202352820619 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая /-ийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл аваад 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 3,110,941.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 267,455.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,753.19 төгрөг буюу нийт 3,398,150.13 төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Үндсэн зээлдэгч Ч.******* нь ХААН банкнаас зээл авах үед оршин сууж байсан Сүхбаатар аймаг Баруун-Урт 7-р баг ******* хотхон 1-1 тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Итгэмжлэл, 2023 оны 09-р сарын 13-ны өдрийн №ЗГ/202352820619 дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 09-р сарын 13-ны өдрийн №БГХ202352820619 дугаартай Барьцааны гэрээ, зээлийн өргөдөл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь “******* эрэн сурвалжлуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь иргэн ******* хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч *******ийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2023 оны 09-р сарын 13-ны өдрийн №ЗГ/202352820619 дугаартай зээлийн гэрээ, (хх-4-5х), эргэн төлөлтийн хуваарь, (хх-6х), 2023 оны 09-р сарын 13-ны өдрийн №БГХ202352820619 дугаартай барьцааны гэрээ, (хх-7-8х) бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
4. Иймд Хаан банкны Сүхбаатар салбарын “******* эрэн сурвалжлуулах ” хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан регистртэй, ******* овогт *******ийн *******г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.НАСАНБУЯН