| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00202и |
| Дугаар | 315/ШШ2026/00233 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 315/ШШ2026/00233
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“******* эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* /*******/ нь Сүхбаатар аймагт ажиллаж амьдарч байх хугацаандаа миний аавын эзэмшлийн СҮЭ улсын дугаартай при-20 маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр унаж яваад замын хажуу руу унаж 9.000.000 төгрөгийн хохирол учруулж одоо хүртэл төлбөр мөнгөө хугацаандаа төлөхгүй байгаа тул *******ын оршин суугаа хаяг нь тодорхой б хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. нь 1996 оны 10 сарын 19-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн 2025 онд Сүхбаатар аймагт ХХК-д ажиллаж байгаад сураггүй алга болсон гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* эрэн сурвалжлуулах шаардлагагүй болсон тул т нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь “******* эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ******* эрэн сурвалжлуулах шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “******* эрэн сурвалжлуулах” тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН