Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 315/ШШ2026/00210

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэр, 13 давхар, 1301 тоот хаягт байрлах, Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, *******, ******* овогт ******* ******* холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 11,264,992.93 (Арван нэгэн сая хоёр зуун жаран дөрвөн мянга есөн зуун ерэн хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  Зээлдэгч ******* үндсэн зээлийн төлбөрт 8,063,084.74 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,984,232.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,715.86 төгрөг, шимтгэл 25,460.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00 төгрөг, нийт 11,264,992.93 /арван нэгэн сая хоёр зуун жаран дөрвөн мянга есөн зуун ерэн хоёр төгрөг ерэн гурван мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Покет ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 11,264,992.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь хариуцагч Ц.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 11,264,992.93 (Арван нэгэн сая хоёр зуун жаран дөрвөн мянга есөн зуун ерэн хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 11,264,992.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,190 төгрөгийн тал хувь 97,595 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 97,595 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 11,264,992.93 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,190 төгрөгийн тал хувь 97,595 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 97,595 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН