Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 315/ШШ2026/00198

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4-р баг, сумын төвд оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* холбогдох

 

“10,637,216 (Арван сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун арван зургаа) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б. 2024.06.20-нд 350,000 төгрөг ажлын газрын эгчээс зээлж өгсөн, 2024.06.25-ны өдөр мөн хүргэн ахaacaa 100,000 төгрөг, 2024.06.24-ны өдөр ааваасаа 200,000 төгрөг, 2024.07.02-ны өдөр төрсөн ахаасаа 200,000 төгрөг, 2024.07.08-нд ажлын газрын эгчээсээ 200,000 төгрөг, 2024.07.26-нд ахаасаа 300,000 төгрөг, 2024.07.30-нд төрсөн эгчээсээ 450,000 төгрөг, 2024.08.07-нд 20,000 төгрөг, 2024.08.09-нд төрсөн ахаасаа 2,200,000 төгрөг, 2024.08.15-нд төрсөн эгчээсээ 30,000 төгрөг, 2024.09.03-нд төрсөн ахаасаа 1,500,000 төгрөг, 2024.10.04-нд ааваасаа 150,000 төгрөг, 2024.10.20-нд бэрээсээ 30,000 төгрөг, 2024.11.07-нд 300,000 төгрөг, 2024.11.18-нд ааваасаа 150,000 төгрөг, 2024.11.25-нд найзаасаа 200,000 төгрөг, 2024.11.13-нд өөрийнхөө утсыг ломбарданд тавьж 300,000 төгрөгийг, 2024.12.24-нд хамаатны эгчээсээ 300,000 төгрөг, нийт 7,160,000 төгрөгийг бусдаас зээлж Б. өгсөн. Эдгээр зээлсэн мөнгөө өөрийн цалингаас төлж барагдуулсан тул гаргуулах,

Мөн 2024.07.23-нд Тус-Финтек ББСБ-аас 481,096 төгрөг, 2024.08.29-нд Прогресс ББСБ-аас 100,000 төгрөг, 2024.10.25-нд Рау Оп АПП-ны зээл авч 950,000 төгрөг, 2024.11.01.-нд 1,000,000 төгрөг, нийт 2,531,096 төгрөгийг банк бус болон, АПП-ны зээл авч өгсөн. Би энэ асуудлаар цагдаагийн газар гомдол гаргасан. Гэтэл дээрх асуудлыг иргэд хоорондын маргаан тул иргэний шүүхээр шийдүүлэх хэрэгтэй гэж хэлсэн.

2025.12.24-ны 02 дугаартай Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн тогтоолд заасан хохирол давхцаагүй. Гэхдээ шүүхийн тогтоолд 12.116 000 төгрөгийг надад олгохоор тогтоосон ба үүнээс "NetPay" АПП-наас авсан үндсэн зээлийн 3,500,000 төгрөгийн хүү болох 946,120 төгрөгийг гаргуулж авна.

нь надад мөнгөтэй хэрэгтэй байна. Удахгүй өгнө, чиний тийм ажил бүтээж өгнө гэж надаас мөнгө авч, надад байхгүй үед би аав, ах, эгч, ажлын газрын хүн, найз гэх мэт хүмүүсээс мөнгө зээлж аваад луу шууд шилжүүлж байсан. Хэлсэн хугацаандаа мөнгөө өгөхгүй, төлөхгүй арга ядаад, буцаагаад цалингаасаа төлж барагдуулж байсан. Надад санхүүгийн маш их дарамт учруулсан, би энэ хүнд итгэж мөнгө бусдаас зээлж өгөөд 16 сар цалингаараа хохирч, авсан цалингаараа бусдаас зээлсэн мөнгөө өөрөө төлсөөр явж байна. Иймд нийт 10,637,216 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь 10,637,216 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа эрүүгийн хэргээр шийдвэрлүүлсэн 7,037,216 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3,600,000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь 3,600,000 төгрөгийг 2026.05.10-ны өдрийн дотор д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 10,637,216 (Арван сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун арван зургаа) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нь 10,637,216 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа эрүүгийн хэргээр шийдвэрлүүлсэн 7,037,216 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3,600,000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь 3,600,000 төгрөгийг 2026.05.10-ны өдрийн дотор д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,145 төгрөгийн 50 хувь болох 92,572.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 92,572.5 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 72,505 төгрөгийн 50 хувь болох 36,252.5 төгрөгийг хариуцагч гаргуулж, нэхэмжлэгч д тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь 10,637,216 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа эрүүгийн хэргээр шийдвэрлүүлсэн 7,037,216 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3,600,000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь 3,600,000 төгрөгийг 2026.05.10-ны өдрийн дотор д төлөхөөр харилцан тохиролцож зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,145 төгрөгийн 50 хувь болох 92,572.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 92,572.5 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 72,505 төгрөгийн 50 хувь болох 36,252.5 төгрөгийг хариуцагч гаргуулж, нэхэмжлэгч д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН