| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00203и |
| Дугаар | 315/ШШ2026/00170 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2026/00170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Голомт банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй,
“******* эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банкны Сүхбаатар салбар нь “******* эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* овогтой ******* ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Голомт банктай ЗГ-R001326991 дугаарт зээлийн гэрээ байгуулж 10,000,000 /Арван сая/ төгрөгийг жилийн 21.0 /хорин нэг/ хувийн хүүтэйгээр 30 /гучин/ сарын хугацаатай цалингийн зээл авсан болно.
Хариуцагч М.******* нь зээл авах үедээ Сүхбаатар аймаг, Түвшинширээ сум, 4-р баг ******* хаягт оршин сууж байсан. Голомт банкны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор, Сүхбаатар аймаг дахь Сум Дундын Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд, 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөр хариуцагчаас 11,909,222.40 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2026 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 315/32026/00050 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь Сүхбаатар аймаг, Түвшинширээ сум, 4-р баг ******* хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.
Иймд хариуцагч ******* овогтой *******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 2024 оны 11-р сарын 08-ны өдрийн №ЗГ-R001326991 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүсэлтийн мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.01.02-ны өдрийн 50 дугаартай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банкны Сүхбаатар салбар нь “******* эрэн сурвалжлуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Голомт банкны Сүхбаатар салбар нь ******* хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч М.*******ын оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2024 оны 11-р сарын 08-ны өдрийн №ЗГ-R001326991 дугаартай зээлийн гэрээ, (хх-5х), эргэн төлөлтийн хуваарь, (хх-6х), зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, (хх-7х), зээлийн хүсэлтийн мэдээлэл, (хх-8х), Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.01.02-ны өдрийн 50 дугаартай шүүгчийн захирамж, (хх-12х), зээлийн өргөдөл (хх-8х), бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
4. Иймд Голомт банкны Сүхбаатар салбарын “*******ыг эрэн сурвалжлуулах” хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ЛК94071214 регистртэй, Мөнхөөгийн *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.НАСАНБУЯН