Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 315/ШШ2026/00140

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, ******* хорооллын ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 7-р баг, ******* хотхоны 2 тоотод оршин суух, ******* *******,

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 7-р баг, ******* хотхоны 2 тоотод оршин суух, ******* нарт холбогдох,

Түрээсийн төлбөр 15,676,000 (Арван таван сая зургаан зуун далан зургаан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн зочид буудлаа 1 сарын түрээс нь 3,000,000 төгрөгөөр тооцож, Я.*******, нарт түрээсэлсэн. Я.*******, Б. нар нь орсон цагаасаа эхлэн түрээсээ хоцроож, элэгдэл, хорогдол, эвдрэл гэмтэл хэрээс хэтэрч арга буюу гэрээгээ цуцлах гэсэн боловч маргааш хийнэ, нөгөөдөр хийнэ, удахгүй бөөнд нь хийнэ гэсээр 2024 оны 03 дугаар сарын 10-ыг хүргэж, банк зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр буудлыг хаах хүртэлх арга хэмжээн дээрээ хүрч байсан. Энэ хүнээс болж асар их боломж бололцоо эдийн засгаараа хохирсон. Иймд Я.*******, Б. нараас түрээсийн үлдэгдэл төлбөр болон хэрэглээний зардал 15,676,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь 15,676,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 8,076,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 7,600,000 төгрөгийг Я.*******ээс гаргуулахаар, хариуцагч Я.******* нь 7,600,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3,800,000 төгрөгөөр нэхэмжлэгч д тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.******* нэхэмжлэлтэй, Я.*******т холбогдох Түрээсийн төлбөр 15,676,000 (Арван таван сая зургаан зуун далан зургаан мянга) төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч нь 15,676,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 8,076,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 7,600,000 төгрөгийг Я.*******ээс гаргуулахаар, хариуцагч Я.******* нь 7,600,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3,800,000 төгрөгөөр нэхэмжлэгч д тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,630 төгрөгийн 50 хувь болох 118,315 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 118.315 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 136,550 төгрөгийн 50 хувь болох 68,275 төгрөгийг хариуцагч Я.*******ээс гаргуулж, нэхэмжлэгч д тус тус олгохоор шийдвэрлэлээ.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь 15,676,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 8,076,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 7,600,000 төгрөгийг Я.*******ээс гаргуулахаар, хариуцагч Я.******* нь 7,600,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3,800,000 төгрөгөөр нэхэмжлэгч д тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,630 төгрөгийн 50 хувь болох 118,315 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 118.315 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 136,550 төгрөгийн 50 хувь болох 68,275 төгрөгийг хариуцагч Я.*******ээс гаргуулж, нэхэмжлэгч д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН