Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 315/ШШ2026/00142

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, *******, ******* овогт ******* ******* холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,628,762.38 (Хоёр сая зургаан зуун хорин найман мянга долоон зуун жаран хоёр төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* ******* нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025-06-27-ны өдөр ЗГ2025062766427 тоот гэрээний дагуу Huawei Band 10, Huawei Риra 70 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,188,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 3Г2025062766427 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,188,000.0 төгрөг, үндсэн хүүнд 421,390.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,371.56 төгрөг, Нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, Нийт 2,628,762.38 төгрөгийг хариуцагч Г.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,628,762.38 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,828,762.38 төгрөгөөр Токи ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь Г.******* холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,628,762.38 (Хоёр сая зургаан зуун хорин найман мянга долоон зуун жаран хоёр төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,628,762.38 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,828,762.38 төгрөгөөр Токи ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,010 төгрөгийн тал хувь 28,505 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,505 төгрөгийг хариуцагч Г.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,628,762.38 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,828,762.38 төгрөгөөр Токи ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,010 төгрөгийн тал хувь 28,505 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,505 төгрөгийг хариуцагч Г.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


 

ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН