| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00213и |
| Дугаар | 315/ШШ2026/00189 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 315/ШШ2026/00189
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр 5 давхарт 510 тоотод байрлах Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суух, утасны дугаар *******, ******* ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 939,743.63 (Есөн зуун гучин есөн мянга долоон зуун дөчин гурван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* зээлийн гэрээний үүрэгт 928,743.63 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 939,743.63 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 939,743.63 төгрөгийг төлж барагдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч Г.******* холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 939,743.63 (Есөн зуун гучин есөн мянга долоон зуун дөчин гурван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,104 төгрөгийн тал хувь 13,552 төгрөгийг хариуцагч ******* төлсөн болохыг дурдаж, тал хувь 13,552 төгрөгийг улсын төсвийн орлогоос, гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь Ашид капитал ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 939,743.63 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,104 төгрөгийн тал хувь 13,552 төгрөгийг хариуцагч ******* төлсөн болохыг дурдаж, тал хувь 13,552 төгрөгийг улсын төсвийн орлогоос, гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН