| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00111и |
| Дугаар | 315/ШШ2026/00211 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 315/ШШ2026/00211
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22-р хороо Алтан өлгийн 14, 189 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах******* ******* ******* ХХК-д холбогдох
“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11,744,760 (Арван нэгэн сая долоон зуун дөчин дөрвөн мянга долоон зуун жар) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* *******" ХХК нь "Бичигт ******* *******" ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 01- ний өдөр ВОТ-TT20240301TNG дугаар газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, худалдагч талаас түлш нийлүүлсэн. Гэрээнд заасны дагуу литр тутмыг 3880 төгрөгөөр худалдсан боловч хариуцагч гэрээний төлбөрийг төлж барагдуулаагүй, төлөх талаар удаа дараа шаардлага тавьсан ч биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн байна. Талууд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд 11,744,760 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг баталсан. Иймд "Бичигт ******* *******" ХХК-аас BOT-TT20240301TNG дугаар газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 11,744,760 төгрөгийг гаргуулж "******* *******" ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 11,744,760 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 202,870 төгрөг, нийт 11,947,630 төгрөгийг
2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,947,630 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь******* ******* ******* ХХК-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 11,744,760 (Арван нэгэн сая долоон зуун дөчин дөрвөн мянга долоон зуун жар) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 11,744,760 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 202,870 төгрөг, нийт 11,947,630 төгрөгийг
2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,947,630 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,870 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оруулан тооцож хариуцагч******* ******* ******* ХХК нь төлөхөөр зохигчид эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 11,744,760 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 202,870 төгрөг, нийт 11,947,630 төгрөгийг
2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,947,630 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,870 төгрөгийг хариуцагч******* ******* ******* ХХК төлөхөөр эвлэрсэн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН