Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 315/ШШ2026/00238

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж Ай си тауэр 13 давхар, 1301А тоотод байрлах, утас 88062085, Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багт оршин суух, утасны дугаар *******, ******* ******* холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,017,510.80 (Хорин дөрвөн сая арван долоон мянга таван зуун арван төгрөг наян мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 24,017,510.80 (Хорин дөрвөн сая арван долоон мянга таван зуун арван төгрөг наян мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 24,017,510.80 төгрөгийг 12 хувааж буюу сар бүрийн 30-ны өдөр 2,001,459.16 төгрөгөөр Покет ББСБ ХХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 24,017,510.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 24,017,510.80 төгрөгийг 12 хувааж буюу сар бүрийн 30-ны өдөр 2,001,459.16 төгрөгөөр Покет ББСБ ХХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,038 төгрөгийн тал хувь 139,019 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 139,019 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 24,017,510.80 төгрөгийг 12 хувааж буюу сар бүрийн 30-ны өдөр 2,001,459.16 төгрөгөөр Покет ББСБ ХХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,038 төгрөгийн тал хувь 139,019 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 139,019 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН