| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00252и |
| Дугаар | 315/ШШ2026/00260 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2026/00260
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза цогцолбор 706 тоот Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 334,624 (Гурван зуун гучин дөрвөн мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цахимаар зээлийн гэрээ байгуулсан.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цахимаар 130,000 төгрөгийн дүнтэй, 3 сарын хугацаанд, 2.9 хувийн хүүтэй зээлийг Хаан банк 5635036983 дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү Нөмөр кредит гэрээний үүргээ биелүүлсэн боловч******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, зээлийн гэрээг цуцалж, 2026.03.03-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 334,624 төгрөгийг*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага 334,624 төгрөгийг төлж барагдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК нь хариуцагч Э.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 334,624 (Гурван зуун гучин дөрвөн мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,689 төгрөгийн тал хувь 5,345 төгрөгийг хариуцагч*******аас, тал хувь 5,345 төгрөгийг улсын төсвийн орлогоос, гаргуулж, нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-д тус тус олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч******* нь Нөмөр кредит ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 334,624 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,689 төгрөгийн тал хувь 5,345 төгрөгийг хариуцагч*******аас, тал хувь 5,345 төгрөгийг улсын төсвийн орлогоос, гаргуулж, нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН