| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2502 00302 0223 |
| Дугаар | 2026/ДШМ/122 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/122
2026 01 28 2026/ДШМ/122
Б.О-, Б.Э-, Б.Б-, М.Э-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ө.Мөнхнавч,
шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Дагиймаа, Ч.Ууганболор,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2489 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.О-, Б.Э-, Б.Б-, М.Э- нарт холбогдох эрүүгийн 2502 00302 0223 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х- овогт Б-ын Б-, ........, ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:Б-/,
2. Т- овогт Б-ы О-, ......., ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:Б-/,
3. Б- овогт Б-ын Э-, ........, ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД: Б-/,
4. Ш- овогт М-ын Э-, ......., ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:М-/.
1. Шүүгдэгч Б.Б- нь Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх М- дүгээр хорооны улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт заасан "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж авах, шаардах", Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;", 37.1.2 дахь хэсэгт "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх", Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ" 17.6.1 дэх хэсэгт "Иргэний үнэмлэх", 17.7 дахь хэсэгт "Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно" гэж заасныг тус тус зөрчиж, тус хэлтсийн улсын бүртгэгч Б.Э-тай бүлэглэн, М.Э-гийн иргэний бүртгэлийн мэдээллийг ашиглан, М.Э-гийн зурагтай Монгол Улсын Үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргуулан авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн хэлтсийн ажлын байран дээрээ М.Э-гаас "orgilmaa" гэх гүйлгээний утгаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Э-ын “Хаан” банкин дахь Э- дугаарын дансанд шилжүүлсэн 300,000 төгрөгөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 83,000 төгрөгийг “Голомт” банкин дахь өөрийн Э- дугаарын дансаар шилжүүлэн хахууль авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
2. Шүүгдэгч Б.Э- нь Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7 дугаар хорооны улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт заасан "албан Үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж авах, шаардах", Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;", 37.1.2 дахь хэсэгт өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх", Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ" 17.6.1 дэх хэсэгт "Иргэний үнэмлэх", 17.7 дахь хэсэгт "Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно" гэж заасныг тус тус зөрчиж, тус хэлтсийн улсын бүртгэгч Б.Б-тай бүлэглэн, М.Э-гийн иргэний бүртгэлийн мэдээллийг ашиглан, М.Э-гийн зурагтай Монгол Улсын Үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргуулан авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн хэлтсийн ажлын байран дээрээ М.Э-гаас "orgilmaa" гэх гүйлгээний утгаар 2022 оны 11 дүгээр сарын дугаарын дансанд шилжүүлэн авч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус 02-ны өдөр 300,000 төгрөгийн хахуулийг “Хаан” банкин дахь өөрийн Э- дүүргийн улсын бүртгэгч Б.Б-ын “Голомт” банкны Э- дугаарын дансанд 83,000 төгрөгийг шилжүүлэн хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
3. Шүүгдэгч Б.О- нь М.Э-тай бүлэглэн, М.Э-гийн иргэний бүртгэлийн мэдээллийг ашиглан, М.Э-гийн зурагтай Монгол Улсын Үндэсний гадаад паспортыг хуурамчаар үйлдүүлэх ашиг сонирхлын үүднээс М.Э-д хуурамч паспорт гаргуулж давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Э-, Б.Б- нартай холбож өгч, тэдний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан М.Э- “Хаан” банкин дахь өөрийн Э- дугаартай данснаас Б.Э-ын “Хаан” банкин дахь Э- дугаарын дансанд "orgilmaa" гэх утгатайгаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 300,000 төгрөгийн хахуулийг өгсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
4. Шүүгдэгч М.Э- нь Б.О-тай бүлэглэн, Бүгд Найрамдах Турк улсаас өөрийн төрсөн эгч М.Э-гийн иргэний бүртгэлийн мэдээллийг ашиглан, өөрийн зурагтай Монгол Улсын Үндэсний гадаад паспортыг хуурамчаар үйлдүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Э-, Б.Б- нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Хаан” банкин дахь өөрийн Э- дугаартай данснаас Б.Э-ын “Хаан” банкин дахь Э- дугаарын дансанд "orgilmaa" гэх утгатайгаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 300,000 төгрөгийн хахуулийг өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Б.Б-, Б.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.О-, М.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Б- овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Т- овогт Б-ы О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Ш- овогт М-ын Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Б.Б-, Б.Э- нарыг 3 жилийн хугацаанд, Б.О-, М.Э- нарыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон 83,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Э-аас 215,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11-р сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2489 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 12-р сарын 02-ны өдөр гардан аваад эс хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 болон 38.2 дугаар зүйлд тус тус заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэг дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Прокурор ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина..." гэж заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..." гэж тус тус хуульчилсан.
Мөрдөгч, прокурор цаашлаад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох үүргээ биелүүлэлгүй хэт нэг талыг буюу яллах талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь миний бие гадаад паспорт гаргуулсан гэх М.Э- түүний дүү М.Э- гэх хүмүүсийг огт танихгүй бөгөөд зөвхөн хамт ажилладаг найз нөхдийн харилцаатай Б.Э-ын “манай нэг нутгийн хойд хашаанд амьдардаг бэр эгч байгаа юм аа, яаралтай байгаа учраас орон нутгаасаа захиалахаар хугацаа их орох гээд байгаа тул материалыг хүлээн аваад өгөөч ээ” гэх гуйлтаар л тухайн паспортын материалыг хүлээн авсан. Ийнхүү намайг паспортын материал хүлээн авсны дараагаар дээд шатны нэгж, албан тушаалтнууд паспортын материалыг хянан баталгаажуулан бүртгэл хийдэг атал намайг хахууль авсны улмаас тухайн этгээдүүдийн материалыг хүлээн авч бүртгэсэн гэж хийсвэр дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдалд хамаарах гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нотолж чадаагүй гэж үзэж байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байхыг шаарддаг. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд тухайн гэмт хэргийг шууд санаатай хэлбэрээр тодруулбал хэн нэгэн этгээдийн ашиг сонирхлын тулд нийтийн албан тушлаатан хууль бус үйлдэл хийхээс гадна өөртөө ашиг, шан харамж авах шунахайн сэдлээр үйлдсэн байх тухай заажээ. Гэтэл миний бие дээр дурьдсанчлан тухайн хүмүүсийг огт танихгүйгээс гадна урьдчилан үгсэн тохиролцон Б.Э-аар дамжуулан хахууль авсан зүйл байхгүй буюу гэмт хэрэг үйлдэх субьектив санаа, сэдэл, санаа зорилго байгаагүй байхад тус зүйл ангиар ял шийтгэгдэх болсныг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Гурав. Анхан шатны шүүхээс намайг тус гэмт хэргийг бусадтай хамтран үйлдсэн хэмээн үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэргийн хамтран оролцох ойлголтыг хуульчилсан байдлаас үзэхэд хамтран оролцох ойлголт нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээд гэмт үйлдлээ нэгтгэсэн байх ойлголтыг хэлдэг бөгөөд тухайн хэрэгт дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тодруулбал гэрч Б.О-гийн "...Б.Б-ыг танихгүй холбогдож байгаагүй..." М.Э-гийн “...Э-, Б- нарыг огт таньж мэдэхгүй... тэгээд энэ паспортыг ямар шалтгаанаар гаргуулсан юм гэхээр ямар нэгэн луйвар, залилан хийх сэдлээр гаргуулаагүй,... авсанаас хойш нэг ч удаа ашиглаагүй..." гэх мэдүүлгүүдээр намайг тухайн хүмүүстэй огт хамааралгүй гэдэг нь тодорхой харагдаж байхад анхан шатны шүүхээс тухайн гэрчийн мэдүүлгүүд болох нотлох баримтуудыг үнэлээгүйд гомдолтой байна. Мөн би тухайн үед хэргийн үйл явдалыг урьдчилан мэдээгүйгээр бусдын үйлдэлд мэдэлгүй оролцсон ба М.Э-гийн мэдээллээр М.Э-гийн зурагтай паспорт гаргуулах талаар огт мэдээгүй байсан ба хэрэг шалгаж байх явцад энэ талаар олж мэдсэн болно.
Дөрөв. Хэрэгт авагдсан нотлох баримтад 83,000 төгрөг дансаар авсан нь ямар нэгэн хахууль авах, аливаа нэгэн үйлдлийн шан харамж биш бөгөөд тухайн мөнгө нь хахууль авсан мөнгөнөөс миний дансруу шилжүүлсэн байсанг огт мэдээгүй, мэдэх ч боломж байгаагүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад Б.Э- нь “... тухайн үед паспортын төлбөр нь 32,000 төгрөг байсан бөгөөд дээрх 32,000 төгрөгийг би тушаах ёстой байсан. Харин 83,000 төгрөгийг ямар учиртай шилжүүлж байсан талаараа сайн санахгүй байна.” Гэж мэдүүлсэн. Б.Э- бид хамт ажилладаг гэх харилцаанаас гадна найз нөхдийн харилцаатай тул бидний дунд хооронд жижиг сажиг тооцоо маш их байдаг байсан. Мөн манай эхнэр тухайн үед хүүхэд харах чөлөөтэй гэртээ байдаг байсан тул "amway” гэх сүлжээний бүтээгдэхүүн зардаг байсан ба зарим үед тус бүтээгдэхүүнийг нь би ажил дээрээ борлуулдаг байсан тул энэ мэтчлэн төлбөр байсныг үгүйсгэхгүй.
Тав. Миний хувьд үүрэгт ажлаа хангалтгүй, хайнга, хайхрамжгүй гүйцэтгэн хариуцлага алдан үндэсний энгийн гадаад паспортыг өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн авах талаарх Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалын хавсралт Иргэний улсын бүртгэл хөтлөх журамд зааснаар холбогдох хэм хэмжээг зөрчснөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү хууль зөрчсөн үйлдэлд маань Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/113 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан.
Харин энэхүү үйлдлийг маань хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж шууд хийсвэр дүгнэлт хийгээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв холбогдох хэм хэмжээний акт зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд энэ нь гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг нарийн ялган зааглах учиртай гэж бодож байна. Учир нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт "Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар эрх бүхий байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээр дурьдсанчлан захиргааны зөрчил хэмээн үзэн хариуцлага хүлээлгэсэн байгааг анхаарч үзнэ үү.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж заасан нь шударга ёсны зарчимд нийцнэ хэмээн хуульчилсан. Хэдийгээр сахилгын шийтгэл нь эрүүгийн хариуцлага биш хэдий ч буруутай үйлдэлдээ тохирсон шийтгэлийг хүлээсэн байгаа учраас ийнхүү эрүүгийн журмаар дахин ял шийтгэж байгаа нь дээрх зарчимтай харшилсан явдал болсон гэж үзэж байна.
Зургаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.4 дэх хэсэгт бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасан байдаг. Хуулийн энэ заалтаар бол тухайн хууль зөрчин бүртгэл хийлгэсэн этгээдүүд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой бөгөөд миний зүгээс энэ эрүүгийн хэрэгт санаатай оролцсон оролцоо байгүй бөгөөд тухайн этгээдүүдийн санаа зорилгыг огтоосоо мэдээгүй, урьдаас мэдэж ашиг сонирхол, хахууль авах, шан харамж шаардаагүй болно. Би тухайн хэрэгт бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, бүртгүүлэх ажиллагааг урьдаас огт урьдчилан мэдээгүй, үгсэн хуйвалдаж оролцоогүй мөн ямар нэгэн ашиг сонирхол, санаатай үйлдэл гаргаагүй, хор уршиг анхнаасаа төлөвлөөгүй, гэмт хэрэг болох санаа зорилгогүй, учирч болох хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүйгээр үйлдсэн үйлдэл билээ. Мөн тухайн үйлдэлдээ бусдаас хахууль, шан харамж аваагүй, бусдаар дамжуулан өгөхийг шаардаагүй гэдгээ дахин хэлмээр байна.
Долоо. Эцэст нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно." гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно." гэж тус тус заажээ.
Дээрхээс үзэхэд Улсын бүртгэлтэй холбоотой хууль болоод журам зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаад байгаа мэт боловч энэ үйлдлийн улмаас шууд бодит хохирол, хор уршиг учраагүй, тухайн хуурамч паспорт ашиглагдаагүй зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэн хуулийн дээрх зохицуулалтыг баримтлан шийдвэрлэж өгнө үү.
Мөн миний гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго байгаагүй нөхцөл байдал болон тухайн 83,000 төгрөгийг хахуульд авсан гэж шууд үзэх үндэслэл байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох, 1.15 дугаар зүйл зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх суурь зарчмуудыг удирдлага болгон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2489 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгаж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ч.Ууганболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б-ын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан хууль зүйн тайлбараа өгч байна. Нэгдүгээрт, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинжийг, ямар нотлох баримтаар хангаж байгааг шүүхийн шийдвэрт тодорхой, дэлгэрэнгүй тусгах шаардлагатай. Энэ нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчмын агуулга юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа яг ямар үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг хангаж байгаа, ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар огт тодорхой дурдаагүй. Энэ нь шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Хоёрдугаарт, анхан шатны шүүх Б-ыг уг гэмт хэрэгт хамтран оролцсон, гүйцэтгэгч гэж дүгнэсэн. Гэтэл гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт нь зөвхөн санаатай гэмт хэргийн хувьд яригддаг бөгөөд үүний тулд объектив болон субъектив талын шинжүүд заавал тогтоогдсон байх ёстой. Субъектив талын хувьд тухайн этгээд өөрийн үйлдлээрээ бусадтай хамтран нийгэмд аюултай үйлдэл хийж байгаагаа ухамсарласан, мөн түүнийг хүсэж, зориуд оролцсон байх шаардлагатай. Гэтэл Б- нь анхан шатны шүүхээс хамтран оролцсон гэж үзсэн Э-, О- нарыг огт танихгүй бөгөөд тэдний ашиг сонирхлын үүднээс ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн байдал огт тогтоогдоогүй. Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүргээ хувийн ашиг сонирхлын үүднээс ашигласнаар тодорхойлогддог. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь албаны чиг үүргийг шударгаар хэрэгжүүлэхэд нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг хэлнэ. Гэтэл Б- нь Э-д давуу байдал олгох, хувийн ашиг сонирхол үүсгэх байтугай, Э- гэдэг хүнийг хэн болохыг ч мэдэхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсгэх санаа зорилго байсан гэж дүгнэх боломжгүй. Дөрөвдүгээрт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж байгаагаа мэдсээр байж, түүнийг хүсэж үйлдсэн байх шаардлагатай. Гэтэл Б- нь Э- гадаад паспорт гаргуулахдаа О-гаар дамжуулан 300,000 төгрөг Э- руу шилжүүлсэн талаар огт мэдээгүй. Иймд санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй. Тавдугаарт, Б- нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл огт хийгээгүй. Тэрээр өөрийн албан тушаалын тодорхойлолт, хуульд заасан чиг үүргийн дагуу гадаад паспорт захиалгатай материалыг бүртгэн авч, холбогдох шатанд шилжүүлсэн. Дараа нь цээж зураг өөр хүний зураг байсан асуудал үүссэн боловч манай улсын бүртгэлийн байгууллагад биометрик зураг автоматаар шалгах техник хэрэгсэл ашигладаггүй, бүртгэгч нь нүдээр харьцуулан шалгадаг бодит нөхцөл байдалтай. Мөн бүртгэлийн байгууллага өндөр ачаалалтай, гадаад төрх цаг хугацааны явцад өөрчлөгддөг зэргээс шалтгаалан алдаа гарах боломжтой. Энэ тохиолдолд Б- хайхрамжгүй хандсан байж болох ч энэ нь гэмт хэргийн шинжгүй, сахилгын зөрчилд хамаарах бөгөөд уг зөрчилд хариуцлага хүлээсэн. Зургаадугаарт, хахууль авсан гэх асуудлын хувьд Б- нь Э-, О-, Э- нараас хахууль авсан баримт огт байхгүй. Прокурор болон анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Э-аас Б-ад шилжүүлсэн 83,000 төгрөгийг хахуулийн мөнгө гэж үзсэн. Гэтэл уг гүйлгээний утга нь “цацаа гутал” гэж тэмдэглэгдсэн, мөн Б-, Э- нар нь нэг байгууллагад ажилладаг, найз нөхдийн харилцаатай хүмүүс бөгөөд хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд ижил төрлийн жижиг дүнтэй гүйлгээнүүд байнга хийгддэг нь харагддаг. Иймд уг 83,000 төгрөгийг хахууль гэж үзэх үндэслэл нотлогдоогүй. Долоодугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэрийг заавал нотлох ёстой. Гэтэл прокурор болон анхан шатны шүүх Б-ын үйлдэлд хувийн ашиг олох шунахайн сэдэл, санаатай гэм бурууг нотолж чадаагүй. Харин хэрэгт цугларсан нотлох баримтууд нь ийм сэдэл, зорилго байгааг үгүйсгэж байна. Наймдугаарт, гадаад паспорт олгох үйл явц нь олон шатны хяналттай, Б-ын дараа улсын ахлах бүртгэгч, бусад бүртгэгч нар дахин шалгаж баталгаажуулдаг процессоор явагддаг. Ийм нөхцөлд зөвхөн Б-ыг хуурамч паспорт гаргасан мэтээр дүгнэх нь үндэслэлгүй. Эцэст нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал уг эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа юм. Хэрэгт цугларсан нотлох баримтууд хангалтгүй, Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул түүнийг гэм буруугүйд тооцож, цагаатган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Дагиймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б-ын өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцож байна. Илтгэгч шүүгчээс болон Ууганболор өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлын агуулга, түүнтэй холбоотой тайлбаруудыг хангалттай дэлгэрэнгүй өгсөн гэж үзэж байгаа тул давхардуулахгүйгээр цөөн хэдэн асуудлыг товч дурдъя. Нэгдүгээрт, Б- нь үндэсний энгийн гадаад паспорт олгох журам, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан иргэний улсын бүртгэл хөтлөх журмыг зөрчсөн үйл баримттай маргахгүй. Үүнтэй холбоотойгоор 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт уг зөрчил нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар мэдээлэл хүргүүлсэн байдаг. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1-д улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн сахилгын арга хэмжээ авсан байхад өөр төрийн байгууллага уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа нь зөрчилтэй, өрөөсгөл дүгнэлт юм. Нэг үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулчхаад дахин эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хоёрдугаарт, яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Б-ыг буруутгахдаа цээж зургийг нягтлан шалгаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гадаад паспорт олгосон нь журам зөрчсөн гэж дүгнэсэн. Хэдийгээр хэм хэмжээний акт зөрчсөн нь тогтоогдож байгаа боловч амьдрал дээр Монгол Улсын Элчин сайдын яамгүй улсад зорчиж яваа иргэн гадаад паспортоо үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн биеэр захиалах боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Ийм үед ар гэрийнхэн нь баримтыг нь бүрдүүлж, гадаад паспорт захиалж авдаг бодит нөхцөл байдал олонтаа тохиолддог. 2022 оны 11 дүгээр сард “e-Mongolia” системээр гадаад паспорт захиалах боломж нэвтрээгүй байсан тул өөрийн биеэр олгоогүй нөхцөл байдал үүссэн нь бодит шалтгаантай. Гуравдугаарт, захиргааны зөрчил, гэмт хэргийг ялгахдаа гэмт хэргийн шинжийг заавал шалгах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-д зааснаар гэмт хэрэг гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тодорхой ашиг олох, албаны эрх мэдлээ хувийн зорилгод ашиглах, давуу байдал бий болгох, хахууль авах гэсэн шууд субъектив санаа зорилготой байхыг шаарддаг. Б-ын үйлдэлд эдгээр субъектив шинжүүд тогтоогдоогүй. Дөрөвдүгээрт, тодорхой хэм хэмжээ зөрчсөн боловч бодит хохирол, хор уршиг учраагүй, нийгмийн аюулын шинж бага байгаа нөхцөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” үйлдэлд тооцох боломжтой. Б-ын үйлдэл нь энэхүү ангилалд хамаарах үндэслэлтэй. Тавдугаарт, бүлэглэн болон хамтран үйлдсэн гэх асуудлын хувьд хэн, хэзээ, ямар байдлаар Э-, Э- нартай холбогдсон нь нотлогдоогүй. Эдгээр хүмүүс бие биеэ танихгүй, мэдэхгүй гэдгээ мэдүүлсэн. Э-аас Б- руу мөнгө шилжсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан Голомт банкны дансны хуулгаар уг гүйлгээний утга нь “гутал”, “цацаа”, “шал” гэх мэт ахуйн шинжтэй гүйлгээ болох нь харагддаг. Найз нөхдийн хоорондын ийм гүйлгээг шууд хахуулийн мөнгө гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Б-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “... Нийслэлийн прокурорын газраас Б-, О-, Э- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцээд нэр бүхий шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Б-ын гаргасан давж заалдах гомдолтой танилцаад уг гомдлыг тайлбарлахын тулд мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнөх үйл явцыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Анх 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас дотоод хяналт шалгалт явуулж, 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр улсын байцаагчийн дүгнэлт гаргасан бөгөөд гадаад паспорт олгосон процесс нь Иргэний улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж дүгнэсэн. Үүний үндсэн дээр холбогдох улсын бүртгэгч нарт сахилгын хариуцлага тооцох санал гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 113, 114, 177 дугаартай тушаалуудаар ахлах улсын бүртгэгч Э-эд албан тушаалын байдлыг бууруулах, Э-д цалингийн хэмжээг бууруулах, Б-ад тодорхой хугацаанд цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан. Үүний дараа 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5076 дугаартай албан бичгээр уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй талаар Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн материалын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд уг ажиллагааны явцад Б- нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, өөрийн биеэр ирээгүй Э-, Э- нарын мэдээлэл, гадаад паспортын зургийг сольж, хоёр иргэний мэдээллийг нэгтгэн хуурамч гадаад паспорт үйлдсэн үйл баримт тогтоогдсон. Мөн уг хуурамч гадаад паспортыг үйлдэхийн тулд Б- нь өөрийн Голомт банкны дансаар 83,000 төгрөг хүлээн авч, улмаар уг мөнгийг өөрийн Ариг банк дахь данс руу шилжүүлэн хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон. 2022 онд гадаад паспортын захиалгын төлбөр 27,500 төгрөг байсан бөгөөд уг хуурамч гадаад паспортын захиалгын төлбөр төлөгдөөгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон. Ахлах улсын бүртгэгч нь Б- бусдаас мөнгө авч, иргэн өөрийн биеэр ирээгүй байхад бүртгэл хийж байгааг мэдэх боломжгүй нөхцөл байдал байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул тухайн этгээдийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнээгүй. Шүүгдэгч Б- нь О-, Э- нарыг танихгүй гэж маргадаг боловч прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт Э-тай бүлэглэн оролцсон, мөн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн. Харин 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгосон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хуурамч гадаад паспортыг ашиглаагүй нь тухайн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд ашигласан тохиолдолд тусдаа бие даасан гэмт хэргийн шинж үүсэх юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар 83,000 төгрөгийн гүйлгээг гутал, ахуйн шинжтэй гүйлгээ гэж тайлбарлаж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаагаар Э- уг мөнгийг паспортын төлбөрт шилжүүлсэн гэдгээ мэдүүлж, дансны хуулгаар нотлогдсон. Иймд уг гүйлгээг хахууль биш гэж үзэх үндэслэлгүй. Авлигын гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүн шаардахгүй бөгөөд бодит хохирол учирсан эсэхээс үл хамааран төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг нийгмийн аюулын өндөр шинжтэй гэмт хэрэг юм. Иргэнийг өөрийн биеэр ирээгүй байхад гадаад паспортын бүртгэл хийсэн нь хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэнд тооцогдох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь гэмт хэргийн шинжийг эцэслэн тогтоох эрхгүй тул эрх бүхий байгууллагад шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд сахилгын шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай шалгаж тогтоосон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
1. Шүүгдэгч Б.Б- нь Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх М- дүгээр хорооны улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт заасан "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж авах, шаардах", Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;", 37.1.2 дахь хэсэгт "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх", Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ" 17.6.1 дэх хэсэгт "Иргэний үнэмлэх", 17.7 дахь хэсэгт "Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно" гэж заасныг тус тус зөрчиж, тус хэлтсийн улсын бүртгэгч Б.Э-тай бүлэглэн, М.Э-гийн иргэний бүртгэлийн мэдээллийг ашиглан, М.Э-гийн зурагтай Монгол Улсын Үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргуулан авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн хэлтсийн ажлын байран дээрээ М.Э-гаас "orgilmaa" гэх гүйлгээний утгаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Э-ын “Хаан” банкин дахь Э- дугаарын дансанд шилжүүлсэн 300,000 төгрөгөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 83,000 төгрөгийг “Голомт” банкин дахь өөрийн Э- дугаарын дансаар шилжүүлэн хахууль авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
2. Шүүгдэгч Б.Э- нь Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7 дугаар хорооны улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт заасан "албан Үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж авах, шаардах", Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;", 37.1.2 дахь хэсэгт өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх", Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ" 17.6.1 дэх хэсэгт "Иргэний үнэмлэх", 17.7 дахь хэсэгт "Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно" гэж заасныг тус тус зөрчиж, тус хэлтсийн улсын бүртгэгч Б.Б-тай бүлэглэн, М.Э-гийн иргэний бүртгэлийн мэдээллийг ашиглан, М.Э-гийн зурагтай Монгол Улсын Үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргуулан авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн хэлтсийн ажлын байран дээрээ М.Э-гаас "orgilmaa" гэх гүйлгээний утгаар 2022 оны 11 дүгээр сарын дугаарын дансанд шилжүүлэн авч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус 02-ны өдөр 300,000 төгрөгийн хахуулийг “Хаан” банкин дахь өөрийн Э- дүүргийн улсын бүртгэгч Б.Б-ын “Голомт” банкны Э- дугаарын дансанд 83,000 төгрөгийг шилжүүлэн хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
3. Шүүгдэгч Б.О- нь М.Э-тай бүлэглэн, М.Э-гийн иргэний бүртгэлийн мэдээллийг ашиглан, М.Э-гийн зурагтай Монгол Улсын Үндэсний гадаад паспортыг хуурамчаар үйлдүүлэх ашиг сонирхлын үүднээс М.Э-д хуурамч паспорт гаргуулж давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Э-, Б.Б- нартай холбож өгч, тэдний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан М.Э- “Хаан” банкин дахь өөрийн Э- дугаартай данснаас Б.Э-ын “Хаан” банкин дахь Э- дугаарын дансанд "orgilmaa" гэх утгатайгаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 300,000 төгрөгийн хахуулийг өгсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
4. Шүүгдэгч М.Э- нь Б.О-тай бүлэглэн, Бүгд Найрамдах Турк улсаас өөрийн төрсөн эгч М.Э-гийн иргэний бүртгэлийн мэдээллийг ашиглан, өөрийн зурагтай Монгол Улсын Үндэсний гадаад паспортыг хуурамчаар үйлдүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Э-, Б.Б- нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Хаан” банкин дахь өөрийн Э- дугаартай данснаас Б.Э-ын “Хаан” банкин дахь Э- дугаарын дансанд "orgilmaa" гэх утгатайгаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 300,000 төгрөгийн хахуулийг өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/5076 дугаартай албан бичиг, О.Б-ын гомдол, Хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 665 дугаартай дүгнэлт /1 хх 8-11/,
гэрч Н.А-ын : "... 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн О.Б-аас Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 төвд ирүүлсэн гомдолд “нэг иргэн 2 гадаад паспорттой байна. М- овогтой Э- А-, М- овогтой Э- М- гэх паспорттой байгааг шалгаж өгөөч” гэх гомдол ирүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас А- надад цохогдож ирсэн. Гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: М- овогтой Э-, М- нь өөрийнхөө регистрийн дугаартай, өөрийн төрсөн эгч М- овогтой Э-гийн иргэний бүртгэлийн мэдээлэл болон бичиг баримтыг үндэслэн төрсөн эгчийнхээ нэр дээр өөрийнхөө зургаар гадаад паспортыг авсан байдаг. Уг бүртгэлийг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэгч Б. Э-ын гуйлтаар улсын бүртгэгч Б.Б- бүртгэж, улсын ахлах бүртгэгч Б.Э- мэдээллийн санд баталгаажуулалт хийсэн байдаг. Гомдолд дурдсан асуудлаар Захиргааны хэргийн ерөнхий хуульд заасны дагуу Э-, Э- нараас тайлбар авсан, мөн холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авсан. Э- нь ирж тайлбар өгөхдөө эгчийнхээ регистрийн дугаар бичиг баримтаар гадаад паспорт авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хяналт шалгалтын эцэст Э-гийн зургаар Э-д олгогдсон Е3198333 дугаартай гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох албан тушаалтнуудад сахилгын хариуцлага оногдуулах саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн. Иргэн М.Э- нь хуурамчаар гаргуулсан гадаад паспортыг авчирч өгнө гэж хэлсэн боловч авчирч өгөөгүй. Хилээр гарсан үгүйг манайх шалгах боломжгүй учир тэр талаар мэдэхгүй байна. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт зааснаар өөрийн биеэр ирж бүртгүүлнэ, Хууль зүйн дотоод хэргийн сайдын А/207 дугаар тушаалын хавсралтаар баталсан Иргэний улсын бүртгэл бүртгэх журмын 9.2 дахь хэсэгт зааснаар биеийн давхцалгүй өгөгдөл болох хурууны хээгээр бүртгүүлнэ гэж заасан байдаг. Нөгөө талаараа улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3 дахь хэсэгт заасан нотлох баримт зөрчилтэй бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж заасан байдаг. Энэ хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр холбогдох бүртгэлийн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мэдэх боломжтой. Иргэний хурууны хээг уншуулж таниулдаг ба тухайн иргэний бүртгэлийн мэдээлэл бүхэлд нь гарч ирдэг юм, тэрэнтэй нь тулгалт хийж мөн биш эсэхийг тогтоодог юм..." /1 хх 13-14, 42/,
гэрч М.Э-гийн: "...Би гадаад пасспорт авч байгаагүй. Би энэ талаар ёстой мэдээгүй, улсын бүртгэгч нь өөрөө андуурсан юм байлгүй л гэж бодсон. Би паспорт авч байгаагүй мөн паспорт авах хүсэлт ч гаргаж байгаагүй..." /1 хх 44/,
гэрч Б.Э-ийн : "... Би Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 05 дугаар сараас тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байгаад албан тушаал буураад 2025 оны 04 сарын 22-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст томилогдон ажиллаж байна. Улсын бүртгэлийн үйл ажиллагааг хянах, баталгаажуулах, хөтлөх үйл ажиллагаанд хяналт тавих, бүртгэл баталгаажуулах чиг үүрэгтэй ажилладаг. Гадаад паспортыг улсын ахлах бүртгэгч баталгаажуулах чиглэлтэй байдаг юм. Тэгээд ажил үүргийнхээ дагуу баталгаажуулалт хийсэн юм. Өдөртөө 100 орчим бүртгэл баталгаажуулдаг ачаалалттай ажилладаг юм. Хуулиараа бол тухайн гадаад паспорт захиалж байгаа иргэн нь өөрийн биеэр ирж улсын бүртгэлд хүсэлт гаргахад улсын бүртгэгч нь анхан шатны эхнийх гэх үү цонхон дээр ирэхэд нь уулзаж, хурууны хээний бүртгэл эсвэл регистрийн дугаарын бүртгэлийг шалгаж тухайн иргэнийг мэдээллийн санд зургийн тулгалтыг иргэнтэй харьцуулан хийж, бүртгэл хийх үүрэгтэй байдаг юм. Бүртгэл хийсний дараа улсын ахлах бүртгэгч тухайн бүртгэлийг баталгаажуулдаг юм..." /1 хх 66-67/ гэх мэдүүлгүүд,
2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн:
"...Б.Э-аас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн 83,000 төгрөгөөс 82,300 төгрөгийг өөрийн “Богд” банк дахь харилцах данс руу шилжүүлж зарцуулалт хийсэн байсныг үзлэгээр дуусгав..." /1 хх 55/,
2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн:
“...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 13:43 цагт А- тоот данснаас "Orqilmaa" гэсэн утгаар 300,000 төгрөгийн орлого орж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15:01 цагт Э- тоот данс рyy "Tsatsaa qutal" гэсэн утгаар 83,000 төгрөгийн зарлага гарсан. Голомт банкны Э- тоот данс нь Б.Б-ын харилцах данс байснаар үзлэгийг дуусгав...” /1 хх 62/,
2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд үзлэг хийсэн:
“...гадаад паспортын бүртгэл цэс рүү нэвтрэхэд ямар талбар харагдаж байгааг харуулав, уг бүртгэлийг хийхдээ хурууны хээ болон регистрийн дугаараар хайлт хийх байдлаар иргэний мэдээллийг нягталдаг байна. Оролцогч Б.Б- нь дээрх гадаад паспорт бүртгүүлэх хүсэлт нь ижил зурагтай байх ёстой, харин энэ бүртгэл нь 2 өөр зурагтай болох нь харагдаж байна гэснийг тэмдэглэлд тусгав. Улсын бүртгэгч нь тухайн иргэний цээж зургийг андуурч бүртгэл хийх боломжгүй болох нь тогтоогдож байна..." /1 хх 176-188/ гэсэн тэмдэглэлүүд,
Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10-5/282 дугаартай:
"... Иргэн М.Э- /РД: А-/-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус хэлтэст бүртгэгдсэн үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн хүсэлтийг улсын бүртгэлийн нэгдсэн архивын цахим сангаас хуулбарлан хүргүүлэв. Уг хүсэлтэд төлбөрийн баримт хавсаргагдаагүй байна. М.Э-гийн бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд иргэний улсын бүртгэгч Б.Б- бүртгэж, иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Б.Э- баталгаажуулсан болно..." /11 хх 190-191/,
Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/7579 дугаартай:
"...М.Э- /А-/-гийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн үндэсний гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийн төлбөрийн баримт Улсын бүртгэлийн нэгдсэн архивд авагдаагүй байна..." гэсэн албан бичиг /1 хх 193/,
Н.А-аас хяналт шалгалттай холбоотой гаргаж өгсөн баримтууд /1 хх 15-40/, Б.Б-аас гаргаж өгсөн “Хаан” Б-, “Голомт” Э-, “Богд” банкны Б- тоот данснуудын хуулга. /1 хх 47-49, 52-54/, Б.Э-аас мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн “Хаан” банкны Э-, “Голомт” банкны Б- тоот дансны хуулга /1 хх 59-61/, М.Э-гийн “Хаан” банкны Э- тоот дансны хуулга /1 хх 71-77/, Б.Э-, Б.Б- нарын төрийн албан хаагчийн анкет, ажилд томилогдсон тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /1 хх 217-250, 2 хх 1-2, 3-49/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Нийслэлийн прокуророос Б.Б-, Б.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Б.О-, Б.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэм буруутайд; шүүгдэгч Б.Э-ыг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд; шүүгдэгч Б.О-, М.Э- нарыг “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б-аас “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2489 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг нь хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын хувийн үйл ажиллагаа, эрх, хууль ёсны ашиг сонирхол, улсын эдийн засгийн засгийн аюулгүй байдалд ихээхэн хор уршиг учруулдаг ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, шууд эсвэл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан идэвхитэй үйлдлээр илэрдэг” бөгөөд нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ял нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг болно.
Шүүгдэгч Б.Б-ын хувьд нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх М- дүгээр хорооны улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа “төрсөн эгч М.Э-гийн иргэний бүртгэлийн мэдээллийг ашиглан өөрийнхөө зурагтай Монгол Улсын Үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргуулан авах” шүүгдэгч М.Э-гийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу “... иргэн энгийн гадаад паспорт авахдаа өөрийн биеэр бүртгүүлэх болон гадаад паспортыг тухайн иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох" талаарх хуулийн зохицуулалтыг биелүүлэлгүйгээр М.Э-г өөрийн биеэр ирж бүртгүүлээгүй байхад хамт ажилладаг улсын бүртгэгч Б.Э-ын гуйлтаар холбогдох мэдээллийг бүртгэж авсан, улмаар уг бүртгэлийг нь үндэслэн иргэн М.Э-гийн зурагтай, шүүгдэгч М.Э-гийн мэдээлэлтэй гадаад паспорт хэвлэгдэн шүүгдэгч М.Э-д хүргэгдэн очсон үйлдэл түүнд хамааралтай бөгөөд яллах дүгнэлтийн энэ талаарх дүгнэлт холбогдох салбар хууль тогтоомжид заасантай нийцэж байна.
Тухайн үйл явдал өрнөж байгаа цаг хугацаанд шүүгдэгч Б.Э-ын дансанд шүүгдэгч М.Э-гаас “О-” гэх утгаар 300.000 төгрөг шилжиж орох ба шүүгдэгч Б.Э- нь шүүгдэгч Б.Б-ын дансруу зарим хэсгийг нь шилжүүлж байгаа үйл явдал болж байгааг хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Дээрх мөнгөн шилжүүлгийн утга нь “гутал” гэсэн байх боловч Б.Б-, Б.Э- нарын хооронд ямар нэгэн гуталтай холбоотой харилцаа байсныг нотлосон баримт хэрэгт авагдаагүй нь үгүйсгэх нөхцөл байдал юм.
Тус хэрэгт улсын бүртгэгч Б.Э- нь шүүгдэгч Б.О-гаар дамжуулан М.Э-гаас явуулсан баримт мэдээлэлийг шүүгдэгч Б.Б-ад дамжуулж, түүнийг бүртгэж өгөхийг гуйж байгаа үйлдлээрээ, мөн өөрийнх нь дансанд шүүгдэгч М.Э-гаас шилжин орж ирсэн 300.000 төгрөгийн зарим хэсгийг шүүгдэгч Б.Б-ад шилжүүлж, үлдсэн хэсгийг өөртөө авч байгаа үйлдлээрээ гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн шаардлагыг хангасан болно.
Эдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Мөн нөгөө талд шүүгдэгч М.Э-, Б.О- нарыг “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэм буруутайд буюу шүүгдэгч М.Э-гийн “төрсөн эгч М.Э-гийн иргэний бүртгэлийн мэдээллийг ашиглан өөрийнхөө зурагтай Монгол Улсын Үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргуулан авах” ашиг сонирхлыг хэрэгжүүлсэн шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт хахууль өгсөн гэж үзэн ял шийтгэсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан гэм буруутайд тооцох шинж, оногдуулах ял зэргийг чангатган хүндрүүлэх нь хууль зүйн шинжлэх ухаанд зөвшөөрөгдсөн үйлдэл байх ба энэ нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаардаг.
2017 оны 07 сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг сүүлд 2022 оны 12 сарын 16-ны өдөр өөрчлөн найруулсан байна.
“Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж үйлдэгдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, ял шийтгэл оногдуулахад ашиглах Эрүүгийн хуулийг сонгох зохицуулалтыг,
“Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж хууль буцаан хэрэглэх зохицуулалтыг тус тус хуульчилсан.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус хэрэглэн шүүгдэгч нарт эрүүгийн хэргийг шийдвэрлэсэнийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг журамлан, тусгай ангийн холбогдох зүйл хэсэгт заасан ял шийтгэлийн дотор ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б-ад 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/113 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалаар, шүүгдэгч Б.Э-д 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/114 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалаар “Албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нотлох баримт /1 хх 39, 40/ хуудаст авагдсан байх ба энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл болоод эрүүгийн хариуцлага нь тус тусдаа өөр ойлголт болох бөгөөд “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх шудрага ёсны зарчимд хамаарахгүй болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2489 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2489 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.О-, Б.Э-, Б.Б-, М.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ