Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

- Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

Цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч *******, *******

Нарийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/378 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр  цагаатгагдсан этгээд ******* холбогдох 2418002610348 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

******* нь ******* ******* ******* - аймаг дахь албар ******* ******* албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа тус ******* 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 78 дугаартай “Комисс томилох тухай” тогтоолоор захиргааны байгууллагаас ирүүлсэн захиалгын дагуу албан тусгай шалгалтыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахдаа - Татварын бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн сул ******* тоонд ******* тусгай шалгалт өгөхөөр ******* системээр материалаа ирүүлсэн материалыг холбогдох хууль, журамд заасныг зөрчин жинхэнэ ******* нөөцөд бүртгэлгүй буюу ******* тусгай шалгалт өгөх эрхгүй этгээдийг комиссын хуралдаанаараа хэлэлцэлгүйгээр өөрөө дур мэдэн хянан баталгаажуулж, тусгай шалгалтад оруулан ******* ******* ******* - аймаг дахь албар ******* 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 77 дугаартай Нэр дэвшүүлэх тухай тогтоолоор дээрх албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн тогтоолыг хүргүүлж, Татварын ерөнхий 2023 оны 06 сарын 09-ний өдрийн Б/423 дугаартай албан тушаалд томилж татварын улсын байцаагчийн эрх олгох тухай тушаалыг гаргах нөхцөл боломжийг бүрдүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зориуд хэрэгжүүлэхгүйгээр бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

- Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

- аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар - Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт холбогдох эрүүгийн 2418002610348 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, овогт цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* холбогдох эрүүгийн 2418002610348 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор - эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... ******* бид хоёр - Тамгын албан байранд хамт ажиллаж байсан. Миний бие тухайн үед тус албан байрны хоёр давхарт байрлан ажиллаж байсан харин ******* нь тус албан байрны нэг давхарт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч “...Тухайн сайт руу нэвтрэх эрх нь дарга ******* байдаг бусад комиссын гишүүдэд байхгүй. Тэгэхээр комиссын гишүүд тухайн цахим системээр ирүүлсэн иргэдийн материалыг хамтдаа танилцаж шийдвэрээ гаргах ёстой...” гэх мэдүүлэг,

Гэрч ******* ******* ******* маргаан хянан шалгах газарт шинжээч “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ******* ******* ******* 2023 оны 25 дугаартай “******* ******* шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” тогтоолын дагуу ерөнхий тусгай шалгалтыг зохион байгуулж байна. ...Тус журам дээр чиг үүрэг бүрийг тодорхой заасан байгаа. ...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улс даяар тус 25-р тогтоолыг дагаж мөрдөхөөр заасан ба дагаж мөрдсөн. ...Тус хуулийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс нь жинхэнэ ******* нөөцөд бүртгэлтэй харин 46.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс нь жинхэнэ ******* нөөцийн бүртгэлээс хасагдаж байна гэж ойлгож болно. 46.1 дүгээр зүйлд заасан агуулга нь жинхэнэ алба хаагчийг ажлаас тус зүйл заасан үндэслэлээр чөлөөлсөн нь ******* нөөцөд бүртгэлтэй буюу дахин жинхэнэ албанд томилогдоход зөвхөн тусгай шалгалт өгч томилогдох, алба хаагчийн ерөнхий шалгалт өгөх шаардлагагүй гэсэн үг. Мөн 2023 онд ******* нөөц бүрдүүлэх журамд энэ 46.1-д заасан нөөцөд байх хугацааг заагаагүй. Хэзээ ч буцаад тусгай шалгалт өгөөд жинхэнэ алба хаагчаар томилогдох боломжтой байсан гэсэн үг. Харин 46.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөж байгаа бол жинхэнэ ******* нөөцийн бүртгэлээс хасагдана. Эргээд жинхэнэ албанд томилогдохдоо алба хаагчийн ерөнхий шалгалт, тусгай шалгалтыг аль алиныг нь өгч байж томилогдоно гэсэн үг...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг гаргаагүй.

Шүүх ******* холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн субьектив талын шинж болох сэдэлт санаа зорилго тогтоогдоогүй гэжээ. Гэм буруугийн шууд санаатай гэмт хэрэг үйлдэхдээ объект тодорхой хор уршиг учруулахыг хүсэж байдаг бол шууд бус санаатай үед уг хор уршгийг бий болгохыг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнд зориуд хүргэсэн байдаг. Гэмт хэрэг шууд бус санаатай үйлдэхдээ, түүнээс учрах боломжтой хор уршгийг хүсээгүй байдаг нь түүний үйлдлийн зорилго, арга биш гэдгийг нотолж байгаа хэрэг. Тодорхой хор уршиг учруулахыг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнд зориуд хүргэсэн байх нь шууд бус санааны хүсэл зоригийн гол шинж юм.

******* ******* ******* 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “******* ******* шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д шалгалт өгөх болзолд “...******* ******* тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр албанаас чөлөөлөгдөөгүй байх...”, Долоо. Шалгалтын бүртгэл “...7.2.Энэ журмын 5.1-т заасан болзлыг хангасан албан хаагч, иргэн дараах баримт бичиг, мэдээллийг цахим бүртгэлд оруулна:   ...7.2.9.албан            тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр...” гэж тус тус журамласан. Уг журам нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр журамлагдаж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор нийтлэгдсэн байна.

Гэтэл ******* нь ******* ******* ерөнхий шалгалт зохион байгуулах үүрэг бүхий комиссын даргаар ажиллаж байхдаа үйл ажиллагаандаа баримтлах гол журмын хоёрдмол санаагүйгээр журамласан тодорхой заалтуудыг зориуд хэрэгжүүлээгүй урьд хамт ажиллаж байсан албан тусгай шалгалтад орох эрхгүй шалгалтад бүртгэж оруулсан үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, хийх ёстой зүйлийг ******* эрх ашигт харш байдлаар хийхгүй байж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна.

Анхан шатны шүүх ******* холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцлийг гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх уг цагаатгах тогтоолыг гаргахдаа эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Шүүхээс *******ын үйлдлийг ******* тусгай шалгалт өгөх эрхгүй гэдгийг мэдсээр байж албан тушаалаа урвуулан ашиглаж түүнийг ******* тусгай шалгалт өгөх, зориуд давуу байдал бий болгоогүй, гэмт хэргийн сэдэл, субьектив санаа зорилгыг хангаагүй байна гэж дүгнэлт хийсэн. Үүнийг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь шүүх хэргийн үйл баримт, шүүгдэгчийн үйлдэл, түүний гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоох хууль зүйн дүгнэлт хийхдээ *******ын албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал бий болгосон гэх шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байгаа. *******ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн эс үйлдэхүй буюу шууд бус санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийж чадаагүй гэж үзэж байгаа учраас эсэргүүцэл бичсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр бичих хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрт байх ёстой тодорхойлолт, цагаатгах тогтоолын үндэслэл шаардлагуудыг бүрэн хангасан тогтоол гарсан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын хууль зүйн үндэслэлийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Прокурор залруулга хийсэн захирамжийг гардаж аваагүй гэж байна. Үүн дээр өмгөөлөгч тайлбар хэлсэн, прокурорын гардаж авсан баримт байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан бол сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэх, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээ гарвал түүнд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндсэн зарчим байгаа. Энэ зарчмын хувьд *******ыг 22.1-т заасан гэмт хэрэгт гэм буруугүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд ******* саналдаа:

Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. тэй нэг байранд ажиллаж байсан нь үнэн гэхдээ тэр хүнийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж мэдээгүй. Хэрэв мэдсэн байсан бол би хэзээ ч бүртгэлийг баталгаажуулахгүй байсан. Хамгийн гол нь энэ хүний ******* ерөнхий шалгалтын нөөцийн тогтоол нь цахим систем дээр байсан, тэр дундаа өөрөө өмнө нь ******* тусгай шалгалт өгч байсан учраас нөөцөд байх үндэслэлтэй хүн гэдэг утгаар тухайн үед баталгаажуулсан. Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Би ямар нэгэн байдлаар т давуу байдал олгоогүй. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр цагаатгагдсан этгээд *******  холбогдох эрүүгийн 2418002610348 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

- Прокурорын газраас: ******* нь Монгол Улсын ******* ******* ******* - аймаг дахь салбар ******* даргыг томилох тухай тогтоолоор тус аймаг дахь салбар ******* ******* албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан ******* захиргааны тусгай ******* удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаанд:

******* ******* тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт Монгол Улсын иргэн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.7 дахь хэсэгт Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, мөн хуулийн 37 дугаар зүйл ******* албан хаагчийн нийтлэг үүрэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, 37.1.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.13 дахь хэсэг Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт Хуульд нийцээгүй шийдвэр гаргах, 39.1.4 дэх хэсэг Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг... хориглох, 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт Энэ хуулийн 46.1 дүгээр зүйлд заасан иргэнийг албан хаагчийн нөөцөд байгаад тооцно гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-д Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэснийг, Монгол Улсын ******* ******* ******* 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “******* ******* шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” 25 дугаар тогтоолын 5 дугаар зүйл Шалгалт өгөх болзлын 5.1.9 дэх хэсэгт Салбар болон шалгалтын комисс нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. 6.5.1 дэх хэсэгт заасан гишүүдийн ажил үүргийн хуваар, шалгалттай холбогдох аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх, 6.5.2-д заасан Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хараат бусаар шийдвэр гаргах, 6.6 дахь хэсэг Шалгалтын комисс энэ журмын 6.5-т зааснаас гадна дараах чиг үүргийг нэмэлтээр хэрэгжүүлнэ, 6.6.1-д Бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн албан хаагч, иргэнийг энэ журмын 5.1.т заасан болзлыг хангаж байгаа эсэхийг хянах, 6.7 дахь хэсэг комиссын хуралдааны шийдвэрийг тэмдэглэлд тусгана, тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, гарын үсэг зурж баталгаажуулна. 7 дугаар зүйл Шалгалтын бүртгэлийн 7.2.9 дэх хэсэг Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр, 7.7 дахь хэсэг Комисс шаардлагатай гэж үзвэл баримт үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, нягтлах эрхтэй гэснийг тус тус зөрчиж - аймаг дахь ******* ******* ******* салбар ******* 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай “Комисс томилох тухай” тогтоолоор тус салбар зөвлөлд захиргааны байгууллагаас ирүүлсэн захиалгын дагуу ******* тусгай шалгалтыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахдаа мөн Татварын Бичил татвар төлөөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн сул ******* тоонд ******* тусгай шалгалт өгөхөөр ******* цахим системээр материалаа ирүүлсэн материалыг Монгол Улсын ******* ******* ******* 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “******* ******* шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” 25 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1.9, 6 дугаар зүйлийн 6.5,  6.5.1, 6.5.2, 6.6, 6.6.1, 6.7, 7 дугаар зүйлийн 7.2.9, 7.7, ******* ******* тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж ******* жинхэнэ ******* нөөцөд бүртгэлгүй буюу ******* ******* тусгай шалгалт өгөх эрхгүй этгээдийг комиссын хуралдаанаар хэлэлцэлгүйгээр өөрөө дур мэдэн цахим системээр ирүүлсэн материалыг хянан баталгаажуулж, тусгай шалгалтад оруулан, тус салбар ******* 2023 оны 05 дугаар 24-ний өдрийн 77 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор дээрх албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн тогтоолыг хүргүүлж Татварын ерөнхий 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/423 дугаартай “ албан тушаалд томилж, татварын улсын байцаагчийн эрх олгох тухай” тушаалыг гаргах нөхцөл боломжийг бүрдүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүйгээр бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар яллах болон өмгөөлөх талын санал, дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийжээ.

******* нь ******* ******* тусгай шалгалт өгөхөөр бүртгүүлсэн урьд эрхэлж байсан жинхэнэ албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, ингэснээр жинхэнэ ******* нөөцөөс хасагдаж ******* тусгай шалгалт өгөх эрхгүй болсон гэдгийг мэдсээр байж түүнийг - Татварын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн сул ******* тоог нөхөх ******* тусгай шалгалтад бүртгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн давуу байдал олж авсан гэх нь урьд эрхэлж байсан - , зарлага хариуцсан ахлах мэргэжилтэн гэх албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр жинхэнэ ******* нөөцөөс хасагдсан, ******* тусгай шалгалт өгөх эрхгүй болсон гэдгээ мэдсээр байж ******* тусгай шалгалтад бүртгэж өгөхийг хүсэж шүүгдэгч *******тай харилцсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

*******ын үйлдэлд жинхэнэ ******* тусгай шалгалт өгөх болзол шаардлагыг хангаагүй гэдгийг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнийг ******* тусгай шалгалтад бүртгэж зориуд давуу байдал бий болгосон гэх сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй буюу *******ын үйлдэлд гэмт хэргийн субьектив шинж хангагдахгүй байна” гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Шүүх хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинж бүрээр хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлах ба үүнд гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь онцгой ач холбогдолтой юм.

Шүүх ******* холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдал буюу харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын шинж, агуулга, эх сурвалжийг бодитой эсэхийг бүх талаас нь бүрэн гүйцэд шалгаж үнэлээгүй, эрх зүйн дүгнэлтийг зөв хийгээгүйн улмаас шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулна.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс ******* бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг ******* эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэх, эсхүл хийх ёстой зүйлийг ******* эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг билээ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюул ихтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж нь тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан ******* чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл: ******* ******* ******* 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор ******* ******* ******* - аймаг дахь салбар ******* ******* албан тушаалд томилжээ. /2хх131/,

Албан тушаалын тодорхойлолтод энэхүү албан тушаалын зорилгыг...”******* ******* бүрэн эрх, чиг үүргийн дагуу ******* ******* тухай хууль тогтоомжийн биелэлтийг хариуцан нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх үүргийг Салбар ******* үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэж, үр дүнг ******* ******* ******* Салбар ******* өмнө хариуцна” гэж тодорхойлж, Албан тушаалын зорилтод нийцүүлэн 1.******* ******* тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, 2.******* ******* ерөнхий болон тусгай шалгалтыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, шалгалтын дүнг тайлагнах, 3.Аймаг, нийслэлийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, ******* ******* зөвлөлөөс баталсан заавар, аргачлалын хүрээнд хүний нөөцийн аудит хийхэд дэмжлэг үзүүлэх, 4.******* байгууллага болон жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хо*******д албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх, албан хаагчид ёс зүйн хэм хэмжээг сахиулах ажлыг зохион байгуулах 5. Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн чиглэлээр зохион байгуулах арга хэмжээ болон хөтөлбөр төслийн хэрэгжилтийг хангах, 6. Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг, дүрэм журам, стандартыг хэрэгжүүлж ажиллах үүрэг бүхий албан тушаалтан мөн байна.

Албан тушаалын зорилтын хүрээнд ажлын байрны тодорхойлолтод зааснаар ******* ******* тухай хууль болон бусад хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт хэрэгжилтийн биелэлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавихаас гадна аймаг, нийслэл дэх байгууллага, албан хаагчдад ******* шинэтгэл, ******* ******* тухай хууль тогтоомж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтийн үр дүнг тайлагнах үүрэг хүлээсэн албан тушаалтан юм.

Дээрхээс дүгнэхэд цагаатгагдсан этгээд ******* нь эрхэлж буй ажил, албан тушаалын чиг үүргийн дагуу ******* ******* тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоол 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн болохыг мэдээгүй, уг тогтоолд шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдын материалыг шалгалт авах комиссын бүх гишүүд шалгаж баталгаажуулдаг болж өөрчлөгдсөнийг ойлгож мэдээгүй, ******* ******* төв зөвлөлөөс энэ талаар албан бичиг ирж танилцуулагдаагүй гэж байгаа нь түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй, энэ үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөх боломжгүй.

Учир нь: цагаатгагдсан этгээд ******* нь өөрөө уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр томилогдсон албан тушаалтан бөгөөд тэрээр заавал дээд байгууллагаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд ажиллах шаардлагагүй бөгөөд ******* ******* - аймаг дахь салбар ******* ажлын ******* бүхий л үйл ажиллагааг гардан гүйцэтгэдэг өөрөөр хэлбэл ******* ******* тухай хууль тогтоомжийн биелэлтийг хариуцан нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх үүргийг Салбар ******* үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэж, үр дүнг ******* ******* ******* Салбар ******* өмнө хариуцахаар түүний албан тушаалын тодорхойлолтод заасан, уг хууль тогтоомж, дүрэм журам нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршсан дурын сонирхогч үзэж судлах боломжтой байдгийг дурдах нь зүйтэй.

- аймаг дахь Татварын хэлтсээс тус ******* ******* ******* салбар зөвлөлд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 227 тоотоор “Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2 ******* захиалга” /1хх98/ ирүүлснээр ******* ******* ******* шалгалтын цахим систем буюу /https://hh-admin.csc.gov.mn/authorize/-д сонгон шалгаруулалтын зарыг байршуулсан байна.

Тус цахим системд тусгай шалгалтад нэр бүхий 4 нэр дэвшигч материалаа ирүүлсэн байх ба нэр дэвшигч хувьд ажил байдлын талаар мэдүүлэхдээ - газар, 2022 оны 12 сарын 14-ны өдөр ажилд орж, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас гарсан болохоо мэдүүлжээ.

******* ******* ******* цахим системийн нэвтрэх эрх нь салбар ******* даргад байх ба бүртгэлийн хугацаа дуусахад нэр дэвшигчдийн материалтай танилцах, шалгалтын комиссын хуралдааныг зохион байгуулах, нэр дэвшигчдийн материалыг танилцуулж санал авч баталгаажуулах зэргээр зохион байгуулалтын бүхий ажиллагааг хийх үүргийг ******* ******* ******* даргад байх ба түүнд тусгай шалгалтад нэр дэвшигчдийг материалыг хянаж батлах үүрэг олгогдоогүй байтал нэр дэвшигчдийг тусгай шалгалтад орох болзол, шалгуур хангасан гэж үзэн комиссын гишүүдэд танилцуулж, гарын үсэг зуруулсан болох нь:

Гэрч ...”тухайн сайт руу нэвтрэх эрх нь тус 78 дугаар тогтоолоор батлагдсан комиссын гишүүдэд байхгүй, зөвхөн тухайн комисст нэр нь байгаа салбар ******* дарга ******* нэвтрэх эрх нь байдаг. Тэгэхээр салбар ******* дарга ******* нь өөрийн эрхээр орж тухайн хүмүүсийн материалыг хянаад ******* тусгай шалгалт өгөх шаардлага хангасан хүмүүсийн эрхийг баталгаажуулж тусгай шалгалтад оруулдаг. Дээрх гурван иргэний ******* цахим системээр ирүүлсэн материалыг комисс хуралдаанаар шийдээгүй, мөн нягталж үзээгүй. ******* нь тухайн хүмүүсийн материалыг шаардлага хангаж байгаа гээд оруулж ирсэн. Мөн ******* ******* зөвлөлөөс гаргасан 25 дугаар тогтоолыг тухайн үед танилцаагүй шинээр гаргасан байсан байна” гэх мэдүүлэг /1хх40/,

Гэрч ...”******* ******* цахим системээр ******* тусгай шалгалтад бүртгүүлэхээр ирүүлсэн материалыг хянаж, нягталж шалгаж, бүртгэж хянан баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан нь салбар ******* дарга ******* холбогдох журмын шаардлага хангасан эсэхийг хянаад комисст танилцуулан бүртгэх эсэх талаар шийдвэр гаргаад шалгалтаа зохион байгуулах үүрэгтэй” гэх мэдүүлгээр /1хх22-23/,

Гэрч ...”комисс бүрэлдэхүүнээрээ хуралдаж ******* тусгай шалгалт өгсөн , , нарын цахим системээр ирүүлсэн материалыг шалгаж үзээгүй буюу комисс огт хуралдаагүй. ...Хурлын тэмдэглэлд би гарын үсэг зурсан нь салбар ******* дарга ******* нь хурлын тэмдэглэлд нөхөж зуруулсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх51-52/,

Гэрч -...”- Татварын Бичил татвар төлөгчтэй харилцах татварын улсын байцаагчийн сул ******* тоонд өрсөлдөж шалгалт өгсөн , , нар нь ******* ******* ******* цахим хуудсаар холбогдох материалаа хүргүүлсэн тухайн хүмүүсийн материалыг салбар ******* дарга ******* нь хүлээн авч, нийт хэдэн хүн материалаа ирүүлсэн байна, тухайн хүмүүсийн ирүүлсэн материалаас хэд нь шаардлага хангасан, хэд нь шаардлага хангаагүй байна гэж танилцуулж түүний дагуу шаардлагатай гэж үзвэл бид тусгай шалгалт өгөхөөр ирүүлсэн материалтай танилцдаг. *******ын танилцуулснаар шаардлага хангасан гэж үзээд шалгалтад оруулсан байна. Мөн ******* ******* тусгай шалгалтын цахим сайт руу нэвтрэх эрх нь тус 78 дугаар тогтоолоор батлагдсан комиссын гишүүдэд байхгүй, зөвхөн тухайн комисст нэр нь байгаа салбар ******* дарга ******* нэвтрэх эрх нь байдаг. Тэгэхээр салбар ******* дарга ******* нь өөрийн эрхээр орж тухайн хүмүүсийн материалыг хянаад ******* тусгай шалгалт өгөх шаардлага хангасан хүмүүсийн эрхийг баталгаажуулж тусгай шалгалтад оруулдаг” гэх мэдүүлэг /1хх36-37/ болон цахим системд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдон тогтоогдож байна.

******* нь ******* ******* ******* 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоол, ******* шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулалтын журмыг мэдэхгүй байсан. Түүнчлэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг би мэдээгүй. Өөрт байгаа нөөцийн тогтоолыг үндэслэсэн. ******* ******* 279 дүгээр тогтоол байдаг энэ тогтоолд дэс түшмэлийн албан тушаалд шалгалт өгч байгаа хүнээс ажилласан жил шаардахгүй, ахлах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно гэдэг өгүүлбэр байдаг. Тэгэхээр шалгалтад орж байгаа хүн бүрээс ажилласан жилийг нь шаарддаггүй учраас шаардаагүй гэсэн нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

- аймаг дахь ******* ******* ******* салбар ******* 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаар тогтоол /1хх109/

Монгол Улсын ******* ******* тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, “******* ******* ******* салбар ******* ажиллах журам”-ын “Гурав”-ын 3.5.3, ******* ******* ******* 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “******* ******* шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн комисс томилсон  байна.

Гэрч ...”2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улс даяар тус 25 дугаар тогтоолыг дагаж мөрдөхөөр заасан ба дагаж мөрдсөн. Аймгуудын салба зөвлөл рүү ******* зөвлөлөөс тус тогтоолыг хүргүүлсэн, чиглэл өгсөн мэдээлэл байхгүй байна. Тус тогтоол хуулийн нэгдсэн сайт Legalinfo дээр нээлттэй тавигдсан. ******* ******* ажлын албанаас тус чиглэл өгсөн талаар асуухад цахимаар орж байсан сургалтын үеэр энэ тогтоолын талаар мэдээлэл чиглэл өгч байсан гэсэн. Албан бичгээр  салбар зөвлөлүүдэд мэдэгдсэн зүйл байхгүй. Цахим системээр ирүүлсэн материалыг шалгалтын комисс 25 дугаар тогтоолын хүрээнд хянаж баталгаажуулна. Шалгалтын комисс дотоод журмыг мэдэхгүй байна. Тухайн шалгалт 2023 оны 06 сард хяналт шалгалт хийж байх үед цахим системд шалгалтад бүртгүүлэх материалаа ирүүлэхдээ ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн материалаа хавсаргаагүй байсан. Магадгүй шалгалтын комисс 46.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар жинхэнэ албан тушаалд томилогдоод, чөлөөлөгдсөнийг мэдээгүй байх магадлалтай. Ерөнхий шалгалт өгсөн эсэх мэдээлэл буюу ******* ******* ******* цахим хуудаст нээлттэй байдаг. Тэгэхээр төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэдэг журмаар нөөцийн бүртгэлтэй мэдээллийг иргэнээс нэхэхгүй цахим сайтаас татаж авч ашигладаг” гэх мэдүүлэг /1хх67-68/

Өөрөөр хэлбэл ******* нь ******* ******* тусгай шалгалтад нэр дэвшигч - төсвийн зарлагын ахлах мэргэжилтэн албан тушаалаас 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс халагдсан гэх мэдээллийг нягталж  шалгах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, комиссын гишүүдийг арга зүйн удирдлагаар хангаагүй, хууль тогтоомжид заасан чиг үүрэг, дүрэм журам, стандартыг хэрэгжүүлэхгүйгээр Бичил татвартай харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2 сул ******* сонгон шалгаруулалтын тусгай шалгалтад орох болзол шалгуурыг хангаагүй нэр дэвшигч  т давуу байдал олгосон гэж үзэхээр байх ба нь ******* ******* ******* 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаартай тогтоолоор ******* жинхэнэ ******* нөөцөд бүртгэгдсэн /1хх167-170/, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр - зарлага хариуцсан дэс түшмэлийн албан тушаалд томилогдсон, уг албан тушаалаас 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр чөлөөлөгдсөн гэсэн мэдээлэл авагдсан байхад “шилжин ажиллах” хүсэлттэй гэж ойлгосон, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж бодоогүй гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл цагаатгагдсан этгээд ******* нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүйгээр бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүгдэгчийн гэм буруу, гэм буруугүй болохыг нотолж шинжлэн судалсан нотлох баримтын агуулга, улсын яллагч дүгнэлтийг үгүйсгэн няцаагаагүй, өмгөөлөгчдийн саналыг хүлээн авсан нотлох баримтын талаар дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/378 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл ******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

            ШҮҮГЧИД                                                Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                        З.ТӨМӨРХҮҮ