Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 349

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Олхонууд овогт Пүрэврагчаагийн Ат яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805012910325 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Олхонууд овогт Пүрэврагчаагийн А 1996 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр баг ......дүгээр гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч П.А нь 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын автобусны буудлын орчим Б.Б-ийг “юу хэлээд байгаан” гэх шалтгааны улмаас болж түүний нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  П.А мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Модны 2-ын Од караокеноос 2 найзтайгаа хамт гарахад манай 2 найз хоорондоо маргалдсан. Би тэдний дундуур ороод салгаж байтал Б- бидний дундуур орохоор нь салгаад явуулсан. Тэгтэл “та нарыг ална” гээд 3 ширхэг чулуу шидсэн. Тэгээд цаашаа явсны дараа би араас нь очоод “яаж байгаа юм бэ” гэхэд миний хөлийн булчингаас хазахаар нь түүний дагз руу 2 удаа цохисон. Тэгж байтал цагдаа ирсэн” гэв.

 Шүүхээс шүүгдэгч П.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч П.А нь иргэн Б.Б-ийн нүүрэн тус газар цохиж зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулд зулгаралт, 2 шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Б-ийн “2018 оны 03 дугаар сарын 17-18 шилжих шөнийн 03 цагийн үед БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны автобусны хажуу талын гудамжинд явсан байсан хоёр эрэгтэй хүн маргалдаж байсан. Нэг өндөр залуу нь казак хэлээр яриад байсан. Би зүгээр харсан чинь өндөр нуруутай залуу “юу хэлээд байгаа юм” гээд шууд элэг рүү цохисон. Би газар унасан чинь дээрээс өшиглөсөн. Мөн дээрээс дэвсээд байсан. Ингээд удалгүй цагдаа ирсэн. Элэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Мөн шүд рүү нэг удаа өшиглөсөн. Зүүн талын нүд рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд хөл гар руу өшиглөөд байсан. Өндөр нуруутай залуу зодсон. ... Санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

Гэрч С.Амарбаясгалангийн “2018 оны 03 дугаар сарын 17-ны 22 цагийн үед хорооллын модны 2-т байрлах Од караокед зургуулаа орсон.Төгөлдөр, Батсүрэн, А, Болдпүрэв, Мөнхболд би байсан. Караокеноос 02-03 цагийн үед гараад Болдпүрэв, Төгөлдөр, Батсүрэн салаад  гэр рүүгээ явсан. А, Мөнхболд бид гурав хамт үлдсэн. Мөнхболд бид хоёр хоорондоо маргалдсан. Би өөр зүйл санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

“... Мөнхболд бид хоёр хоорондоо маргалдаад А салгаж байтал нэг согтуу хүн А руу чулуу шидсэн. А барьж автал Аын хөлнөөс хазсан. Тэгэхээр нь А тухайн согтуу хүнийг цохисон. ... Тэгэхээр нь А толгой руу нь хоёр удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

Гэрч Ш.Энхтөрийн “2018 оны 03 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны хоёрын автобусны буудлын ойролцоо хоёр үл таних иргэн зодолдож байсан. Би ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тухайн хоёр хүнийг жижүүрт авчирч хүлээлгэн өгсөн. Нэг нь нэгнийгээ цохисон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3799 дугаартай:

“1. Б.Б--н биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

П.Аын яллагдагчаар өгсөн “... иргэн Б- нь газар унаж босоод явж байгаад хажууд ирээд унасан тэгэхээр нь босгоод явуулсан. Гэтэл хажуугаар өнгөрөөд нилээн явж байгаад жижиг чулуу аваад шидсэн. Яагаад байгаа юм бэ гэж хэлээд очиж барьж авсан чинь зүүн талын хөлний булчингаас хазсан. Тэгэхээр нь тавиулах гэж хоёр удаа цохисон. 150,000 төгрөг төлсөн. ... Би тэр хүнийг цохисондоо маш их гэмшиж байгаа. Миний буруу” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч П.А нь иргэн Б.Б-ийг “юу хэлээд байгаан” гэх шалтгааны улмаас болж түүний нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

Шүүгдэгч П.А нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Мөн шүүдэгчийн ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 28 дугаар хуудас/ урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Мөрдөн шалгах явцад хохирогч Б.Б-ийн “миний бие Б.Б- 2018.03.27 эмчилгээний зардал 150.000 авсан үнэн. Гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 29 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.А баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүх шүүгдэгч П.А гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигийг төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхонууд овогт Пүрэврагчаагийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.А торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.А торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ