| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2318000930216 |
| Дугаар | 2026/ДШМ/12 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/12
*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******, *******-******* /цахим/
Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох 230093026 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд:
- Баянгол дүүргийн шүүхийн 203 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98. дэх хэсэгт зааснаар жилийн хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол Улсын иргэн, тоот оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
3. Монгол Улсын иргэн, тоот оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 0-наас 3-ны өдрийг хүртэл хугацаанд ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй Тул-Huchu Taimen нэршилтэй ширхэг загасыг “ ” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалан улмаар Хөвсгөл аймгийн сумын Эгийн голоос Дархан-Уул аймгийн сумын дүгээр багт байрлах цагдаагийн хяналтын пост хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ургийн овогт , ургийн овогт , ургийн овогт нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн бүлэглэн ховор амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 сая төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн .4, .7, .8, .9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг тул загасыг устгаж, цэнхэр өнгийн цаасан ууттай 24 см урттай 0 грамм жинтэй хөлдөөсөн хар өнгийн ууттай мөс цоолдог өрөм, түүний дагалдах хэрэгсэл, хөх өнгийн ууттай мөс цоолдог өрөм, түүний дагалдах хэрэгсэл, “Chess set” гэх бичиглэлтэй саванд хийсэн 4 ширхэг загасны уурга, хар хайрцаг дотор бор өнгийн болон хар өнгийн гэртэй бахь 2 ширхэг, 4 ширхэг духны гэрэл, бусад загасны хэрэгсэлтэй хар өнгийн сав зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, 2024 оны 0 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаартай “ ” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокуророос шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ:
...Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор би, эрүүгийн 230093026 дугаартай *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээр 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоол гаргасан.
Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас хэрэгт битүүмжлэгдсэн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 67,000,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох санал гаргасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ “ ” ХХК-ийн 67,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий - улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулахгүйгээр буцаан олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл, бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодит аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах. улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх тусгай мэдлэг бүхий этгээдийн гаргасан үнэлгээг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан бөгөөд мөн зүйлийн 2- т гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцон хурааж байхаар зохицуулсан байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “ ” ХХК-ийн эзэмшлийн - улсын дугаартай Тоёота Ланд Круйкер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 67,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгуулах талаар өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжин оролцох болно гэжээ.
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
...Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг өмгөөлөгч надад шуудангаар ирүүлснийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гардан авч танилцаад, уг тогтоолыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч *******, ******* нар нь бусдын хаясан тулын төл гэх жижиг загасыг жоло ******* хамж машинд ачсаныг огт мэдээгүй бөгөөд ******* ч тэдэнд хэлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байхад тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ял шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн ******* нь Улаанбаатар хотоос гарахдаа л тусдаа машинтай явсан ба загас агнасан газарт их болон явахдаа мөн тусдаа явсан нь тогтогдсоныг шүүх анзаарч үзэлгүй буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл, бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодит аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар эрүүгийн хуульд заасан байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Land Cruiser” маркийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох санал гаргасан. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Шүүгдэгч нарын тээвэрлэж явсан загас Тул загас болох нь тогтоогдсон. Энэ нь өмгөөлөгч нарын саяын ярьсан шинжээчийн дүгнэлтээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын газрын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон байдаг. Иймд шийтгэх тогтоолд албадлагын арга хэмжээ хэрэглэхтэй холбоотой өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******, *******ы өмгөөлөгч ******* саналдаа:
Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд явагдана гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33. дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн. Мөн гэм буруугийн асуудлаар байр сууриа урьдчилан илэрхийлсэн гэдэг үндэслэлээр бид гомдол гаргасан. *******ийн хувьд машинд хамт явсан ч гэсэн тэнд хамтран оролцсон зүйл байхгүй. Ийм учраас хэрэгт цугларсан нотлох баримтууд, бодит байдлыг харгалзаж үзээд *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэг үндэслэлтэй байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж бодит дүгнэлт гаргаж өгнө үү. Анхан шатны шүүхийн энэ хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******: Саналгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
гэж байцаагч миний яриагүй зүйлийг ярьсан болгож, намайг уг машинтай яваагүй байхад явсан мэтээр мэдүүлснээс болж би энэ хэрэгт холбогдсон. Би уг машинд сууж яваагүй. Тэгээд би Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт өмгөөлөгч нартайгаа нийлээд энэ гэж хүнийг мөрдөн байцаагчтай хамт нүүрэлдүүлж байцааж өгөөч гэж хүсэлт гаргасан. этэл шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр дуудаж оруулаад, асуух боломжтой гэдэг хариу аль аль нь өгсөн. Тэгээд нь шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө намайг тухайн үед байгаагүй гэдгийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Мөн би анхан шатны шүүх хуралдаан дуусахын өмнө эцсийн үг хэлэхдээ “...хууль зүйн үүднээс би ямар нэгэн буруугүй, бид гурвын хувьд огт хамаагүй хүмүүс биш, 8 настайгаас эхлээд найзалж нөхөрлөж явсан. Энэ хоёр найзыгаа би Хөвсгөл явах гэж байна, та хоёр надтай явж агаар салхинд гарахгүй юу гээд дагуулаад явсан. Үүндээ хоёр найзынхаа өмнө буруутай. Түүнээс хууль зүйн талаасаа ямар ч буруу байхгүй. Би загас агнах тусгай зөвшөөрөл авсан, гэхдээ тэр загасыг бариагүй, машинд тээвэрлэж байгааг ч үнэхээр мэдээгүй. Тээвэрлэж явсан гэх машинд ч би яваагүй” гэдгийг хэлсэн байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:
Анхан шатны шүүхээс энэ гурван шүүгдэгчийн гэм буруутайд тооцож, тус бүрийг 7,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Хохирлын хэмжээтэй харьцуулахад гэм буруугийн хэлбэрт тохирсон шийтгэл байна. Үүн дээр 294,000 төгрөгийн хохиролтой хэрэгт заавал 67,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл хураах албадлагын арга хэмжээ авах нь тохиромжгүй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнийг заавал хэрэглэх шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш учраас яг энэ хэсэг дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байгаа. Мөн ******* өмгөөлөгч дурдсан 24 см загас, сүүлд шинжээчийн дүгнэлтээр 22 см загас гэж байгаа. 22 см-тай, 0 грамм жинтэй загас авч явахын тулд заавал машинаар тээвэрлэх шаардлагагүй жижиг загас байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн -т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******, *******ийн өмгөөлөгч *******-******* саналдаа:
Анхан шатны шүүх, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг нэг мөр ойлгож хэрэглэхгүй бол ямар субъект үүнийг ойлгох вэ. Тийм учраас анхан шатны шүүх хууль зүйн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нотлох баримтын эх сурвалжийн хооронд үндэслэл бүхий эргэлзээ, зөрүү гарсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9-д заасан үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсгүүдэд зааснаар эсэргүүцэл болон давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:
Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.
- Шүүгдэгч ургийн овогт , ургийн овогт , ургийн овогт нар урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн, ховор амьтны жагсаалтад орсон Тул-Hucho Gunher-ын төрлийн Тул-Hucho taimen зүйлийн загасыг Хөвсгөл аймгийн сумаас Дархан-уул аймаг хүртэл Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн явсан нь:
- Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн, шинжээч гаргасан 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 2023/02 дугаартай дүгнэлт /хх-,46 тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч, биологич, Хөдөө аж ахуйн ухааны доктор, Цагдаагийн дэслэгч .Мөнхчулуунаас дахин шинжилгээ хийхдээ:
“ ....Шинжлэгдсэн загас нь “ Монгол орны загасны лавлах”, “ Монгол орны загас” таних бичигтэй харьцуулалт хийхэд Хулд овог- Samonidae, Тул-Hucho Gunher-ын төрлийн Тул-Hucho taimen ( Pallas.773) зүйлийн загас байна.
Монгол улсын засгийн газрын 202 оны 07 дугаар тогтоолын дүгээр хавсралтад заасан Ховор амьтны жагсаалтад багтсан болно.” гэж дүгнэсэн Е0325/2243 дугаар бүхий дүгнэлт /хх-3,2-р тал/,
-эрч “... Би 2023 оны 02 дугаар сарын 3-ны өдөр
эргүүл, хяналт, шалгалтаар ажиллаж байх хугацаандаа сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Буурал хангай замын цагдаагийн постоор нэвтэрсэн - улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх зорилгоор зогсооход, уг тээврийн хэрэгслээс 40-50 орчим насны 3 эрэгтэй бууж ирсэн.
Тээврийн хэрэгслийн тээшинд 5 ширхэг загас, загасны хэрэгсэл, аяны хэрэгсэл зэрэг зүйлс байсан. Загаснуудыг урьдчилсан байдлаар харахад ширхэг жижиг тул загасны төл, 4 ширхэг зэвэг загас байсан.
Тухайн загаснуудыг би өөрийн экологийн мэдлэг, мэргэжлийнхээ үндсэн дээр гаднах шинж тэмдэгээр таньсан. Тэгээд энэ загасны төл байна. Энийг хэн барьсан бэ? гэж асуухад ******* нь “...бид 3 Хөвсгөл аймгийн Даян дээрхийн агуй ороод буцахдаа нутгийн зүс мэдэх ахаар газарчлуулаад загастай газар сон. Тэгээд энэ загаснуудыг барьсан...” гэж хэлсэн.
Би -н төлийг яагаад буцааж тавиагүй юм гэж асуухад ******* “ нөгөө нутгийн ах загасны нүд сохорсон байна. Сохор загас усанд тавиад дэмий байдаг юмаа гэж хэлэхээр нь авсан.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх--43 тал/
- Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “ Тул загасийг мэднэ, харвал танина. ” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч нар Ховор амьтны жагсаалтад багтсан “” загас тээвэрлэн авч явснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалтай тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.
Өмгөөлөгч . давж заалдах журмаар гаргасан гомдолд:
“ ... Шүүгдэгч ******* “” загас авч явааг мэдээгүй. Уг машинд сууж яваагүй, тусдаа машинтай явсан тул цагаатгаж өгнө үү?” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад:
эргүүл, хяналт, шалгалтаар ажиллаж байх хугацаандаа сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Буурал хангай замын постоор нэвтэрсэн - улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх зорилгоор зогсооход уг тээврийн хэрэгслээс 40-50 орчим насны 3 эрэгтэй бууж ирсэн.
Тээврийн хэрэгслийн тээшинд нийт 5 ширхэг загас байсан. Түүн дотор нэг ширхэг “” загас байсан. Энэ загасийг хэн барьсан бэ? гэж асуухад ******* барьснаа хэлсэн. ” гэх мэдүүлэг /хх--43 тал/,
- 2/ эрч / сумын засан дарга/ “... Манай суманд цайвар өнгийн Тоёота Ланд Круйзер маркийн машинтай хүн байхгүй. улсын дугаартай цайвар өнгийн Тоёота Ланд Круйзер маркийн машин унаж явсан С. гэгчид загас барих зөвшөөрлийн бичиг өгсөн.
Зөвшөөрлийн бичигт загас барихдаа цайвар өнгийн Тоёота Ланд Круйзер маркийн машинтай яваа талаар дурьдсан. “ /хх-,45 тал/,
3/ Шүүгдэгч ******* мэдүүлэгтээ “... 2023-02-р сарын 0-н өглөө 0 цагийн үед хоёр найзын хамт Улаанбаатар хотоос улсын дугаартай машинаар Хөвсгөл аймгийн сумын Даян дээрхийн агуй үзэхээр явсан.” /хх-,29 тал/,
4/ Өмгөөлөгч . Бадамханд 2023--06 өдөр гаргасан хяналтын гомдолдоо “ ...шүүгдэгч нар цайвар өнгийн улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн машин жолоодож явсан.” талаар дурдаж байсныг үндэслэн
Шүүгдэгч ******* 2023 оны 02-р сарын 0-ны өглөө 0 цагийн үед Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн сумын Даян дээрхийн агуй руу шүүгдэгч *******, ******* нараас тусдаа машинтай явж, ирсэн нь үгүйсгэгдэж байх тул 2023 оны 02 дугаар сарын 3-ны өдөр *******, *******, ******* нар цайвар өнгийн улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн машинаар Хөвсгөл аймгийн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явахдаа Дархан-уул аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Буурал хангай замын цагдаагийн постоор нэвтрэн өнгөрсөн болох нь талаар хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон байх тул
Шүүгдэгч *******, ******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй;
Ховор амьтны жагсаалтад орсон Тул-Hucho Gunher-ын төрлийн Тул-Hucho taimen зүйлийн загас дээрх автомашинаар тээвэрлэн явсан гэмт хэрэгт оролцоогүй гэдэг нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр түүнийг цагаатгаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “ эмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураан авч устгах, гэмт хэргийн хохиролд нөхөн төлүүлэхэд зарцуулна.”мөн зүйлийн 5-д дээрх эд зүйл бусдын өмчлөлд байгаа бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хэсгээс үнийг албадан гаргуулахаар заажээ.
“эмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт эмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн үнэ эсхүл түүнээс олсон ашиг, орлого түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж эрүүгийн хуульд тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл, бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж, учруулах хохирлыг ихэсгэдэг.
Цаашилбал эдгээр зүйлүүдийг хураан авч устгах, улсын орлого болгох нь гэмт хэрэг үйлдэх санаа бодлыг тасалдуулах, зогсоох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлөхөд чухал ач холбогдолтой юм.
Анхан шатны шүүх хэргийн анхан шатны журмаар шийдвэрлэхдээ ховор амьтны жагсаалтад орсон Тул-Hucho Gunher-ын төрлийн Тул-Hucho taimen зүйлийн загас автомашинаар тээвэрлэн явсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу уг тээврийн хэрэгслийг хураан аваагүй нь шүүх “ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл: эмт хэрэг үйлдэх үед ашигласан тээврийн хэрэгслийг хураах, уг тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байдаг бол тусгай мэдлэг бүхий этгээдээс гаргасан зах зээлийн үнэлгээг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс үнийг гаргуулаагүй нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолд “өөрчлөлт” оруулах үндэслэл болох бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Ховор амьтны жагсаалтад багтсан “” загас тээвэрлэн явсан улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашин “ ” ХХК өмчилдөг болох нь /хх,5 тал/ тогтоогдсон тул хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий шинжээчийн 2023 оны 04-р сарын 25-ны өдрийн дүгнэлтээр уг автомашины зах зээлийн дундаж үнэ 67 260 000 төгрөг гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч нараас автомашины үнийг гаргуулахдаа гэмт хэргийг санаачилсан, оролцсон оролцоо, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан үзэж гаргуулах үнийн хувь хэмжээг тогтоох нь “ шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тухайлбал:
- Шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлэгт “ Эрдэнэ булган суман дахь Даян дээрхийн агуй үзэхээр хотоос гарсан..., .... Загас агнах, загасны спортын талаар ямар ч мэдлэггүй. Анх удаа загасанд явсан.” гэх,
- Шүүгдэгч ******* давж заалдах шатын шүүх хуралдаан дээр “ ....Би загас барих гэж Эгийн гол руу найз нараа дагуулан явснаар ийм асуудалд орчихлоо...” гэх мэдүүлгүүд,
- Загас барих зөвшөөрлийн бичгийг ******* өөрийн нэр дээр гаргуулж авсан байдал,
- Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “ эмт хэрэгт оролцоогүй, улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашинд сууж яваагүй тул намайг цагаатгаж өгнө үү” гэж бичсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал зэргийг үндэслэн автомашины үнийн 60% болох 40.356.000 төгрөгийг шүүгдэгч *******аас, үлдэх хэсгийг шүүгдэгч *******оос тус тус гаргуулахаар шийдвэрлэж байна.
Давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаар шүүгдэгч *******, ******* нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь тухайн хэргийн зүйлчлэл болон анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагад ямар нэг байдлаар нөлөөлөхгүй тул давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс хэрэг шийдвэрлэхдээ гаргасан алдааг зөвтгөх замаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 2-р сарын 2-ны өдөр “С83.3” оношоор нас барсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг энэхүү магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОТООХ нь:
. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дэх заалтыг:
-“ . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч ургийн овогт , ургийн овогт нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн ховор амьтны жагсаалтад орсон “ ” тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн *******т холбогдох заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчлөлт оруулсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 40 356 000 /дөчин сая гурван зуун тавин зургаан мянга/ төгрөгийг, шүүгдэгч *******оос 26 4 000 /хорин зургаан сая есөн зуун дөрвөн мянга/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
3. Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч *******аас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРАЛАЧ
ЕРӨНХИЙ ШҮҮЧ Ц.АМАРЖАРАЛ
ШҮҮЧИД З.ТӨМӨРХҮҮ
Б.МАНЛАЙБААТАР