Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/127

 

2026            01            29                                                                              2026/ДШМ/127

                                              Д.Д-д холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Солонго,

шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2485 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нараас гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Д-д холбогдох 2408 01675 1028 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.      

О- овогт Д-гийн Д-, .......,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1174 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, /РД:Д-/.

 

Шүүгдэгч Д.Д- нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд "бараа зарна” гэх хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон нэр бүхий 122 хохирогчоос нийт 28.050.000 төгрөгийг Голомт, Хаан, Худалдаа Хөгжлийн банкууд дахь өөрийнхөө эзэмшлийн дансуудаар тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д-гийн Д-ыг 05 /тав/ жил, 06 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Д-д энэ шийтгэх тогтоолоор шийтгэсэн 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1174 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 41 /дөчин нэг/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил, 7 /долоо/ cap 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д шийтгэсэн 5 /тав/ жил, 7 /долоо/, сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-аас 19,955,000 /арван есөн сая есөн зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж, энэ шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий 95 /ерэн тав/ хохирогч нарт олгож, Эрүүгийн 2408016751028 дугаартай хэрэгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 105, 106 дугаар зөвшөөрлөөр Д-гийн Д- /РД:Д-/-ын нэр дээр бүртгэлтэй “Голомт” банк дахь Д-, Д- дугаарын, “Худалдаа Хөгжлийн банк” дахь Д-, 815016741, Д-, Д- дугаарын данс дахь мөнгөн хөрөнгөөр хохирогч нарын хохирлыг төлүүлсний дараа прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, Эрүүгийн 2408016751028 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 /тав/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Д- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлд гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн буюу хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

1. Шүүх хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй, шийтгэх тогтоолын 45 дугаар тал буюу “шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт”-ийн 3 дугаар заалтад нэр бүхий 122 хохирогч нарт 28,175,000 /хорин найман сая нэг зуун зу далан таван мянга төгрөгний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй дүгнэсэн,н учир ньнь Д.Д- Д.Д-І нь цагда цагдаагийн баййгууллагад шалгагдахаас өмнө мнө хохирогч Ж.Б-д 325,000 төгрөг, Б.Б-д 90,000 төгрөг, Х.Э-д 350,000 төгрөг, Н.З-д 75,000 төгрөг, Б.А-д 175,000 төгрөг, Ц.Б-д эрхүүд 350,000 350,000 төгрөг, П.М-д 500,000 төгрөг, О.Х-д 175,000 төгрөг, Л.А-т 1,340,000 төгрөг, Б.Б-д 125,000 төгрөг, Ч.А-д 100,000 төгрөг, С.Н-д 175,000 төгрөг, А.Д-д 380,000 төгрөг, Б.С-д 50,000 төгрөг, Г.Б-д 90,000 төгрөг, Б.Б-ид 60,000 төгрөг, Ж.Б-д 400,000 төгрөг, Б.Ө-т 100,000 төгрөг, Ц.Н-д 380,000 төгрөг, О.Д-т 50,000 төгрөг, Х.М-д 150,000 төгрөг, Б.Э-д 100,000 төгрөг Б.Э-д 50,000 төгрөг, 3. Б-д 140,000 төгрөг, Б.Г-д 100,000 төгрөг, Т.О-д 140,000 төгрөг, Ш.М-т 380,000 төгрөг, Ч.Д-нямд 600,000 төгрөгний буюу нэр бүхий 29 хохирогчид /уг нь 28 хохирогчийн нэр дурдсан байгаа/ 6,950,000 /зургаан сая есөн зуун тавин мянга төгрөгний хохирлыг бүрэн төлсөн гэж дурдсан боловч шийтгэх тогтоолын хавсралт жагсаалтын 84 дугаарт 3.Б-д 140,000 төгрөгний хохирол гаргуулах зүй нь хохирол төлөгдсөн байсан/ гэж дурдсан, мөн хавсралт жагсаалтын 3 дугаарт хохирогч Б.Б- /М- регистрийн дугаар/-д 175,000 төгрөгний хохиролтой гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, /8 хавтаст хэргийн 165-167 тал/ учир нь Д.Д-ын дансны хуулгаар хохирогчид 175,000 төгрөгний буцаалт хийснийг шүүх хянаж үзэлгүй нийт хохирлын тооцоог зөрүүтэй дүгнэсэн нь шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсгийн 5 дугаар заалтаар хохирлын хэмжээ буруу бодогдсон нь шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлд хамаарна. Мөн миний үйлчлүүлэгчийн хэрэгт авагдсан дансны хуулгаар Д.Д- нь онлайн сугалаанд их хэмжээний мөнгө алдсан бөгөөд бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох тул хэргийн зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг хөнгөрүүлэн, мөн энэ хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэх боломжтой эсэхийг хянаж үзэх, Д.Д- нь бусдад учруулсан хохирлоо бодитоор бүрэн төлөхөөр илэрхийлж, хохирогч нарын төлбөр буюу 19,955,000 төгрөгөөс хохирогч Б.Б- /М- регистрийн дугаар/-д 175,000 төгрөгийг хасаж, 19,780,000 төгрөгийг “Гэмт хэргийн хохирлын данс”-д байршуулсан, мөн түүний хувийн байдал буюу 0-3 хүртэлх насны 2 хүүхэдтэй зэрэг миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...”,

“...шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан хохирогч нарын хохирол төлөгдсөнтэй холбоотой нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй. Миний зүгээс хэргийн материалтай нэг бүрчлэн танилцсан учраас тодруулж хэлье. Гурван хохирогчийн төлбөр төлөгдсөн боловч анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдаагүй талаар давж заалдах гомдолдоо дурдсан. Хэргийн материалтай танилцахад Д- тоот данснаас буцаалт хийгдсэн 22 хохирогчийн асуудал гарч ирсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хавсралт хэсгийн 7 дугаарт хохирогч Э- заагдсан. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 175,000 төгрөгийг тоот данснаас буцаасан. Тухайн хохирогч 175,000 төгрөг авсан гэсэн мэдүүлсээр байхад хохирлын хэмжээ нь 350,000 төгрөгөөр дурдагдаад шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл тал гаруй нь төлөгдсөн байхад дахин 350,000 төгрөгийг түүнд олгуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бодитой гараагүй гэдэг нь харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хавсралт хэсгийн 15 дугаарт Э- гэх хохирогчийн талаар дурдагдсан. Түүнийг 1,200,000 төгрөгийн хохиролтой гэж анхан шатны шүүх үзсэн. Гэвч үүнээс 490,000 төгрөгийг шүүгдэгч Хаан банкны данснаас төлсөн. Энэ талаарх баримтыг шинээр гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хавсралт хэсгийн 24 дүгээрт О- гэх хохирогч дурдагдсан. Уг хохирогч 190,000 төгрөгийн хохиролтойгоос 90,000 төгрөгийг нь өөрөө авсан гэж мэдүүлсэн. Үлдэгдэл 100,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буцааж шилжүүлсэн. 4 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар талд гэрчийн мэдүүлэг авагдсан. Үүнд 100,000 төгрөгийн хохиролтой гэх мэдүүлэг нь авагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хавсралт хэсгийн 28 дугаарт Ж- гэх хохирогч дурдагдсан. Уг этгээд 190,000 төгрөгийн хохиролтой. Шүүгдэгчийн тоот данснаас 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 190,000 төгрөгийг бүрэн буцаан шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хавсралт хэсгийн 38 дугаарт хохирогч Н- 75,000 төгрөгийн хохиролтой гэж дурдагдсан. Үүнийг 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр буцааж шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хавсралт хэсгийн 6 дугаарт хохирогч Т- хохирогчийн хохирлыг тодорхойлсон. Миний шинээр гаргаж өгсөн баримтаас харахад 400,000 төгрөгийг шүүгдэгч буцааж өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу мөнгийг авснаас хоёр өдрийн дараа буцааж төлсөн байна. 22 хохирогчийн дансанд нийт 4,670,000 төгрөг шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 19,955,000 төгрөгийн хохирлоос 15,000,000 төгрөгийг барьцааны дансанд байршуулсан. Үүнээс баримжаагаар тооцож үзэхэд 200,000 гаруй төгрөгийн зөрүү гарч байна лээ. Тухайн үлдэгдэл хохирлыг төлөх боломжтой. Шүүгдэгч Д.Д-ын дансны хуулга гэх уг баримтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй болох нь харагдаж байна. Мөн миний үйлчлүүлэгч хууль зүйн зөвлөгөө аваагүй асуудал бий. Яллагдагчийг дандаа өмгөөлөгчгүй байцаасан. Урьд байгаа хэргүүдтэй нэгтгэж байна гэж хэлээд явуулаад байсан. Миний үйлчлүүлэгч нялх хүүхдээ аваад Хөвсгөл аймгаас ирж өмгөөллийн багтай уулзсан. 7 хоногийн өмнө уулзсан учраас чиний олон хохирол дутуу байгаа учраас 60 хоногийн хугацаагаар хойшлох боломжтой юм байна гэж тайлбарласан. Гэтэл хэрэг шийдэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байгаа учраас хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс бүх үйлдлийг нэг яллах дүгнэлтэд багтааж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 6 газраас миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татсан. Баянгол дүүргийн цагдаагийн 1 болон 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн  1 болон 2 дугаар хэлтэс дээр хэрэг нь байгаа. Бүх хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн. Орхон аймагт байгаа хэрэгтэй холбоотой баримтыг надад мэйлээр явуулсан учраас бүдэг, харагдахгүй байна. Тэр хэргийн хувьд 3 хохирогчтой юм байна лээ. Ингээд нийт 7 газраас 7 яллагдагчаар татсан нөхцөл байдал байгаа. Өөр бараг үлдээгүй байх...” гэв.

Шүүгдэгч Д.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний хохирол төлбөрийг үнэн зөвөөр шийдвэрлээгүй тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: шүүх хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй, шийтгэх тогтоолын 45 дугаар тал буюу “шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон Хууль зүйн дүгнэлт”-ийн 3 дугаар заалтад нэр бүхий 122 хохирогч нарт 28.175.000 /хорин мянган сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй дүгнэсэн, учир нь миний бие цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа өөрийн сайн дураар хохирогч Ш.Б-д 235.000 төгрөг, Б.Б-д 90.000 төгрөг, Х.Э-д 350.000 төгрөг, Н.З-д 75.000 төгрөг, Б.А-д 175.000 төгрөг, Ц.Б-д 350.000 төгрөг, П.М-д 500.000 төгрөг, О.Х-д 175.000 төгрөг, Л.А-т 1.340.000 төгрөг, Б.Б-д 125.000 төгрөг, Ч.А-д 100.000 төгрөг, С.Н-д 175.000 төгрөг, А.Д-д 380.000 төгрөг, Б.С-д 50.000 төгрөг, Г.Б-д 90.000 төгрөг, Б.Б-ид 60.000 төгрөг, Ж.Б-д 400.000 төгрөг, Б.Ө-т 100.000 төгрөг, Ц.Н-д 380.000 төгрөг, О.Д-т 50.000 төгрөг, Ж.М-д 150.000 төгрөг, Б.Э-д 100.000 төгрөг, Б.Э-д 50.000 төгрөг, З.Б-д 140.000 төгрөг, Ш.М-т 380.000 төгрөг, Ч.Д-нямд 600.000 төгрөг, Б.Б-д 175.000 төгрөг буюу нэр бүхий 29 хохирогчид нийт 7.125.000 төгрөгийг бүрэн төлсөн боловч шийтгэх тогтоолын хавсралт жагсаалтын 3 дугаарт хохирогч Б.Б-д 175.000 төгрөг, 15 дугаарт хохирогч Д.Э-д 490.000 төгрөг, 56 дугаарт хохирогч Ж.Н-т 75.000 төгрөг, 89 дэх хохирогч Б.Б-д 190.000 төгрөг, 90 дэх хохирогч Г.Б-д 100.000 төгрөг, 92 дахь хохирогч Н.О-д 100.000 төгрөг, 93 дахь хохирогч Э.Б-т 50.000 төгрөг, 101 дэх хохирогч П.М-ад 50.000 төгрөг, 108 дахь хохирогч М.А-д 100.000 төгрөг, 112 дахь хохирогч Б.О-т 400.000 төгрөг, 118 дахь хохирогч Б.С-д 1.000.000 төгрөг, 119 дэх хохирогч Д.Н-д 380.000 төгрөг гэх мэтчилэн буцаалт хийсэн нь дансны хуулгаар нотлогдоно. Мөн эдгээр хохирогчдоос энэ талаар асуусан бол хохирлоо авсан талаар тодорхой хэлэх байсан. Үүнийг байцаагч шалгаагүй орхисонд гомдолтой байгаа. Мөн миний бие онлайн сугалаанд их хэмжээний мөнгө алдсан бөгөөд миний хувийн байдал буюу 3 насны 2 ба 4 сартай нялх хөхүүл хүүхэдтэй зэрэг миний эрх зүйн байдлуудыг дээрдүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...”

“...Анхан шатны шүүхээс нэр бүхий 95 хохирогчид 19,955,000 төгрөгийн хохирол төлөхөөр шийдвэрлэсэн. Мөн нэр бүхий 22 хохирогчийн хохирол төлсөнийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй орхисон. Хэрэг шилжихээс өмнө буюу мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэхэд тухайн хохирлуудыг төлж барагдуулсан. Мөн Г.Б- гэх хохирогчид 100,000 төгрөгийн нийт хохиролтой гэснийг би 200,000 төгрөгөөр хоёр удаа буцаалт хийсэн. Гэвч шийтгэх тогтоолд дахин тухайн хохирогчид 100,000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Т-, Б- гэх нэр бүхий хүмүүст хохирлоо төлж буцаалтаа хийсэн байхад төлөөгүй мэтээр шийдвэрлэсэн байна. Зарим хүмүүсийн тухайд хохирогчоор мэдүүлэг өгөх, хохирогчоор тогтоолгохоос өмнө буцаалтаа авсан. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тухайн хүмүүс хохирогчоор тогтоогдож мөнгөө нэхэмжилж гомдолтой гэх байдлаар шийдвэрлэсэн. Эдгээр зүйлсийг шалгаагүй орхисон. Мөн сугалаанд мөнгө хожсон талаар хохирогч Б-гийн мэдүүлэгт гэрчээр орсон Г.Ц- гэх админ сугалаанд ордог байсан талаар нотолсон. Миний дансны хуулганд ягаанаар тэмдэглэсэн хэсэг нь сугалаанд орж админуудад мөнгө алдсаныг харуулж байгаа. Нийт үнийн хохирол нь 28,175,000 төгрөг байдаг бөгөөд уг мөнгө нь зөвхөн 10 гаруй админ руу би их хэмжээний мөнгө хийж алдсанаас Г.Ц- гэх хүн рүү нийт хохиролтой дүйцэхээр мөнгө 2024 онд хийсэн байдаг. Үүнээс хохирогч нарын мөнгө хаашаа орсон гэдэг нь дансны хуулгаар нотлогдож байна. Мөн 2024 оны хугацаанд хавтаст хэрэгт орж шалгагдаагүй үлдсэн миний тоот дансанд 2023 оноос 2025 онд нийт 441,000,000 төгрөг орж гаран эргэлдсэн байдаг. Би 122 хүнийг хохироосноос гадна анх маш олон тооны хүнтэй харьцдаг байсан. Анх би онлайн шоп ажиллуулах гэж байсан. Улбар шараар дансны хуулганы баримтыг тэмдэглэсэн байгаа. Би цаашаа бараа захиалдаг байсан ба энэ нь карго хүргэлтээр өгдөг байсныг нотолно. Ногоон өнгөөр тэмдэглэсэн хэсэг нь хохирогч нарт бараа буцаалт хийсэн гэдгийг харуулж байгаа. Мөн өөр бусад хүмүүстэй харьцдаг байсан ба нийт 17,545,000 төгрөгийг хохирогч нараас бусад хүмүүс рүү хийсэн дансны хуулгаар нотлогдож байгаа. Эдгээр зүйлсийг мөрдөн шалгах ажиллагаанд дутуу шалгасан бөгөөд миний зүгээс шалгуулах хүсэлтэй байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд би мэдүүлгээ үнэн зөв өгч чадаагүй. Олон үйлдэл байгаа учраас хэргээ нэгтгүүлсний дараа мэдүүлгээ өгнө гээд яваад байсан. Мэдүүлэгтээ өөрийн талаарх нотлох баримт болон бусад зүйлсийг гаргаж өгч чадаагүй. Мөн сугалаанд мөнгө алдсан талаарх асуудал дээр админуудыг шалгуулах хүсэлтэй байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж нэр бүхий 122 хохирогчоосоо уучлалт гуйж байна...” гэв.

Прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч талаас хохирогч Б-гийн хохирлыг төлсөн боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 140,000 төгрөгийн хохирол гаргуулахаар заасан гэж тайлбарлаж байна. Энэ хэрэг дээр хоёр хохирогч байдаг. Өөрөөр хэлбэл З.Б-, Г.Б- гэх хоёр хүн бий. З.Б-гаас 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 140,000 төгрөгийн Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлж авсан. Г.Б- гэх хохирогчоос 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр буюу нөгөө этгээдээс 140,000 төгрөг шилжүүлж авахаас 5 сарын өмнө 90,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлж авсан. Тиймээс энэ талаарх шийдсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Өмгөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гарган өгч хохирогч Э-, О-, Ж- гэх хүмүүсийн хохирлыг төлсөн гэж тайлбарлаж байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Д-д холбогдох хэд хэдэн дансны хуулгыг авсан. Эдгээр данснуудад мөрдөх байгууллагаас болон шүүхээс нэр бүхий 122 хохирогчтой нэг бүрчлэн холбогдож хохирол төлбөр төлсөн эсэх талаар лавласан. Үүнийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 45 дугаар талд тусгасан байсан. Өөрөөр хэлбэл хэрэг шүүхийн шатанд байхад хохирогч нэг бүртэй холбогдож хохирлын тооцоог гаргасан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Д-ыг хэд хэдэн газар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан, Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн учраас хэргийг анхан шатны шүүхэд буюу прокурорт буцааж хэргүүдийг нэгтгэн шалгуулах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Мөн шүүгдэгч өмгөөлөх эрхээр хангагдаагүй талаар тайлбар хэлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Д- өмгөөлөгчтэй байсан. 122 хохирогчтой холбоотой нэг бүрчлэн мэдүүлэг авахад өмгөөлөгч байлцаж мэдүүлэг өгсөн тохиолдол бий. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй. Гэвч шүүгдэгч Д.Д- тухайн өмгөөлөгчөөсөө татгалзаж шүүх хуралдааны шатанд өмгөөлөгч авах хүсэлтийг гаргасан. Ингээд өмгөөлөгч авах, авсан өмгөөлөгч хэргийн материалтай танилцах гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тиймээс шүүгдэгч Д.Д-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй, эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “...шийтгэх тогтоол гарсны дараа өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол...” гэж заасан. Шалгагдаж байгаа асуудлаа шүүх хуралдааны явцад хэлж байсан. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд өөр дүүрэгт эсхүл өөр орон нутагт шалгагдаж байгаа талаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эсхүл хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, яллах дүгнэлт үйлдсэн талаарх баримт авагдаагүй. Шүүгдэгч Д.Д- энэ талаарх нотлох баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй. Тиймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд шийтгэх тогтоол гарсны дараа өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол гэж үзэж өнөөдрийн гаргаж өгч буй яллах дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох боломжтой. Яллах дүгнэлт үйлдсэн байгаа Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн хэрэгтэй тусдаа шүүхээр орж ялуудыг нэмж нэгтгэх боломжтой хуулийн зохицуулалт байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын мэтгэлцээний хүрээнд шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Нэр бүхий 122 хохирогчид хохирол учруулсан. Үүнээс 95 хохирогчид хохирол төлөхөөр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Гэм буруугийн асуудал болон эрүүгийн хариуцлага, хор уршгийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан байна. Тиймээс шүүгдэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

1. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог бол шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол тус тусын хэргүүдэд нь ял оногдуулж, нэмж нэгтгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зохицуулсан байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн ижил төрлийн буюу нэг зүйл, хэсэгт холбогдох хэргүүдийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэх нь шүүхээр ял шийтгүүлсний дараа өмнө үйлдсэн нэг ижил төрлийн хэрэг илэрч, нэмж ял шийтгүүлэхгүй байх боломжийг бий болгодог.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч энэ нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлэх хүсэл зоригоос хамаарна.

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь нэг ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлсэн, энэ талаарх мэдээлэл, баримтыг гарган өгсөн тохиолдолд прокурор тэдгээр үйлдлүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх үүрэгтэй ба энэ хүрээнд ял оногдуулах нь гагцхүү гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах зорилгод суурилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад чиглэнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил багийн Засаг даргын тодорхойлолт, Голомт банкны Д-, Д- тоот дансны хуулга, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005407 тоот дансанд хохирлын 15.000.000 төгрөгийг байршуулсан талаарх Хаан банкны шилжүүлгийн баримт, Орхон аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, Баянгол дүүргийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 661 дүгээр яллах дүгнэлт зэрэг анхан шатны шүүхээр шинжлэн судлагдаагүй шүүгдэгч Д.Д-ын талаарх хувийн баримтуудыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь хувийн байдлын талаарх баримт мөн болно.

Шүүгдэгч Д.Д-ыг анхан шатны шүүхээс ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн болох нь Орхон аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, Баянгол дүүргийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 661 дүгээр яллах дүгнэлтээр тогтоогдож байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараагаар тогтоогдсон дээрх хэргүүдэд нь ял оногдуулахдаа шүүгдэгч Д.Д-ын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоож нотолсон байхыг хуульчилсан.

 

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээр хэлэлцүүлэгдээгүй баримтуудыг гаргаж өгсөн боловч нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна.

 

Эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг ялган зааглаж улмаар нягт, бүрэн, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгаа, эсхүл гэмт хэргийн шинжтэй нотлогдсон боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нэгтгэн дүгнэсэн байх зайлшгүй шаардлагатай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно.” гэж тус тус заасан байх тул хохирогч нарын хохирлын хэмжээг нэг мөр дүгнэх нь гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохыг анхаарах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нараас “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2485 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                     ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ                                           

                                     ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ