Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 905

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, иргэн Ч.Н*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/364 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан гэрээндээ: “...Монгол Улсын иргэн Ч*******ын Н*******гийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээ сарын 7-ны өдрийн А/364 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч бид дор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү “Эвлэрлийн гэрээ” (цаашид “Гэрээ” гэх)-г байгуулав. Үүнд: 

1. Нэхэмжлэгч Ч*******ын Н*******гийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/364 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн “захирамжлах” нь хэсгийн 1 дэх хэсгийн “дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн иргэн Ч******* овогтой Н*******д ******* дугаар хороо ******* дугаар байрны баруун талд 0.2 га газрын эзэмших эрхийн холбогдох хэсэг болон газар эзэмшүүлэхээр олгогдсон эрхийн 03******* тоот гэрчилгээг хүчингүй болгосугай” гэсэн заалтыг “дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн иргэн Ч******* овогтой Н*******д ******* дугаар хороо, ******* байрны баруун талд 994,1 квадрат метр газрын эзэмших эрхийн холбогдох хэсэг болон газар эзэмшүүлэхээр олгогдсон эрхийн 03******* тоот гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Ч******* овогтой Н*******д ******* дугаар хороо, *******-р байрны баруун галд 1056,9 квадрат метр газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж газар эзэмших гэрээг байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосугай” хэмээн өөрчлөх үүргийг хариуцагч хүлээв.

2. Нэхэмжлэгч нь дулааны шугам давхцаагүй энэ гэрээний 1-д заасан 1056,9 квадрат метр хэмжээгээр эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг хийлгэн дүүргийн Газрын албанд өгөх үүрэг хүлээв. 

3. Нэхэмжлэгч нь дулааны шугам давхцаж байгаа гэрээний 1-д заасан 994.1 квадрат метр хэмжээтэй газрын талаар маргаан үүсгэхгүй болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга нар нь тус шүүхэд хянагдаж байгаа ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/364 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай захиргааны хэргийн талаар харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Ч.Н*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн “захирамжлах” нь хэсгийн 1 дэх заалтыг “дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн иргэн Ч.Н*******д ******* дугаар хороо, ******* байрны баруун талд 994,1 м.кв газрын эзэмших эрхийн холбогдох хэсэг болон, газар эзэмшүүлэхээр олгогдсон эрхийн 03******* тоот гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Ч******* овогтой Н*******д ******* дугаар хороо, *******-р байрны баруун галд 1056,9 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж газар эзэмших гэрээг байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосугай” хэмээн өөрчлөх үүргийг хариуцагч хүлээв” гэжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т ...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргаж, ирүүлсэн байх тул нэхэмжлэгч Ч.Н******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Н******* болон хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг төлөөлөх эрх бүхий этгээд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ч.Н*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Ч.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга нар харилцан тохиролцож, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                            Д.ОЮУМАА