Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 303/ШШ2026/00093

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,

Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн *******,

Хүсэлтийн шаардлага: ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь надаас 1,500,000 төгрөгийг 0,8 хувийн хүүтэй зээлж авсан. ******* нь Дархан хот яваад 80115149 дугаар утас нь холбогдох боломжгүй болсон. Иймд ******* эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Болор-Эрдэнийн хаяг тодорхой болж холбогдсон тул түүнийг эрэн сурвалжлуулсан хүсэлтээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Д.******* нь Н.Болор-Эрдэнийн хаяг тодорхой болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан болох нь тус шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Д.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсан хүсэлт гаргагч Д.*******гийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ         Г.БАТЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 131/ШЗ2024/02021

Баянхонгор сум

 

Шүүхийн шийдвэрийг албадан

гүйцэтгүүлэх тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай төлбөр авагчийн хүсэлтийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Н.Гантулга нь хүсэлтдээ: Тус шүүхийн 2025 оны + дугаар сарын +-ний өдрийн 303/ШШ2025/00++ дугаар шийдвэрээр Б.Дорлигжаваас 9,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 79,475 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Б.Дорлигжав нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, төлбөрийг барагдуулахгүй байх тул уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх захирамж гарган, гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дараах тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана, уг хэсгийн 185.1.1 дэх заалтад төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын ++-ний өдрийн 303/ШШ2025/00632 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Н.Гантулгын хүсэлтийг хангах эрх зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1 дэх заалтыг баримтлан Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын ++-ний өдрийн 303/ШШ2025/00++ дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэсүгэй.

2. Энэхүү шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор уг захирамж, шүүхийн шийдвэр, шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /О.Отгонбат/-т даалгасугай.

3. Энэхүү шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Г.БАТЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 16 өдөр Дугаар 303/ГХ2024/00518 Баянхонгор сум

 

Шүүхийн шийдвэрийг албадан

гүйцэтгүүлэх тухай

 

1. Гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн он, сар, өдөр, дугаар: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын ++-ний өдрийн 303/ШШ2025/00632

2. Тухайн гүйцэтгэх баримт бичгийг олгосон үндэслэл: Уг шүүгчийн захирамжийг төлбөр авагч Н.Гантулгын хүсэлтээр Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын ++-ны өдрийн 303/ШЗ2025/02021 дугаар шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

3. Төлбөр авагч:  Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 132-р байр 4 давхар 17 тоот-д оршин суух, ВУ86113009 регистрийн дугаартай, 90071130 дугаар утастай, Дэжид овогтой Нямбуугийн Гантулга,

4. Төлбөр төлөгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 9-р байр 1 давхар 10 тоот-д оршин суух, ВЭ86052471  регистрийн дугаартай, 85113588 дугаар утастай, Олхонууд овогтой Батсуурийн Дорлигжавд

5. Төлбөр авагчид олговол зохих төлбөрийн хэмжээ: Зээл 9,000,000 төгрөг

6. Төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам: Үгүй

7. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдсан этгээд болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлбэл зохих этгээдийн нэр, хаяг: Үгүй.

8. Гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгө, тэдгээрийн байгаа газар: Үгүй

9. Гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч-хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ, эсхүл төлбөр авагч-хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлээс татгалзах үүрэг хүлээлгэсэн хэсэг:

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дорлигжаваас зээлийн гэрээний үүргийн 9,000,000 төгрөг төлж барагдуулна, төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг нэхэмжлэгч Н.Гантулгад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ