Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2026/00111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Миний бие  1966 онд Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн. 60 нас өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1104 дүгээр архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 194 дүгээр Шагналт цалин олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар 1982 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаар 1983 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 93 дугаар Жилийн ажиллагааны үр дүнгийн шагнал олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дүгээр Ажил авах тухай тушаалын хуулбар, , Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 1990 оны баярын бичиг, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч  нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч С.*******ийн 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч С.******* нь 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1104 дүгээр архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 194 дүгээр Шагналт цалин олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар 1982 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаар 1983 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 93 дугаар Жилийн ажиллагааны үр дүнгийн шагнал олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч С.Амаржаргал, Я.Дашдондог нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч С.*******ийн Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дүгээр Ажил авах тухай тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 1990 оны баярын бичиг зэрэг нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

5.Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.*******ийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******ийн 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА