Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2026/00115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* ******* овогт *******ы *******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь гуравдагч этгээд *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие  *******той 1986 онд гэр бүл болоод 7-н жил хамт амьдраад гэр бүлийн харилцаа эвдэрч цаашид хамтран амьдрахгүй болоод тусдаа амьдарч байгаад 1996 онд *******тай танилцаад 2021 оноос хойш Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг 10 дугаар гудамж, 07 тоотод амьдарч байгаад нөхөр ******* 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Бид 25-н жил хамт амьдсан. Би өндөр настны тэтгэвэр авч байсан ахмад настан нас барсан тохиолдолд тэтгэвэрт нь эхнэрт өвлөгдөхөөр болсон тул *******тай 2001 оноос 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Үндэсний архивын сан хөмрөг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03-10/7891 дүгээр лавлагаа,  дугаар *******ы нас барсны гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар албан бичиг, Голомт банк ХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн  дугаар гипотекийн гэрээний хуулбар,  дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч  нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2.Хүсэлт гаргагч Д.******* нь талийгаач *******тай 2001 оноос 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4.Хүсэлт гаргагч Д.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 10 дугаар байр, 07 тоотод оршин суудаг байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь талийгаач *******тай 2001 онд гэр бүл болж, хүсэлт гаргагч нь өмнө нь өөр хүнтэй буюу *******той гэрлэлтээ бүртгүүлсэн ба түүнээс гэрлэлтээ цуцлуулаагүй гэх шалтгаанаар *******тай гэрлэлтээ батлуулаагүй буюу 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь Үндэсний архивын сан хөмрөг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр лавлагаа,  дугаар *******ы нас барсны гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар албан бичиг, Голомт банк ХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн  дугаар ипотекийн гэрээний хуулбар,  дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Хүсэлт гаргагч Д.*******, талийгаач ******* нарыг олон жилийн хугацаанд хамтын амьдралтай байсан талаар гэрч *******, ******* нар мэдүүлсэн байх тул хүсэлт гаргагч Д.*******, талийгаач ******* нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.

8. Иймд хүсэлт гаргагч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, талийгаач *******тай 2001 оноос 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* овогт *******ы *******ийг талийгаач *******тай 2001 оноос 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА