Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 303/ШШ2026/00165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  *******,

Хариуцагч:  *******ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 3,725,395 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* манайд ажилладаг байсан бөгөөд цалингаасаа гадуур яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж гуйгаад нэлээд хэдэн удаагийн шилжүүлгээр нийт 2,833,000 төгрөг зээлж авсан. Энэ хүнийг ажилтай байлгахын тулд цагаа сарын үеэр өөрийн гэртээ хүртэл байлгаж, мөнгө гуйхад нь өгдөг байсан. Гэтэл хамгийн сүүд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мөнгө зээлж аваад сураггүй алга болсон. Иймд үндсэн зээл 2,833,00 төгрөг, хүү 892,395 төгрөг, нийт 3,725,395 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч ******* нь хариу тайлбартаа: Миний бие ******* 2025 оны 02-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос гарч ******* гэж хүн дээр найз *******тай хамт очиж ажилласан. Тэр ажил Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвд барилгын гадна фасадны ажил хийсэн. Тэр ажил нь байр хоол цаанаасаа өгөөд өдрийн 100.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон. Миний бие 2025 оны 02 дугаар сарын 2025 оны 7-дугаар сарын 20-ны өдөр хүртэл 13 хоног ажилласан юм. 2025 оны 3 дугаар сарын эхээр ахин очиход намайг Сайншанд сумын барилгын ажил дээр хуваарилж, гадна талын шилэн фасад дээр ажилласан. Тэр үед мөн л 12-13 хоног ажилласан. Нийтдээ 26-27 хоног ажилласан. 2025 оны 02-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү явсан тэгэхэд *******, Энх-амгалан нарын \2 хүн\ замын хоолны мөнгө шилжүүлсэн. 40.0+40.0=80.0 төгрөг. Тэр хугацаанд би нэг удаа 815.000 төгрөг авсан. Энэ нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байсан. Миний дансны хуулга дээр байгаа. Энэ нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр *******, ******* гээд 40.000 төгрөг орж ирсэн. Энэ нь ундаа тамхины мөнгө л байгаа. *******гийн төрсөн өдөр гээд өгсөн мөнгө авсан. Энэ нь 2025 оны 02 дугаар сарын 16-нд 15.000 төгрөг орж ирсэн.Энэ мөнгө *******гийн мөнгө. ******* миний дансаар авдаг. 2025 оны 02 дугар сарын 18-ны өдөр 50.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө мөнгө. миний дансаар авдаг. 2025 оны 02 дугаар сарын 19-ний 50.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө бид хэд хөзөр тоглоод нэгэндээ өгсөн мөнгө байсан. 2025 оны 02-р сарын 20-нд 681.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө *******гийн үлдэгдэл цалин орж ирж, ******* авсан. 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 130.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө цалингийн үлдэгдэл мөнгө орж ирсэн. 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 30.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө цалингийн үлдэгдэл мөнгө орж ирсэн. 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 830.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө цалингийн мөнгө орж

ирсэн. 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө цалингийн мөнгө орж ирсэн.Замын хоол хүнс унаа, тамхи нмйт 235,000 төгрөг, н.Амзагийн цалин 681,000 төгрөг, миний цалин 2,005,000 төгрөг миний дансанд орж ирсэн. Би өвлийн хүйтэнд гадаа ажиллаж тэр хүний ажлыг бүтээж өгсөн. Хариуд нь 2.005.000 төгрөг л гар дээрээ сувруулан барин авсан байна. Харин ч би энэ хүнээс цалин 7-8 хоногийн авлагатай. Би бас эхнэрт нь цоо шинэ А53 маркийн гар утсаа зарсан Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүнээс мөнгө зээлж аваагүй. Цалингаа л авсан. Харин ч цалин дутуу өгсөн.гэжээ.

3.Шүүх *******ад холбогдох Зээлийн гэрээний үүргийн 3,725,395 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,556 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 74,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн нийт 3,725,395 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,556 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 74,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА