Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 370

 

                                                                                                                     

 

 

 

 

                                  

   

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,  

улсын яллагч С.Батгэрэл,

иргэдийн төлөөлөгч Д.Худ,

шүүгдэгч Э.Т- түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэг түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа

гэрч Б.Энхсаруул нарыг оролцуулан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Эзэн овогт Энхтунгалагийн Т-т яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1705006940092 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо ______________хаягт байрлах нийтийн байрны __ тоотод түр оршин суух, 

Чингэлтэй дүүргийн  2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 189 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж  байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 6 сар 20 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,  Эзэн овогт Энхтунгалагийн Т-.

 

Холбогдсон хэрэг: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Т- нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн .... дугаар хороо.... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах нийтийн байрны ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Э-г 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоолойг нь боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.Т- мэдүүлэхдээ: “Би хүн амины хүнд хэрэгт холбогдож хүний амьдрал шийдэх асуудалд миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн хүсэлтүүдийг үл тоож шийдвэрлэж өгөөгүй. Анхнаасаа эрүүгийн төлөөлөгч нар намайг хийсэн байгаа, энэнд тохоод явуул гэж ярьж тулгаад хүн амины хэрэгтэн болгож яллаж байгаад гомдолтой байна. Би тухайн үед эхнэрийгээ боож алах байтугай хэвтэж чадахгүй, ширүүн хөдөлж чадахгүй, нурууны хугаралттай байсан” гэв.          

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэг мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 13-14 цагийн үед талийгаач над руу ярьсан. Талийгаач над руу эхлээд ярихдаа бид хоёр Жаргалант руу явна, хоёр хүүхдээ санаж байна, ногооны ажил эхэлж байгаа юм чинь очиж ажилмаар байна, Т-ийн бие тааруу гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагаас хойш утас нь холбогдоогүй.  Тэгээд маргааш өдөр нь  2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагт Т- надруу 99-тэй дугаараас залгаад “ээжээ та тайван байгаарай, сэтгэлээ бариарай, өглөө босоод ирэхэд Э-гийн бие хөрсөн байсан, шүүх эмнэлэг дуудаад шүүх эмнэлэг рүү аваад явчихлаа” гэсэн. Тэгээд би ээждээ “юу болсон яасан юм бол та учрыг нь олоод өгөөч” гэсэн. Тэгээд манай дүү Түмэн-Өлзий, Ундрахбаяр нарыг явуулж шүүх эмнэлгээс асуулгасан. Тэгээд би орой ирээд байж байтал Т- утсаар яриад ээжээ та сэтгэлээ бариарай, Э-гийн хүзүү хугарсан байна, би хүзүүг нь хугалчихсан байна, би ялаа аваад явъя гэж надад .... цаг өнгөрч байхад надад хэлсэн. Тэгээд маргааш нь байцаалт өгч байхад нь Т-өөс Энхсаруул “чи миний эгчийг яасан юм бэ” гэж асуухад “орилоод байхаар нь би хоолойг нь боосон юм гэж” хэлсэн. 3-4 насны 2 хүүхэд өнчин үлдэж байгаа, гомдолтой байна. Буяны ажлын 3.800.000 төгрөгийг нэхэмжилж баримтаар гаргаж өгсөн байгаа” гэв.      

 

 Шүүхээс шүүгдэгч Э.Т-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Э.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Э-г 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоолойг нь боож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 10-18 дугаар хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “2017 оны 09 сарын 15-ны өдөр 16 цагийн орчим намайг Төв аймгийн Жаргалант суманд хөдөө гэртээ байхад манай хүргэн Т- над руу 9948 тай дугаараас миний 88914976 дугаарын утас руу залгаж яриад ээж та сэтгэлээ бариарай, намайг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр бариад аваад ирсэн, хүнтэй яриулахгүй байна, Э- өглөө бие нь хөшчихсөн хөрсөн байсан, Э-г өглөө шүүх эмнэлэг рүү аваад явсан гэж хэлэхээр нь би утсаа салгаад тэр дороо ухаан алдсан байсан. Хэсэг хугацааны дараа би сэргээд хотод байсан өөрийн төрсөн эх Цэгмид рүүгээ яриад миний охин Энхүүлэй /Э- тэгж дууддаг юм/ шүүх эмнэлэг дээр байгаа гэнээ, та мэдээдхээч гэж хэлсэн. Тэгээд ээж маань хотод байгаа ах дүү нарт мэдэгдээд бэр Ундрахбаяр шүүх эмнэлэг рүү очиж байж Э-г нас барсан талаар мэдсэн тул би замын унаанд суугаад өчигдөр орой хот руу ирсэн юм. Намайг 2017 оны 9 сарын 15-ны орой хотод ирчихсэн байхад орой .... цагийн орчим хүргэн Э.Т- над руу 96658195 дугаараас залгаад та хотод ирсэн үү, Э-гийн хүзүү нь хугарсан байна, би ялаа аваад явъя даа гэж надад хэлсэн. Өөр юм хэлээгүй. Түүнээс хойш би Т-тэй дахиж холбоо бариагүй, өнөөдөр л цагдаа дээр Т-ийн барааг харсан. ...Талийгаач Э- нь огцом түргэн ууртай ч амархан уур нь гарчихдаг цайлган зантай, жаахан болхидуу удаан хөдөлгөөнтэй хүн бөгөөд нас барах үедээ жирэмсэн 5 сартай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас ....-23 дугаар хуудас/

“... Талийгаач нас барснаас хойш би 2017 оны 09 сарын 18-ны өдөр талийгаачийн эд зүйлийг авахдаа тус нийтийн байрны эзэнтэй уулзахад хэрэг гардаг өдөр талийгаач нөхөртэйгээ хоёулаа байсан талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 24 дүгээр хуудас/

“... 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эргэлт уулзалтын бичиг аваад Э.Т-тэй очиж уулзахад Э.Т- хийгээгүй хэргийнхээ төлөө би гүтгэгдсэн, шүүхээр шийдэх хүртэл би таныг хоёр хүүхдийнхээ асран хамгаалагчаар тогтоолгох зөвшөөрөл өгөхгүй гэж хэлсэн. ... Т-т өөрт нь холбоо барих утас байгаагүй. Миний бодлоор талийгаачтай холбоо барьдаг байсан 86555947 дугаартай хар өнгийн Нокиа маркийн гар утсыг тэр хоёр архи уух гээд ойр орчныхоо дэлгүүрт барьцаанд тавьсан байж ч магадгүй. Ер нь утсаа барьцаанд тавиад мөнгөөр нь архи уудаг тал бий болохоор би тэгж бодоод байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 25-26 дугаар хуудас/

 

Гэрч Т.Түмэн-Өлзийгийн “... Талийгаач нь жирэмсэн байсан. Талийгаач нь эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Э- нь Т-тэйгээ албан ёсоор гэрлэлтээ 3-4 жилийн өмнө батлуулчихсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 27 дугаар хуудас/

 

Гэрч Б.Батмөнхийн “... Өнөөдөр өглөө 09-10 цагийн  хооронд цагдаа нар манай нийтийн байранд ирээд манай өрөөнд орж ирээд “танай нийтийн байрны 01 давхарын 3 тоот өрөөнд хүн нас барсан байна гэж хэлэхэд нь манай нийтийн байр түрээслэгч Э- гэдэг эмэгтэйг нас барсныг би мэдсэн. ... 2017 оны 09 дүгээр сарын 11-ний орой Э- гэртээ согтуу ирсэн. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө тэдний өрөөнд ороход Э-, Т- нар хоёулаа согтуу архи уучихсан байсан. Т- нь нүүр ам нь шалбарчихсан байдалтай байсан. ... Би 2017 оны 09 дүгээр сарын 14-ний орой найз нартайгаа уулзаж жаахан архи уугаад өглөө үүрээр 05 цагт гэртээ ирсэн болохоор мэдэхгүй байна. Намайг гэртээ ирэхэд манай байранд ямар нэгэн чимээ шуугиан сонсогдоогүй. Э-гийн хажуугийн өрөөний түрээслэгч Болдбаатар надад хэлэхдээ 2017 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн орчим Э-, Т- нар хоорондоо хэрэлдээд байхаар нь гарч яваад 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Намайг ирэхэд янз бүрийн дуу чимээ гараагүй” гэж хэлсэн. Болдбаатар бас сүүлийн хэдэн өдөр энэ хоёр байнга өрөөндөө хэрэлдэж чимээ шуугиантай байгаа гэж надад өнөөдөр хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 35 дугаар хуудас/

“... Би Скайтел сүлжээний 96658195 дугаартай утас эзэмшдэг. ... 2017 оны 9 сарын 15-ны орой биш, харин 2017 оны 09 сарын 16-ны өглөө 10 цаг өнгөрч байхад буюу цагдаа нар ирчихсэн байхад Т- миний утсыг түр гуйж аваад уйлаад яриад байсан. Хадам ээжтэйгээ л ярьсан болов уу. Юу гэж ярьсныг нь сонсоогүй. ...Т- Э- хоёр 2017 оны 09 сарын 10-ны орчмоос манай нийтийн байрыг түрээслэж эхлээд эхний өдрөө тэр хоёр архи уугаагүй. Хоёр дахь өдрөө бол Т- архи уугаагүй. Эхнэр Э- нь гадуур яваад алга болчихлоо, утасгүй гээд миний утсыг гуйж ярьж байсан. Шөнө эхнэр нь согтуу ирсэн гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 38-39 дүгээр хуудас/

“... Дурдсан цаг хугацаанд манай нитйийн байрны дээр дурдсан оршин суугчдаас өөрөөр гадны гэхээр ямар нэгэн хүн манай нийтийн байр руу  гаднаас орж гараагүй байна. Цагдаагийн хэлтэс дээр цагдаа нар анх камерын бичлэг шүүж үзэхэд нь би өөрөө хамт байлцсан. Тэр үед ч гэсэн камераас шүүхэд шөнө дунд манай нийтийн байр руу гадны ямар нэг хүн орж гараагүй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 40 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1837 дугаартай:

“1. Талийгаач Б.Э-гийн цогцост хүзүүний арьсан дахь зулгаралт, цус хуралт, цус харвалт, хүзүүний булчин зөөлөн эд, төвөнх залгиур, хэлний уг хэсэг дэх цус хуралт, баруун мөр, бугалга, тохой, шуу, хуруу, зүүн бугалга, тохой шуу, баруун, зүүн ташаа, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дээд уруул, эрүү, эгэм, баруун тохой, сарвуу, зүүн тохой, зүүн хөлийн хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн хүзүүг багалзуурдсаны улмаас хүзүүний арьсан дахь зулгаралт, цус хуралт, цус харвалт, хүзүүний булчин зөөлөн эд, төвөнх залгиур, хэлний уг хэсэг дэх цус хуралт гэмтэл үүссэн байх боломжтой.

4. Талийгаачийн хүзүүг багалзуурдсаны улмаас амьсгал механикаар бүтэж нас баржээ.

5. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна.

6.7. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 3,5 промилли, ходоодны шингэнд 6,0 промилли спиртийн агууламж илэрсэн ба согтолтын хүнд зэрэгт хамаарна.

8. Талийгаач нь уушигны гуурсан хоолойн архаг үрэвсэл, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл өвчтэй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 51-53 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 8912 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “IX/15 А-1837 Б.Э- ш/э Ч.Эрдэм” гэж хаягласан цусанд 3,5 промилли, ходоодны шингэнд 6,0 промилли спиртийн агууламж илэрсэн” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 56-57 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1166 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

“1. Талийгаачид учирсан баруун мөр, бугалга, тохой, шуу, хуруу, зүүн бугалга тохой, шуу, баруун, зүүн ташаа, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэн дэх цус хуралт, дээд уруул, эрүү эгэм, баруун тохой, сарвуу, зүүн тохой, зүүн хөлийн хуруун дахь зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цус хуралт цохих, цохигдох, шахах дарах үйлдлээр, зулгаралт нь цохигдож нидрэгдэх, шүргэх үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаач нь 19-20 долоо хоногтой буюу 5 сартай жирэмсэн байна.

4. Амьсгалын механик бүтэлтийн улмаас өтгөний сүвнээс ялгадас гарсан байж болно.

5. Шинжээч томилсон тогтоолд үрийн шингэн, эр бэлгийн эс илрүүлэх тухай асуулт тавигдаагүй байсан ба талийгаачийн үтрээнээс арчдас аваагүй болно. Бэлгийн харьцаанд орсон эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 60-61 дүгээр хуудас/

 

Шинжээч Ч.Эрдэмболорын “Багалзуурдах үед 3-5 минутын дотор тухайн хүн амьсгал механикаар бүтэн нас барна. ... Хүнд зэргийн согтолттой хүн орчинтойгоо харьцах үйлдэл хөдөлгөөн чөлөөтэй хийх чадвар муутай, хар үгээр хэлбэл тасарчихсан буюу орчноо мэдрэх чадваргүй байдалд орсон гэсэн үг болно”  гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 62-63 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5758 дугаартай дүгнэлт, гэрэл зураг, бичлэг. /хэргийн 95-100 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э.Т-ийн сэжигтэн болон  яллагдагчаар өгсөн “ ... бид хоёр орондоо ороход шөнийн 3 цаг болж байсан. Тэгээд эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орчихоод босоод үлдэгдэл архиа ууж байтал Э- намайг унтаач гэж хэлсэн. Би босож ирээд эхнэр Э- дээр очоод дахин түүнтэй бэлгийн харьцаанд орох гээд оролдоход “зайлаач дөнгөж сая хийчихээд, би унтмаар байна” гээд чанга чанга орилоод байсан. Би түүнийг “дуугүй байгаач, айл амьтан унтаж байна шүү дээ” гээд түүний дээр нь гараад гараараа түүнийг “дуугүй байгаач” гээд хоолойг нь дарснаа санаж байна. Тэгээд хажуу тал руу нь буугаад унтаад өгсөн. Өглөө 07 цаг өнгөрч байхад сэрээд түүнийг тэврэх гэтэл түүний бие хүйтэн болсон байсан. Би согтуу байсан болохоор яаснаа санахгүй байсан. Тухайн үед манай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Гаднаас хэнч орж ирээгүй болохоор би түүний дээр гарч хэвтээд гараараа түүнийг дарж байх үедээ амь насыг нь хөнөөсөн юм шиг байна. Би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна, бүдэг бадаг санаж байна. Тухайн шөнө талийгаач бид хоёрыг архи ууж байхад гаднаас хүн орж ирээгүй, зөвхөн бид хоёр байсан. Дээр нь гараад хоолойг нь гараараа шахахад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Би унтчихлаа гэж бодоод унтаад өгсөн. Өглөө босоход түүний бүх бие нь хүйтэн байсан болохоор айгаад түргэн дуудсан. Жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Би нөхөр нь байсан юм чинь мэдэлгүй яахав. Би бүх мэдэх зүйлээ үнэн зөвөөр нь ярьсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 119-120 дугаар хуудас/

“ ...Тухайн үед эхнэр Э-г алъя гэсэн санаа зорилго надад байгаагүй. Согтуу надад агсам тавиад миний хүзүү, ар нуруу маажаад намайг арчаагүй гэх зэргээр хэлээд байхаар нь би хажуугийн айлаас санаа зовоод Э-г дуугүй болгож унтуулах гэснээс л ийм асуудал болсон. Би бас согтуу байсан болохоор өөрийнхөө үйлдлийг тодорхой сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 123 дугаар хуудас/

 

Төв аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн  2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дугаартай “Баярсайхан овогтой Э- 25 настай, эмэгтэй, НТ92092407 иргэний бичиг баримттай. Б.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 27-нд Жаргалант сумын эрүүл мэндийн төвд 6-7 недельтэй жирэмсний хяналтанд орсон нь үнэн болно” гэсэн албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтас 138 дугаар хуудас/

 

Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн дугаар 11/09/000367 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 183 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Т- шүүхийн хэлэлцүүлэгт “би энэ хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлж байх боловч анх сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “ ... Би түүнийг “дуугүй байгаач, айл амьтан унтаж байна шүү дээ” гээд түүний дээр нь гараад гараараа түүнийг “дуугүй байгаач” гээд хоолойг нь дарснаа санаж байна. Тэгээд хажуу тал руу нь буугаад унтаад өгсөн. Өглөө 07 цаг өнгөрч байхад сэрээд түүнийг тэврэх гэтэл түүний бие хүйтэн болсон байсан. Би согтуу байсан болохоор яаснаа санахгүй байсан. Тухайн үед манай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Гаднаас хэнч орж ирээгүй болохоор би түүний дээр гарч хэвтээд гараараа түүнийг дарж байх үедээ амь насыг нь хөнөөсөн юм шиг байна. Би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна, бүдэг бадаг санаж байна. Тухайн шөнө талийгаач бид хоёрыг архи ууж байхад гаднаас хүн орж ирээгүй, зөвхөн бид хоёр байсан. Дээр нь гараад хоолойг нь гараараа шахахад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Би унтчихлаа гэж бодоод унтаад өгсөн. Өглөө босоход түүний бүх бие нь хүйтэн байсан болохоор айгаад түргэн дуудсан. Жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Би нөхөр нь байсан юм чинь мэдэлгүй яахав. Би бүх мэдэх зүйлээ үнэн зөвөөр нь ярьсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 119-120 дугаар хуудас/

“ ...Тухайн үед эхнэр Э-г алъя гэсэн санаа зорилго надад байгаагүй. Согтуу надад агсам тавиад миний хүзүү, ар нуруу маажаад намайг арчаагүй гэх зэргээр хэлээд байхаар нь би хажуугийн айлаас санаа зовоод Э-г дуугүй болгож унтуулах гэснээс л ийм асуудал болсон. Би бас согтуу байсан болохоор өөрийнхөө үйлдлийг тодорхой санахгүй сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 123 дугаар хуудас/ өгч байсан байна.

 

Түүний энэ мэдүүлэгт дурдсан нөхцөл байдал  нь талийгаач Б.Э-гийн нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1837 дугаартай “1. Талийгаач Б.Э-гийн цогцост хүзүүний арьсан дахь зулгаралт, цус хуралт, цус харвалт, хүзүүний булчин зөөлөн эд, төвөнх залгиур, хэлний уг хэсэг дэх цус хуралт, баруун мөр, бугалга, тохой, шуу, хуруу, зүүн бугалга, тохой шуу, баруун, зүүн ташаа, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дээд уруул, эрүү, эгэм, баруун тохой, сарвуу, зүүн тохой, зүүн хөлийн хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Талийгаачийн хүзүүг багалзуурдсаны улмаас хүзүүний арьсан дахь зулгаралт, цус хуралт, цус харвалт, хүзүүний булчин зөөлөн эд, төвөнх залгиур, хэлний уг хэсэг дэх цус хуралт гэмтэл үүссэн байх боломжтой.

4. Талийгаачийн хүзүүг багалзуурдсаны улмаас амьсгал механикаар бүтэж нас баржээ ...” гэсэн дүгнэлтээр /хэргийн 1 дүгээр хавтас 51-53 дугаар хуудас/ тогтоогдсон байдалтай нийцэж байх тул Э.Т-ийг яллах үндэслэл болж байна гэж үзэв.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Э.Т-өөс сэжигтнээр авсан мэдүүлэг авсан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчөөгүй болно.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 8912 дугаартай дүгнэлтээр “3. Талийгаач нь 19-20 долоо хоногтой буюу 5 сартай жирэмсэн байна” гэж тогтоосон, Э.Т-ийн “Жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Би нөхөр нь байсан юм чинь мэдэлгүй яахав.” гэсэн мэдүүлэг зэргээр “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн хэрэгт авагдсан “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”-нд “Э.Т-, Б.Э- нар 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг Өвөрхангай аймгийн Хар хорин сумын 6252000029 -т 2013 оны 11  дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэжээ.    

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” ойлгоно гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Э.Т- өөрийн эхнэр Б.Э-г алсан үйлдэлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Т- 2017 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн .... дугаар хороо Зүүн нарангийн 17 дугаар гудамжны 42 тоот хаягт байрлах нийтийн байрны 03 тоотод өөрийн эхнэр Б.Э-г жирэмсэн болохыг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Т- нь хохирогч Б.Э-гийн хоолойг багалзуурдах үйлдэл хийхдээ түүнийг энэ үйлдлийн улмаас үхэх боломжтой гэдгийг мэдсээр байж алсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгджээ.

Мөн тэрээр гэм буруугийн талаар маргаж байгаа боловч түүний эхнэрээ алсан үйлдэлд “гэмт хэргийн шинжгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 839 дугаартай:

“1. Э.Т- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Т- нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг зөв ухамсарлан ойлгож үйлдлээ удирдах чадвартай байсан байна.

2. Э.Т- нь хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

3. Э.Т- нь эмгэг согтолттой байсан гэх шинж тэмдэг үгүй байна.

4. Э.Т- нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр  хавтас 90-91 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримт хэрэгт цуглуулаагүй тул хохирол, хор уршигийг тооцох боломжгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэг нь энэ талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдвал зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт диск, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр болон жирэмсэн эмэгтэйн хөтөч  дэвтэр зэргийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Т-ийн энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон 242 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “хүний амь нас хохирсон, хохирогч жирэмсэн байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал” зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Эзэн овогт Энхтунгалагийн Т-ийг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар Э.Т-ийг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 2 /хоёр/ ширхэг компакт диск, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр болон жирэмсэн эмэгтэйн хөтөч  дэвтэр зэргийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Э.Т-ийн энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон 242 /хоёр зуун дөчин хоёр/ хоногийн хугацааг  түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Э.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин Т- болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол Э.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    

       

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ

 

                                      

  ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                                          

    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ