| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/01064/И |
| Дугаар | 303/ШШ2026/00180 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 303/ШШ2026/00180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь Н.*******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь *******ын *******тай 2001 онд 10 сарын 9-ний өдөр хамтран нь амьдарч эхэлсэн 2003 оны 9 дүгээр 04-ны охин Б.Зулцэцэг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаа. 2025 оны 11 сарын 03-ны хүртэл хамтран амьдарч байсан хамтран амьдарч байсан тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******ийн ******* нь малчнаар тэтгэвэрт гарах нас нь болсон. Энэ хугацаанд Н.*******тай хамтран амьдардаг буюу хамтран амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхүүдийн хуулбарууд, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаар тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03-08/8671 дугаартай архивын лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1888 дугаартай архивын лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газраас малчин-даатгуулагчид олгох 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай архивын лавлагаа, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 20170058 дугаартай гэрээ, 2001 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар, 2011 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тодорхойлолт мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2015, 2016, 2017, 2018 онуудын тооллогын баримтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч Б.Шүрэнцэцэг, С.Хишигбат нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч ******* нь Н.*******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.
4.Хүсэлт гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Баянговь суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь Н.*******тай 2001 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 2003 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Зулцэцэг төрж аав Н.*******аар овоглосон, 2001-2025 оны хооронд өрхийн тэргүүн Н.*******ын нэр дээр малаа тоолуулж байсан, тус баримтын малчдын мэдээлэл хэсэгт Н.*******, ******* нараар бүртгүүлж байсан болох нь Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаар тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03-08/8671 дугаартай архивын лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1888 дугаартай архивын лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газраас малчин-даатгуулагчид олгох 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай архивын лавлагаа, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 20170058 дугаартай гэрээ, 2001 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар, 2011 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тодорхойлолт мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2015, 2016, 2017, 2018 онуудын тооллогын баримтууд зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7.Хүсэлт гаргагч *******, Н.******* нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөж, мал маллан хамтран амьдарч байсан болох нь дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, тэдгээрийг олон жилийн хугацаанд хамтын амьдралтай байсан талаар гэрч Б.Шүрэнцэцэг, С.Хишигбат нар мэдүүлсэн байх тул хүсэлт гаргагч *******, Н.******* нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.
8.Иймд хүсэлт гаргагч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н.*******тай 2001 оноос 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
9.Хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг 2001 оноос 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА