| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2026/00110/И |
| Дугаар | 308/ШШ2026/00327 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 308/ШШ2026/00327
| 2026 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 308/ШШ2026/00327 | Дорноговь аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, ** дугаар хороо, ***, ** тоотод оршин байрлах, Ш т ХХК,
Хариуцагч: Д аймаг, Х сум, * дугаар баг, А-У, а, **, * тоотод оршин байрлах Х з т ХХК,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, М гудамж, **, ** тоотод оршин суух Ц овогт О У,
Нэхэмжлэлийн шаардлага: Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х з т ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Д аймгийн М сумын нутаг дахь И г уурхайгаас Д аймгийн Х сумын Х боомт дахь ачилт буулгалтын талбай хүртэл нүүрс тээвэрлүүлэх, 1 жилийн хугацаанд 50,000 тн хүртэлх нүүрс тээвэрлүүлэх бөгөөд уртын тээврийн маршрутын дагуу нүүрсний тээврийн хөлс 1 тн нөатгүй дүнгээр 70 юань байхаар тохиролцсон. ... 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 15,000,000 төгрөгийг ********** тоот дансанд шилжүүлсэн. ... Иймд Х з т ХХК болон О.Уаас тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч О.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 15,000,000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, дансны хуулга, чат бичсэн зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Ш т ХХК-ийн нэхэмжлэлтэй Х з т ХХК, О.У нарт холбогдох тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцон эвлэрсэн талаар тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ш т ХХК-ийн нэхэмжлэлтэй Х з т ХХК, О.У нарт холбогдох тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцон эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгөөс 116,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116,475 төгрөгийг, 116,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ