| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2026/00017/И |
| Дугаар | 303/ШШ2026/00202 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 303/ШШ2026/00202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн *******,
Хүсэлтийн шаардлага: ******* *******ын нас барсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* нь ******* *******ын нас барсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.******* би овогт гийн тэй гэр бүл болоод 6 хүүхэд төрүүлж одоо 4 хүүхэдтэй болсон. Миний том хүү болох ******* ******* нь 1980 оны 05 дугаар сарын 10-нд Баянхонгор аймагт төрсөн. 2000 оны 5 дугаар сард 20 насандаа нас барсан. Нас барах үед нь бүртгэл хийлгэж байгаагүй. Улсын бүртгэлийн газраас нас барсны гэрчилгээ гаргуулахаар хандсан боловч цаасан болон цахим архиваас шүүлгэж үзээд олдохгүй байгаа юм. Иймд Нэгдсэн эмнэлгийн архивт шүүлгэхээр хүсэлт гаргасан боловч 2007 онд шатаж устсан тул боломжгүй гэсэн хариу авсан мөн цагдаагийн газар хандсан боловч мөн олоогүй болно. Миний хүү Л.******* нь өөрийн буруутай үйлдлийн улмаас буу алдаж эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Тухай үед цагдаагийн газраас ирж шалгаж, Аав *******, дүү*******, дүү ******* нараас мэдүүлэг авч байсан. Нас барах үед нь улсын бүртгэлийн газар бүртгэл хийлээгүй шалтгаан нь сэтгэл санааны цочиролтой хасалт хийлгэдэг гэдгийг мэдээгүй байсан. Нас барсны гэрчилгээ хэрэг болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны одонтой ээжийн одон авах хуульд өөрчлөлт орсны дагуу 1 дүгээр одон авах гэсэн боловч нэг нь олдоод нэг нь олдоогүй болно гэжээ.
Хүсэлт гаргагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь гийн тэй гэр бүл болж, бидний дундаас 6 хүүхэд төрсөн. Миний том хүү болох ******* ******* нь 1980 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн. 1998 оны хавар ямаа самнаж ирээд өөрийнхөө амыг хорлосон байсан. Тухайн үед хүүхэд маань ТЕМС-т суралцдаг байсан. Миний бие одонтой ээжид хамрагдахын тулд энэ нөхцөл байдлыг тогтоолгох шаардлагатай байна гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 13/234 дугаартай албан бичиг, 1980 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ******* ын төрсний бүртгэлийн лавлагаа, Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс зохигчийн хүсэлтээр гэрч нарын мэдүүлэг, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Хүсэлт гаргагч Д.******* нь Хүү Л.*******ыг 1998 оны хавар ямаа самнаж ирээд өөрийнхөө амыг хорлож нас барсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагч Д.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
3.1. Хүү Л.******* нь 1980 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар,
3.2. Улмаар хүү Л.******* нь эх Д.*******ын асрамжид амьдарч байгаад бичгээр тус тус тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилсан.
5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар Журам батлах тухай зарлигаар Эхийн алдар одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулж, тус журмын 2.3.2 дахь хэсэгт Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно гэж зааснаар хүсэлт гаргагч Д.******* нь журмын тухайн заалтад хамрагдах гэсэн боловч хүү Л.*******ын нас барсны бүртгэлийг холбогдох байгууллагад бүртгүүлээгүй тул тухайн үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
6. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээс дүгнэхэд хүү Л.******* нь нас барсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
7. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т Нас барсны гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:, 13.5.1.иргэний улсын бүртгэлийн дугаар; 13.5.2.нас барагчийн иргэний бүртгэлийн дугаар; 13.5.3.нас барагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр; 13.5.4.нас барагчийн төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн газар; 13.5.5.нас барагчийн иргэний харьяалал, байнга оршин сууж байсан газрын хаяг; 13.5.6.нас барсан он, сар, өдөр; 13.5.7.нас барсны бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр; 13.5.8.бүртгэсэн байгууллагын нэр; 13.5.9.улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг. гэж тус тус заажээ.
8. Иймд хүү Л.******* нь нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.
9. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэж зааснаар хүү Л.*******ыг нас барсан талаар зохих бүртгэл хийхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 1980 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Л.*******ыг нас барсан болохыг тогтоосугай.
2. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүү Л.*******ыг нас барсан талаар зохих бүртгэл хийхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА