| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2026/00109/И |
| Дугаар | 303/ШШ2026/00223 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 303/ШШ2026/00223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ы *******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: *******тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*******сүрэнгийн ******* нь 1954 оны 07 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3-р багт төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт байдаг ба гэр бүлийн хүний тэтгэврийн тодорхой хувь нь нэгэндээ өвлөгдлөг болсонтой холбоотой сүүлийн 21 жил хамт амьдарсан гэр бүлийн хүн болох ******* тэй хамтран амьдарч байснаа тогтоолгон тэтгэврийн тодорхой хувийг өвлөн авах эрхтэй байх тул хамтран амьдарч байсныг тогтоолгохоор уг хүсэлтийг гаргаж байна. *******сүрэнгийн ******* нь 2004 оны 05 сарын 13-ны өдрөөс ******* гэх хүнтэй хамтран амьдарч эхэлсэн. ******* болон Д.******* нарын хүүхдүүд бүгд тусдаа айл болж гарсан байсан ба хоёр хөшин нэгэндээ хань болон нэг гэр бүл болон 21 жил амьдарчээ. Нас нэлээн явсан улс гэр бүл болсон учир гэр бүлээ батлуулах талаар арга хэмжээ аваагүй амьдарсаар 21 жил амьдарсан байна. Энэ хоёр хүнийг гэр бүл болон хамтдаа 2004 оноос хойш амьдарсныг үр хүүхдүүд нь мэдэхээс гадна нутаг усны ах дүү нар бүгд мэднэ. Цугтаа амьдарч байсныг гэрчлэх хүмүүсийн мэдүүлэг болон хамт амьдарч байсныг гэрчлэх гэрэл зургийг шүүхэд гаргаж өгнө.
Иймээс *******сүрэнгийн *******, ******* нарыг 2004 оны 04 сараас хойш нэг гэр бүл болон хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 640108930122 дугаартай, нас барсны гэрчилгээний хуулбар, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, итгэмжлэл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 710 дугаар албан бичиг, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 717 дугаар албан бичиг, 410497410 дугаар юнивишннасий үндсэн үйлчилгээний гэрээ, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03-06/1078 дугаартай хүн амын тооллогын архивын лавлагаа, Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03-07/1196 дугаартай хүн амын тооллогын архивын лавлагаа, зөвлөмжийн хуудас, гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, , нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч Д.******* нь *******тэй 2004 оноос 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.
4.Хүсэлт гаргагч Г.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд оршин суудаг болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь талийгаач *******тэй 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш гэр бүл болж 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан нь 640108930122 дугаартай, нас барсны гэрчилгээний хуулбар, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 710 дугаар албан бичиг, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 717 дугаар албан бичиг, 410497410 дугаар юнивишний үндсэн үйлчилгээний гэрээ, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрэл зураг, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7.Харин 2004 оноос 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд *******тэй хамтын амьдралтай байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний хүсэлтийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ы ******* болон овогт ийн нарыг 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, түүний 2004 оноос 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА