Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0458

 

2018 оны 08 сарын 22 өдөр

  Дугаар 221/МА2018/0458

Улаанбаатар хот

 

Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч П.Болортуяа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0323 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-гийн давж заалдах гомдлын дагуу Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Ц.Б, С.Л нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот газрыг Ц.Б-д, Тахилтын 6 дугаар гудамжны 128 тоот газрыг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдолдоо: “...Би анх нэмэхмжлэл гаргахдаа С.Т, С.Э нь хууль бусаар үндэслэлгүй газар эзэмшиж авсан тухай дурдаж нэхэмжлэл гаргасан. Хэрэг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхэд нэмхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай болсон. Миний өмгөөлөгч хүсэл зорилгоо хэлж 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэмхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Гэтэл өмгөөлөгч “хүчингүй болгох” гэдгийг “түтгэлзүүлэх” гэж бичиж өгсөн. Үүиий дараа шүүх хурлын өмнө цаг тулгамдсан байхад үүн дээр гарын үсэг гэж надад ч танилцуулахгүй гарын үсэг зуруулсан. Би хуулийн мэдлэггүй болохоор гарын үсгээ зураад өгсөн. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаас би татгалзаагүй. Миний өмгөөлөгч Г.Өлий-Орших миний өмнөөс гарын үсэг зураад шүүхэд өгсөн байсан. Би энэ тухай мэдээгүй. Үүнээс болоод нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн хүсэлтийн дагуу тодорхойлж чадаагүй юм.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/795 дугаар албан бичгээр Ц.Б-ын эзэмшихээр хүсэл гаргасан газар нь С.Т нэгж талбарын 18626312372020 дугаар бүхий газартай, С.Л-ийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь С.Э нэгж талбарын 18626312393030 дугаар бүхий газартай бүхэлдээ давхцалтай байна” гэж дурдсан бөгөөд нотлох баримтаар 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1/795 тоот албан бичиг болон “Хөх хасагт” ХХК-ийн үйлдсэн кадастрын зургийг үнэлсэн байна.

“Х.Х” ХХК-ний үйлдсэн кадастрын зураг нь миний өмгөөлөгчийн хүсэлтээр 2018 оны 05 сард хийгдсэн. Би кадастрын зургийн ажил хийлгэх хүсэлт байхгүй байсан. Би анх 2011 оны 04 дүгээр сард “Э.С" ХХК-аар кадастрын зураг хийлгэхэд давхардаагүй гэсэн байсан. Т.Э нь шүүхийн шийдвэр гараагүй байхад 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 12626312393034 нэгж талбарын дугаараар кадастрт бүртгүүлсэн байсан. Үүнээс болоод С.Л-ийн газар дээр давхардсан гэж гарч ирсэн. Шүүх энэ байдал зэргийг тогтоохгүй хэргийг шийдсэн. Шүүх “Х.Х” ХХК-ний үйлдсэн кадастрын зургыг үнэлсэн нь буруу байна. 18626312393034, 18626312371017 нэгж талбарын дугаартай газрууд нь хэрэгт хамааралгүй учир би шүүхэд дөрвөн удаа 18626312393034 нэгж талбарын дугаартай газрын түүхжилсэн баримтыг гаргуулж өгөхийг хүссэн боловч шүүх хүсэлтийг хангаж шийвдэрлэж өгсөнгүй.

Мөн хөндлөнгөөс 25 дугаар хорооны газрын мэргэжилтэн С.С, 22 дугаар хорооны “Э” ХХК-ийн хийсэн кадасдртай зурагтай Ц.Б 6-109, С.Л 6-128 кадастрын дээр дур мэдэн өөрчилж нэр хаяггүй С.Т 18326312371017, С.Э нэгж талбарын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18626312393034 гэж кадастр өөрчилсөний 3034 нь “Х.Х” ХХК-ний кадастрын зурагтай тохирч байгаа нь С.Сарантуяагийн албан тушаалаа ашигласны хэрэг мөн.

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 1/2044 тоот албан бичгээр “Нэгж талбарын 18626312372020 дугаар бүхий 744 м.кв талбайгаар бүртгэгдсэн газарт эрх зүйн харилцаа үүсээгүй, нэгж талбарын 18626312393030, 18626312371017 дугаар бүхий газар бүртгэлгүй, 18626312393034 дугаар бүхий 739 м.кв талбайгаар бүртгэгдсэн газар нь иргэний нэр дээр бүртгэлтэй болохыг тодруулсан байсан талбайтайгаар бүртгэгдсэн газар нь иргэний нэр дээр бүртгэлтэй ...” болохыг тодруулсан байсан.

Би анх нэхэмжлэл. гаргахдаа С.Т, С.Э нь хууль бусаар үндэслэлгүй газар эзэмшиж авсан тухай дурдаж, маргаж байгаа. Гэтэл хууль бус шийдвэрийн ундсэн дээр эзэмшүүлсэн захирамжийг үндэслэсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ...1/795 тоот албан бичгийг шүүх шийдвэртээ нотлох баримтаар үнэлсэн нь шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна.

Мөн шүүх үндэслэх хэсэгт “Учир нь маргаан бүхий газруудын хаягийг газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжинд өөр өөр, зөрүүтэй заасан хэдий ч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжинд заасан газрын байршил нь Ц.Б, С.Л нарын эзэмшихээр хүсэлт гаргасан газар мөн болох нь 18626312372020 болон 18626312393030 нэгж талбарын дугаар, эргэлтийн цэг бүхий 2008 оны кадастрын зургуудаар нотлогдож байна” гэжээ.

Хэдийгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжинд 18626312372020 болон 18626312393030 талбарын дугаарыг бичсэн байгаа боловч С.Т, С.Э нарын нэр нь засварлагдсан. С.Э нь “2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлзх гэрзэ” байгуулан А.Б-с түүний 04/75479 тоот гэрчилгээтэй хувийн эзамшлийн газар гэж авсан” гэж байгаа боловч уг гэрчилгээнд 18626312393030 гэж нэг талбарын дугаарыг дурдаагүй.

Өөрөөр хэлбэл А.Б-ийн  04/75479 тоот гэрчилгээтэй газар нь 18626312393030 нэгж талбарын дугаартай болох нь тогтоогдохгүй байгаа. 04/75479 тоот гэрчилгээтэй дугаартай эрхийн гэрчилгээ нь 2004 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаатай олгогдсон байх бөгөөд сунгалт хийгдээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байна. Мөн уг эрх шилжуүлэх гэрээ нь харъяаллын бус Сухбаатар дүүргийн нотариатчаар батлуулсан. Хуулийн шаардлага хангаагүй гэрээ байсныг үндэслэн захиргааны байгууллага үндэслэлгүйгээр захирамжинд засвар хийж бүрггэл хийсэн байна

Түүнчлэн С.Т нь А.Б-ийн ямар эзэмшлийн хэд дугаартай гэрчилгээтэй газрыг өмч 18626312372020 тоот нэгж талбарын дугаартай болсон нь тогтоогдохгүй байхад шүүх давхцсан гэж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэл бүхий шийдвэр биш байна.

Би захиргааны хэргийн анхан шүүхэд С.Э, С.Т нараас тэдний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг гаргуулахыг хүссэн боловч хэрэгт авагдаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зуйлийн 27.-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа. болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан байна. Гэтэл С.Э, С.Т нарт тус газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болох нь тогтоогдоохгүй байна. Сонгинохайрхан дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолтоор маргаан бүхий газар болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тахилтын 6-109, 6-128 тоот газруудад амьдарч байгаагүй болох нь тогтоогдож байна. Гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх нь баталгаажаагүй, хүчинтэй эсэх нь тогтоогдохгүй байхад газар давхцсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийн шаардлага хангахгүй байна.

Хэрвээ шүүх С.Э, С.Т нарыг хуулийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу газар эзэмшиж. байгаа гэж үзэж байгаа бол шүүх түүний эззмших эрх нь хүчинтэй, дуусгавар болоогүй болохыг тогтоох шаардлагатай байсан. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нзгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж заасан байсан. С.Э, С.Т нарт эзэмших эрхийн түүх гэж байдаггүй. Анх А.Б-с авсан гэж тайлбарладаг боловч гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй. А.Б нь эрх нь үүссэн нь тодорхой бус байдаг 18626312372020 болон 18626312393030 нэгж талбарын дугаартай гаэар эзэмшиж байгаа нь тодорхойгүй байдаг. С.Э. С.Т нар нь газар эзэмших эрхээ сунгаж байгаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар батлагдаагүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05  дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй нь, мөн шүүх хуралдааны явцад “нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэлэлцэх шаардлагагүй” гэж тогтоол гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь тус тус хуульд нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж хуульчилсны дагуу шүүх юуны өмнө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буюу хэргийн оролцогчдын маргаж буй асуудлыг эргэлзээгүйгээр тодруулж, зөвхөн тэрхүү маргасан хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гэж заасны дагуу ойлгомжтой бус, тодорхойгүй тохиолдолд шүүх мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эргэлзээгүйгээр бүрэн гүйцэд тодруулж, тэрхүү шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдах нэг нөхцлийг бүрдүүлэхээр байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хуульд заасан зохих ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал,

Иргэн Ц.Б, С.Л нараас 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “...бидний газар эзэмшихтэй холбоотой асуудлаар холбогдох орон нутгийн Засаг дарга, түүний харьяа байгууллага, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биднийг бүрэн төлөөлөх, өргөдөл, хүсэлт гомдол гаргаж шийдвэрлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн бүх эрх, үүргийг эдлэх, гарсан шийдвэрүүдийг давж заалдах, хяналтын журмаар хянуулах, шийдвэрийг гүйцэтгүүлэх эрхтэй ...” гэх итгэмжлэлийг иргэн Д.Ц-д 3 жилийн хугацаатай олгожээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-д нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгосон байх хэдий ч шүүх түүний “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 64 дүгээр заалт, 2 дугаар хавсралтын 30 дугаар заалтыг түдгэлзүүлэх” гэж томъёолсон байдлаар гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг мөн тус нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхийг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 439 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд тус тогтоолд “...нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ...шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт өгөх хэрэгтэй ...” гэж дүгнэсэн байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд анх “бид зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж бичиг баримтаа бүрдэл болгосны дагуу гэрчилгээ авахад бэлэн болсон газрын эзэмших эрхийг олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ц.Б-д 6-109, С.Л-д 6-128 тоотод газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага[1] гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 6-109 тоот газрыг Ц.Б-д, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 6-128 тоот газрыг С.Л-д эзэмшүүлэх захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан[2], 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 64 дүгээр заалт, 2 дугаар хавсралтын 30 дугаар заалтыг түдгэлзүүлэх” гэж томъёолон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн[3], 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-гийн гарын үсэг бүхий “...нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна[4]...” гэх хүсэлт зэрэг баримтууд  авагджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “...С.Э, С.Т нарын Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын архивт халдаж 2008 оны 5 дугаар сарын 30-ны 218 дугаар захирамжийг ...засварласнаар бүх зүйл шалтгаалж байна ...С.Т нарыг Сонгинохайрхан дүүргийн иргэн биш газар эзэмшдэггүй гэдгийг тодорхойлон Засаг дарга ...гэсэн ...“, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн ... 64 дүгээрт С.Т , ... 31 дүгээрт С.Э ...хэсгийг ...хүчингүй болгж өгөхийг хүсье ...” гэсэн, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “...С.Т, С.Э нарын нэгж талбарын кадастрын зураг, гэрчилгээ, хорооны тодорхойлолтыг эх хувиар нь шаардаж авах ...дүүргийн архиваас 2008 оны 218 дугаар захирамжийг татаж авах ...”, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “...С.Т, С.Э Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хороонд газар эзэмшдэггүй, бүртгэлгүй гэж захиргаа тодорхойлж нотолсон байхад ...2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр кадастр хийсэн ...мэдээллийн санд оруулсан ...материалыг газрын албанаас шаардаж авах ...“ гэх тайлбар, хүсэлтүүд, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 64 дүгээр заалт, 2 дугаар хавсралтын 30 дугаар заалтыг түдгэлзүүлэх” гэх хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлтэд нэхэмжлэлийн шаардлагыг “...заалтыг түдгэлзүүлэх” гэж томъёолсон байх хэдий ч “нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэсэн агуулгаар шүүхэд хандсан байхад шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боломжтой байтал тодруулаагүй нь хуульд нийцээгүйгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн С.Т, С.Э нарт холбогдох хэсгийг эс зөвшөөрсөн агуулгатай дээрх тайлбар, хүсэлтүүдийг гаргаж байсан атлаа 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнээ татгалзаж байна” гэх хүсэлтийг гаргасан нь эргэлзээтэй байхад, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсан нь түүний хүсэл зориг байсан эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

Түүнчлэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “Ц.Б, С.Л нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот газрыг Ц.Б-д, Тахилтын 6 дугаар гудамжны 128 тоот газрыг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах”[5] гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар тус нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэх эсэх талаар нэгдсэн байр суурьтай байгаа эсэхийг эргэлзээгүйгээр тодруулаагүй атлаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд тайлбар гаргасан байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэлэлцэх эсэх асуудлаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, улмаар тус шаардлагыг “хэлэлцэх шаардлагагүй” гэсэн шүүхийн тогтоол гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан байна.

Зүй нь, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эргэлзээгүйгээр тодруулсны үндсэн дээр тэрхүү шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хуулиар тогтоосон журмыг мөрдөх байжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэг мөр тодруулж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох нотлох баримтыг цуглуулж, хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт өгч, маргааныг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-гаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 1-3 дахь тал

[2] 3 дугаар хавтаст хэргийн 56-58 дахь тал

[3] 3 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал

[4] 3 дугаар хавтаст хэргийн 112 дахь тал

[5] 3 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал